Ан амьтад

Хөхтөн амьтдын тухай сонин хачнаас

Хөхтөн амьтад дэлхий дээр өргөн тархалттай, олон янзын амьдрах орчин, цаг уурын нөхцөлд зохицон амьдардаг. Бидний сайн мэдэх шимпанзе эсвэл заан зэрэг амьтад тропикийн бүсэд амьдардаг бол цагаан баавгай хойд туйлд амьдарна. Тэмээ болон олон туруутан амьтад говь, цөлийн бүсэд амьдардаг. Дельфин, халим зэрэг хөхтнүүд усанд амьдарна. Харин цорын ганц нисдэг хөхтөн бол сарьсан багваахай юм. Хөхтөн амьтад бүгд бүлээн цустай байх ба амьд үр зулзага төрүүлж түүнийгээ сүүгээрээ тэжээнэ. Тэд өөрийн үр зулзагаа бие даах чадвартай болтол нь харж халамжилж, сургана. Хөхтөн амьтад бусад амьтдаас илүү сайн хөгжсөн, том тархитай. Бүх хөхтөн амьтдын арьс амьдралын аль нэг шатанд эсвэл амьдралынхаа турш үс, ноосоор хучигдсан байна. Далайд амьдардаг хөхтөн амьтад зөвхөн хэвлийд байхдаа үстэй байдаг. Хөхтөн амьтад үлэг гүрвэлтэй хамт оршин амьдарч ирсэн. Тэр үед жижиг биетэй ихэвчлэн шавжаар хооллодог байсан хөхтөн амьтад үлэг гүрвэлүүд устсаны дараагаас дэлхий дээр ноёрхжээ. Хамгийн том хөхтөн амьтан бол цэнхэр халим бөгөөд 160 тн хүртэл жинтэй байдаг байхад хамгийн жижиг хөхтөн болох үхэр зөгий багваахай (bumblebee bat) 2 гр жинтэй байна. Ингээд та бүхэндээ зарим онцлог хөхтөн амьтдын тухай мэдээлэл хүргье.
Эрээн тахийн судлууд нь шавж үргээгчийн үүрэг гүйцэтгэдэг
Хар цагаан судалтай эрээн тахийн судал нь аюултай шавжийн халдлагаас хамгаалдаг аж. Хар цагаан судалтай тахь нь  хар, бор, саарал, цагаан зэрэг бусад өнгийн адуутай харьцуулахад хамгийн цөөн тооны ялааг өөр дээрээ цуглуулдаг аж.


Мичнүүд уух дуртай

Хүмүүс цорын ганц уух дуртай амьтан биш ажээ. 2015 онд Royal Society Open Science сэтгүүл дээр хэвлэгдсэнээр Гвиней дэхь шимпанзенууд далдуу модны исгэлэн шүүсийг ууж согтох дуртай байдаг байна.
 
Цаа бугын нүд өвөл цэнхэр өнгөтэй болдог
Цаа буга өвлийн улиралд гүн цэнхэр өнгийн нүдтэй байдаг. Хойд туйлийн бүсэд амьдардаг цаа буганы нүдний өнгө орчны гэрэлд дасан зохицож алтан шаргалаас цэнхэр өнгө болж хувирдаг байна. Энэ өнгөний өөрчлөлт нь нүдний торлог бүрхэвчний гэрэл ойлголтонд нөлөөлж харах чадварыг нэмэгдүүлдэг байна
Муурнууд зөвхөн хүнрүү миав хийдэг
Бид муурнууд хүмүүстэй ярих дуртайг мэднэ. Гэхдээ та муурнууд бусад мууртайгаа харьцахдаа миав хийдэггүйг мэдэх үү. Тэд эхээсээ өөр мууртай миав гэж харьцдаггүй байна.
 
Нохой хүнтэй харьцуулахад цөөхөн амтлах бэгжрүүтэй
Таны нохой таньтай адил үдийн зоог амталдаг гэж бодож байна уу. Үнэндээ ноход хүнтэй харьцуулахад амтлах бэгжрүүний байрлал маш өөр юм. Хүнд 9000 орчим амтлах бэгжрүү байдаг бол нохойд 1700 орчим байдаг. Нохой өөр махны амтыг ялгадаггүй бөгөөд зөвхөн махтай хоол, махгүй хоолны амтыг ялгана
Хэрэмнүүд өнчин зулзагыг өргөж авдаг
Эрдэмтдийн 2010 хийсэн судалгаагаар хэрэм ойрын төрлийн өнчин хувдайг (зулзага) өргөж авдаг болохыг мэдсэн байна. Арслан, шимпанзе зэрэг сүргээр амьдардаг амьтдын хувьд ойр төрөлтэй хамт амьдардаг учраас өнчин зулзага өргөж авах нь энгийн юм. Харин хэрэмнүүд бие биенээсээ хол, өөрсдийн эзэмшил нутаг дээрээ амьдардаг. Хэрэм зөвхөн үржлийнхээ үед л бусад хэрмийг өөрийн эзэмшил нутагт орохыг зөвшөөрдөг байна. Мөн хэрэмнүүд жил бүр олон арван мод тарьдаг байна. Учир нь тэд газарт булж нуусан бүх самраа эргүүлж олж чаддаггүй байна.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!