Ээжүүд

Дөнгөж төрсөн ээжүүдэд өгөх зөвлөгөө

Хүүхдийн талаар таны санааг зовоодог боловч хэвийн шинж тэмдэгүүд
• Манай хүүхдийн толгой сонин харагдаад байна?
Та мэдээж төрөхөөсөө өмнө хүүхдээ бөв бөөрөнхий гоё толгойтой төгс амьтан гэж төсөөлж байсан биз. Гэтэл төрсөн чинь хүүхдийнх нь толгой нэг л сонин /шөмбийсөн /хоовон толгойтой юм шиг санагдсан уу. Бостоны хүүхдийн эмнэлгийн мэдрэлийн эмч Хансены хэлж байгаагаар хүүхэд нь төрөхдөө толгойныхоо хэлбэрийг өөрчилдөг ба энэ нь төрөлтийн явцад ясны болон тархины гэмтлээс сэргийлдэг байна. Удахгүй хүүхдийн толгой өөрийн хэлбэрээ олноо.
Хүүхэд нь гэнэт цочиж байгаа юм шиг болж байна уу?
Хүүхдүүд ээжийхээ дулаахан жижигхэн гэдсэнд атиралдаад тухтай нь аргагуй байж байгаад төрсний дараа энэ хорвоогийн их зайнд хөдлөх болно. Ингэхэд хүүхэд өөрийн үе мөчөө хянаж чаддаггүй ба гараа жаахан хөдөлгөх гэхдээ савчуулж орхидог. Энэ нь хэдэн долоо хоногоос зүгээр болдог.
• Манай хүүгийн төмсөг нь их том юм?
Томоос том төмсөгтэй хүүгээ хараад аав нь миний хүү аавыгаа дуурайгаад мундаг байна гэж ярьж байна уу?. Гэхдээ хүүхдийн төмсөг том байхад ямар ч супер гормон, удамшил хамаагүй. Энэ нь төрөх явцад үүссэн даралтаас болох ба мөн хаван байдаг. Үүнээс гадна төрсөн хүүхэд бүрийн биед ээжийн гормон эргэлдэж байх хэд хоногоос ба шээх үед нь гадагшилна. Эмэгтэй хүүхдүүдийн бэлгийн уруул ч томрон, цагаан юм гарч болно. Энэ нь хэд хоногоос мөн алга болдог.
• Хүүхэд маань байнга өлсөөд байх шиг байна
Эхний хэдэн долоо хоногт та хүүхдээ өдөржин шөнөжин хөхүүлэх хэрэг гарна. Хүүхдийнх нь ойр ойрхон мөөмөө идэх гэсэн энэ байдал нь хүүхдийн тань хөгжлийн явцад таны сүүний гарцыг нэмэгдүүлэх гол арга болж өгнө. Хөхний сүү иддэг хүүхэд нь угж иддэг хүүхдээс илүү ойрхон идэх хандлагатай байдаг. Энэ нь угж тэжээллэг хөхний сүү тийм биш гэсэн үг биш.. Харин хөхний сүү нь илүү шингэц сайтай байдаг.
Хүүхэд тань эхний 4-6 сард өөрийн жинг нэг нугалсан том болох болохоор хүүхдээ хэт их идэж байна гэж битгий бодоорой түүнд маш их калори хэрэгтэй байгаа. Үүнээс гадна хүүхэд 6-7 долоо хоногтой байхдаа мөөмөө бүүр их идэх гэдэг болдог ба та харин энэ үед нь хүүхэд нь үнэхээр өлсөөд байна уу зүгээр танд тэврүүлэх гээд байна уу гэдгийг ялгах хэрэгтэй.
• Хүүхдийн хөл гар нь хүйтэн байгаад байна?
Та гэрээ дулаалах, хүүхдээ давхарлаж өлгийдөхөөсөө өмнө биеийг нь хараарай. Ягаан өнгөтэй, дулаахан байвал санаа зоволтгүй. Учир нь хүүхдийх нь зүрх судасны систем хөгжиж л байгаа ба цус нь биеийн чухал хэсгүүд эрхтнүүдэд очиж байгаа. Харин гар болон хөл нь цусны эргэлт хамгийн сүүлд очдог эрхтэн юм.. Төрснөөс хойш 3 сарын дараа л таны хүүхдийн эргэлтийн систем нь гадаад орчинд зохицон бүрэн ажилладаг болно. Үүнээс гадна төрсний дараа хүүхдийн гар хөлийн хуруунууд хүйтэн зэвхий харагддаг ба хүүхэд хөдөлгөөнтэй болж эхэлмэгц энэ байдал зүгээр болчихно.
• Памперсанд нь цус байна.
Хэрвээ охин чинь төрснийхөө дараа эхний долоо хоногтоо памперсандаа жаахан цустай толботой болчихсон байвал та сандрах хэрэггүй. Ээжийн гормон гадагшилж байгаа хэлбэр ба ганц хоёр хоног үргэлжилнэ. Энэ цус нь ихэвчлэн өтгөн өнгөтэй байх ба шингэн цус байвал харин эмчид хандаарай.
• Манай хүүхдийн уруул дээр бэлцрүү байна?
Хөхөө хөхдөг угж иддэг хүүхдийн уруул дээр бэлцрүү үүсэх нь энгийн үзэгдэл ба санаа зовох зүйл биш. Хүүхэд хөхөө болон угжаа хүчтэй сорсноос үүсдэг ба энэ нь хүүхдэд саад болохгүй. Харин ч хөх угжаа сайн хөхөх үед туслана. Энэ нь өөрөө алга болчих тул янз бүрийн юм түрхээд хэрэггүй.
