Гэр бүл

Эргээд гуйх нүүр

Үүнийг бид хоёр сайн ойлгосон.
2006 онд нэгэн сайхан сэтгэлтэй хүн бид хоёрт жижиг үйлдвэр байгуулж өгье гэхэд нь бид хоёр “Бид хоёр үйлдвэр ажилуулах туршлага ч байхгүй чадвар ч байхгүй хүмүүс тиймээс таны сайхан саналыг хүлээн авч чадахгүй нь “гэж хариулж билээ. Тэр хүн тэгэхэд ЗҮГЭЭРЭЭ САНАА ЗОВОХ ХЭРЭГГҮЙ БИ ТА ХОЁРЫГ САЙН ОЙЛГОЖ БАЙНА гээд буцлаа. Тэр хүн бид хоёрыг сайн мэддэг хүн байсан юм. Түүнээс хойш жил гаруй хугацаа өнгөрч бид хоёрын орлого ч өсөв. Эхнэр зах дээр зогсож би нэгэн олон улсын байгуулагд ажилдаг байв.
Сарын орлогоо тооцвол 5 жилийн дотор байр авах мөнгөтэй болох боломжтой боллоо. Гэвч 5 жил мөнгө цуглуулна гэдэг хэцүү мөн банкнаас мөнгө зээлнэ гэдэг бүүр ч хэцүүг мэдлээ. Тэгээд гэнэт нөгөө сайхан сэтгэлтэй хүнээ санаж түүнд бүх учир шалтгаанаа хэлж мөнгө зээлж авья гэж шийдээд байрны мөнгө зээлж авав.
Бид хоёр зээлээ 5 жилийн дотор бүрэн төлж дуусах байв. тийнхүү зээлээ 2 жилийн турш хугацаандаа төлж байтал нөгөө хүн чинь ТА 2 ҮЛДСЭН МӨНГӨӨ БУЦААЖ ТӨЛӨХ ХЭРЭГГҮЙ, БЭЛЭГ ГЭЭД БОДЧИХ гэдэг юм байна шүү. Бид хоёр хэдий их баярласан боловч БИД ЭХЛЭЭД Л ТАНИАС ЗЭЭЛЬЕ ГЭЖ ХЭЛЭН БОЛОХООР БҮХ ЗЭЭЛЭЭ ТӨЛЬЕ, ТАНД ҮНЭХЭЭР БАЯРЛАЛАА гээд хариу өгч үлдсэн мөнгөө хугацаандаа багтан төлж дуусгалаа. Амьдралд юу эс тохиолдоно гэж, зээ хүү маань хүнд өвчтэй төрж бидэнд асар их мөнгөний хэрэгцээ тулгарав. Бидний хийж чадах зүйл бол тусламж гуйх л байлаа. ФБ найзууд бидэнд зөндөө хандив өргөв. Бид ч гэсэн байраа барицаанд тавилаа. Гэвч тэр бидний цуглуулсан мөнгө зөвхөн оншилгоо хийлгэхэд хангалттай мөнгө байв. Гэвч бидний амьдралд дахин гайхамшиг тохиолдож хүүгийн эмчилгээг нэгэн америк эмийн үйлдвэр насан туршад нь даахар болсон юм. жич: жилд 600 сая төг эмчилгээ энэ бол бидний ой тоонд орохгүй их тоо юм.
Бид хүүгээ оншлуулах гэж зөндөө зээллэг авсан болохоор орлогоо нэмэгдүүлхээс өөр аргаггүй байдалд орлоо. тэгээд л бид хоёр нөгөө сайхан сэтгэлтэй хүн рүүгаа учраа хэлж тоног төхөрөмж авах жагсаалтаа явуулав. Удалгүй бид хоёр тоног төхөрөмж нэмж аван нэхэмлийн жижиг үйлдвэртэй болсон доо. Одоо тэр явдлаас хош бид хоёр бүх өр зээлээ дараад сэтгэл хангалуун амьдарч байна. тэгээд одоо эргээд хархад анх байгуулж өгье гэсэн саналыг авчихсан байсан бол бид хоёр туршлаггүйгээсээ болоод дампууруулчихвал яах байсан гэж? байрны зээлээ төлөлгүй бэлэг гээд авчихсан байсан бол дараа мөнгө хэрэгтэй болоход дахиад гуйх нүүр гаргаж чадах байсан гэж үү? Тиймд ашиг гэхийн оронд би шудрага байж чадах уу гэж өөрөөсөө асууж баймаар санагдсан. Учир нь шудрага байж чадах юм бол эргээд гуйх нүүртэй үлддэг юм байна гэдгийг ойлгосон.
Эх үүсвэр: Alima Khash

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!