Амьдрал

Хүүхэд дургүй мэргэжлээрээ суралцвал ямар сөрөг үр дагавар гаргадаг вэ?

Хүүхэд тань ерөнхий боловсролын сургуулиа дүүргэн, мэргэжил сонголт гэх том давааны өмнө ирсэн үү?

Мэргэжил сонголт нь өсвөр насныханд чухал шийдвэр гаргах мөч боловч нөгөө талаараа яахаа мэдэхгүй стресстэй үйл явц байдаг. Энэ үед эцэг эхийн дэмжлэг, оролцоо, байр суурь ямар чухал нөлөөтэй талаар хүргэж байна.

Таны хүүхэд амьдралынхаа ихэнх цагийг буюу хоногийн 24 цагийн 1/3 -ийг ажил дээрээ өнгөрүүлнэ. Нэг өдрийн 8 цагийг хэр үр бүтээлтэй өнгөрөөх, амжилттай ажиллах, нөөц бололцоогоо зөв зүйлд зарцуулж байгаа эсэх нь мэргэжлээ хэрхэн сонгосонтой шууд хамааралтай. Мэргэжил сонголтыг олон улсад ахлах ангид элссэн цагаас буюу 14 настайд нь чиглэлийг нь тодорхойлж, хэрэгцээт ур чадваруудаа хөгжүүлэх хугацааг хүүхдэдээ олгодог. Дээр дурдсанчлан мэргэжил сонголтод эцэг эхийн дэмжлэг туслалцаа, оролцоо их ч эцсийн сонголтыг хүүхдийнхээ хүсэл сонирхол, ур чадвар, зан төлөв зэрэгтэй уялдуулан сонгосноор ирээдүйд үүсэх сөрөг үр дагавруудаас урьдчилан сэргийлэх юм.

Их дээд сургууль төгсөгчдийн дунд хийсэн 2019 оны судалгаагаар 79.6% нь хөдөлмөр эрхэлж байгаагийн 76.6% нь мэргэжлээрээ ажиллаж байна. Харин үлдсэн хувь нь ажилгүй, ажлаас гадуурх буюу эдийн засгийн идэвхгүй байдалд байна гэсэн тооцоолол гарчээ. Өмнөх онуудад ажиллаж байсан салбартаа байгаа эсэхийг тодруулахад их дээд сургууль төгсөгчдийн 41,4% нь өөр салбарт ажиллаж байгаа гэсэн албан тоон мэдээлэл байна.

ХҮСЭЭГҮЙ МЭРГЭЖИЛ СОНГОСНООР:

  1. Идэвх зүтгэлгүй – Хүсч зорьж сонгоогүй учраас өөрийн дотоод нөөц бололцоогоо дайчлах хүсэлгүй
  2. Зорьсон зорилгогүй – Урсгалаараа байж, хийж бүтээе, өсч дэвжих сонирхолгүй болно
  3. Дундаас нь хаях магадлал өндөр – Манай улсад байнга ажиглагддаг хэлбэрүүдийн нэг мэт санагддаг. Учир нь миний сонгосон сонголт биш гэж орхих тохиолдол гардаг.
  4. Төгссөн ч ажлын байран дээр амжилт гаргах нь ховор- Урсгалаараа ахиц дэвшилгүй явсаар төгссөн ч ажлын байран дээр ч өөрийгөө дайчлах чадваргүй урсгалаараа, санаачлагагүй байдаг.
  5. Дээр нь нэмээд үнэт цаг хугацаа, мөнгө, санхүү, сэтгэл санааны хувьд хохирч өөртөө итгэх итгэлээ алдах нь бий.

Хүүхэд мэргэжлээ буруу сонгоход нөлөөлдөг түгээмэл хүчин зүйлүүдэд:

Хүсэл сонирхлоо бүрэн нээж таниагүй
Найз нөхдийн сонирхлыг дагах
Хэн нэгний нөлөөнд автах
Өндөр цалинтай, “тренд” мэргэжлүүдэд хэт ач холбогдол өгөх
Эцэг эхийн шаардлага
Элсэлтийн шалгалтад өндөр оноо авсан хичээлээр мэргэжил сонгох зэргээр буруу итгэл үнэмшилд хөтлөгдөн сонгох нь бий.
Таны хүүхэд их дээд сургууль болон мэргэжил дээшлүүлэх байгууллагат суралцаж ажил мэргэжлийн онцлог, нарийн ур чадваруудыг эзэмшсэнээр карьериа шинэ түвшинд хүргэх боломжтой.

Тиймээс мэргэжлээ хэрхэн сонгохоос хүүхдийн тань ирээдүйн ажлын байр, карьерын амжилт, нийгэмд эзлэх байр суурь хүртэл хамааралтай байгааг харж болох юм.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!