Фитнесс иог

Алим шиг өгзөг, гоолиг гуятай болохыг хүсч буй эмэгтэй хүн бүрийн заавал хийх ёстой дасгалууд

Эдгээрийг заавал фитнес зааланд биш гэртээ хийсэн ч болно!

Цар тахлын халдвараас болж фитнес төвүүдийг тодорхойгүй хугацаагаар хааж, энэ өвөл бид ёстой л өөрийн хөлс хүч, авьяасаар биеийн галбираа хадгалах шаардлагатай болсон. Тэгвэл энэ удаад бүсгүйчүүддээ зориулж, хамгийн шилдэг, үр дүнтэй гэгддэг, фитнесийн багш бүрийн зөвлөдөг гуя болон өгзєгний дасгалуудыг зааж өгөхөөр бэлтгэлээ. Та хамгийн гол нь тууштай байж, фитнес нээгдэхийг хүлээж суухын оронд өөртөө багахан цаг гаргаж, бие галбиртаа анхаарч дасгалаа хийгээрэй. Бүсгүйчүүдийн чимэг болдог гуя өгзєгний дасгалыг сурч авцгаая.

Суулт

Гуя өгзєгний дасгалын суурь бол яахын аргагүй суулт буюу скуат. Үүнийг хийхгүйгээр сайхан өгзєгтэй болно гэж мөрөөдөх хэрэггүй. Хөлдөө мөрний хэмжээтэй зай авна. Одоо өвдгөө 90 хэм нугалж, биеэ хойш түрж суугаарай. Өвдгөө урагш болгож хэрхэвч болохгүй. Мөн хэтэрхий доошоо суух хэрэггүй. Яг л 90 хэмийн өнцөг үүсгээд босоход хангалттай.

20-25 тоогоор 2-4 удаагийн давтамжтай хийнэ.

Сумо суулт

Сумо суулт нь гуяны гадна хэсэг рүү орно. Хөлдөө мөрнөөс том хэмжээтэй зай авч, гадагш харуулан зогсоно. Тус байрлалаас доош суух бөгөөд ингэхдээ өвдгөө ч гадагш эргүүлж, яг л сумо бөхчүүд доош суудагтай ижил сууна. Мөн л 90 хэмийн өнцөг үүсгэж суух юм.

15-20 тоогоор 3-4 удаагийн давтамжтай сууна.

Хайчин суулт

Хайчин суулт бол өгзєг рүү ордог гол дасгал. Цэх зогсоод, нэг хөлөө урагш тавьж өвдгөөр нугалж, нөгөө хөлөө ардаа нугалж сууна. Ингэхдээ ардаа нугалж суусан хөлөө газар хүргэж болохгүй. Буцаж босоод нөгөө хөл дээр ээлжилж хийнэ.

15-20 тоогоор 3-4 удаагийн давтамжтай хийгээрэй.

Та эдгээр дасгалыг өдөр бүр хийх хэрэггүй. Өгзєгний булчингаа амрааж байж илүү сайн хөгждөг тул 1-2 хоног амраад, ахин дасгалаа хийж байгаарай. Марталгүй тууштай хийснээр та гайхалтай үр дүнг өөрийн биеэр мэдрэх болно.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!