Дэлхий дахинд

Таныг гайхшруулах дэлхийн хамгийн ер бусын 6 гэр бүл

Дэлхийн өнцөг булан бүрт маш олон сонирхолтой гэр бүлүүд амьдарч байгаа билээ. Тиймээс бид энэ удаад дэлхий дээрх хамгийн ер бусын 6 гэр бүлийн талаар та бүхэндээ хүргэж байна.

Дэлхийн хамгийн өнөр өтгөн гэр бүл

Энэтхэг улсын Мизорам мужийн энэхүү гэр бүл нь дэлхийн хамгийн том буюу өнөр өтгөнд тооцогддог байна. Энэ гэр бүлийн тэргүүн Сион Чан нь 39 эхнэртэй 94 хүүхэдтэй аж. Тэд хамтдаа асар том байшинд амьдардаг бөгөөд манай хүн аль хэдийн өвөө болж нийтдээ ач, зээ нийлсэн 33 хүүхэдтэй гэнэ шүү. Өвөө болсон ч гэсэн мань эр дахин гэрлэх талаар бодолтой явдаг талаараа сэтгүүлчдээс нууцлаагүй байна.

Альбиносуудын хамгийн том гэр бүл

Мөн л энэхүү хачирхалтай гэр бүл нь Энэтхэгийн Дели хотод байдаг аж. Тэднийг өнгөцхөн харах аваас Европ гэж харах ч яг үнэндээ Энэтхэг хүмүүс байна. Үүнээс нь болоод нутгийн зарим оршин суугчид тэднийг Англичууд хэмээн андуурах нь элбэг байдаг аж.

Хамгийн үсэрхэг гэр бүл

Мексикийн Асевесын энэ гэр бүлийн бүх гишүүд нь ижил хам шинжтэй бөгөөд үүнийг гипертрихоз гэдэг байна. Энэ гэр бүлийн хамгийн анхны хам шинж нь элэнц эмээгийнх нь үеэс эхэлсэн байна.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!