• Аман дотор нь жижигхэн цагаан юм байна?
Хүүхдийн нь тагнай дээр эсвэл буйлан дээр жижигхэн цагаан юм гарчихсан юмшиг юм байна уу? Энэ бол Epstein-ий сувд гэдэг жижигхэн ургацаг ба хүүхэд чинь том болонгуут алга болчихно. Харин хүүхдийн чинь аман дотор эсвэл хэлэн дээр нь толботой том цагаан хэсэг үүсчихсэн байвал яаралтай эмчид үзүүлээрэй.
• Байнга л найтаагаад байна
Шинээр төрсөн хүүхдүүд их найтаадаг. Энэ нь ханиад хүрсэн эвсэл даарсан гэсэн үг биш. Зүгээр л хамраа цэвэрлэж байгаа үзэгдэл юм. Ялангуяа хөхөө хөхсний дараа хүүхэд хамраа онгойлгохын тулд гүнзгий амьсгалж эсвэл найтааж хамраа онгойлгодог байна.
• Хүүхдийн маань арьс нь зулгарч унаад байна?
Хүүхэд нь ээжийхээ гэдсэнд амнион шингэнд нь сэлээд л байж байхдаа чийгнээс хамгаалах цагаан тос шиг VERNIX гэдэг зүйлээр бүрхэгдсэн байдаг. Ингээд төрсний дараа энэ бүрхүүл нь алга болохоор хүүхдийн арьс нь хатаж хууларч эхэлдэг. Ихэвчлэн гар хөлийн гуужилт илүү ажиглагддаг боловч бүх биеийнх нь арьс гуужиж байгаа.. Харин гараараа зулгааж авч болохгүй шүү бэлэн болоогүй байхад хуулж болохгүй!
• Сонин амьсгалаад байх юм?
Хүүхдийхээ унтахыг хараад суух ч бас нэгэн жаргал шүү.. Харин хүүхэд нь сонин сонин амьсгалаад ирэхээр та шоконд орж байна уу.. Хүүхдийн амьсгал хэсэг тасалдаад, дараа нь хүчтэй амьсгалах тохиолдол байна. Энэ нь өрцний хөгжил явагдаж байгаатай холбоотой. Хүүхэд 20 хүртэл секунд пауз авах тохиолдол байх ба энэ нь хэвийн гэж үздэг. 6 сар хүрмэгц хүүхэд энгийн амьсгалдаг болно.
• Хөлний хуруу нь дотогшоо байна
Энэ нь хүүхэд хэвлий доторхи байрлалаа эхний 1-2 сар хадгалдагтай холбоотой ба аяндаа засарчихдаг.
• Хүүхдийн бие дээрх тууралт
Хүүхэдийн нүүрэн дээр /ихэвчлэн хамар дээр/ жижиг цагаан бижгэр юм туурж болно. Энэ нь бөглөрсөн тосны булчирхайнаас болох ба хэдэн долоо хоногийн дараагаас байхгүй болно. Үүнээс гадна хэвийн төрсөн хүүхдийн 50 хувьд Erythema toxicum гэж улаан суурин дээр шар цагаан толботой юм гардаг. Энэ нь хүүхдийг 10 хоногтойгоос бага байхад гардаг ба 3-5 хоноод зүгээр болчихдог. Янз бүрийн эмчилгээ шаардлагагаүй усанд оруулаад л биеийг нь тослохгүй байлгахад болно.
• Гулгих
Хүүхэд чинь сэргэлэн, жин нэмсэн хэвээр байвал гулгих бол хэвийн үзэгдэл.. Та хөхүүлсний дараа 15-20 минут босгож тэврэх хэрэгтэй.. Тэгээд зүгээр л цэвэрлээд бай ккк
• Байнга зогисох
Энэ нь хүүхдэд аюулгүй бас нэгэн зүйл ба эрдэмтэд гүйцэт шалгтааныг нь тогтоогоогүй.
• Хамар нь байнга битүү байх
Хамарт нус байхгүй мөртлөө хүүхдийнх нь хамар битүү юмшиг санагдаад байгаа бол санаа зоволтгүй. Хүүхэд төрсний дараагаар хамрын салст нь хөөнгө байдаг ба энэ нь хамар битүүрэх шалтгаан болдог..Ялангуяа дулаанд төрсөн хүүхэд тийм шинж их байдаг.. Гэртээ агаар сайн оруулаад саруулхан байлгахад л болох юм. Мөн хэвтүүлэхдээ цээжийг нь байнга өндөрлөж хэвтүүлээрэй.
• Нярайн хаг
Хүүхдийнх нь толгойд даргар зузаан хаг шиг ч юм шиг албаар аваачаад наачихсан юм шиг шар зүйл гараад ирсэн үү эсвэл хуурай хууларж унасан хагууд овоорч байна уу?. Энийг cradle cap буюу нярайн хаг гэх ба хүүхэд төрсний дараа гормоны өөрчлөлтөнд ордогтой холбоотойгоор тосны булчирхайн хэвийн бус ажиллагаанаас болдог. Тэрнээс ариун цэврийн асуудлаас болсон биш шүү. Өдөр бүр шампуньдаж угаагаад сайхан тэр хэсгийг массажлах юмуу зөөлөн үсний сойзоор байнга самнаж өгөөд байхад л болно.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!