Гэр бүл

Д.Амаржаргал: Бурхан биднийг дахин нэг Сайн ааваар шагналаа

2014 онд  хөрөг нэвтрvvлэгт таксины жолооч Т.Даваасvрэн оролцсоноор ард тvмэн тvvнийг сайн аав гэдгээр нь мэдэх болсон. Тvvний ярьж байгаа хийж байгаа vйлдэл бодож явдаг зvйл гээд vнэхээр мундаг хvн байсан. Харамсалтай нь 2016 онд тэрээр хvнд өвчиний улмаас харамсалтайгаар амиа алдсан юм.

Эхнэр Д.Амаржаргал нөхрийнхөө гэгээн дурсгалд зориулж Сайн аав хэмээх киног хийлгэх санаачлагыг гаргасан гэдэг. Тус киног vзсэн хvмvvсийн сэтгэгдэл vнэхээр өндөр байсан. Цэл залуухан насандаа хажуудах том тvшигээ алдаж олон хvvхэдтэйгээ vлдэх тvvнд тэнгэр нурах шиг л болсон. Гэсэн хэдий ч тэр бууж өгөлгvй vнэхээр дайчин байж хvvхдvvдээ өсгөж өдийг хvртэл сайхан амьдарлын төлөө хичээж яваа мундаг эмэгтэй.

Тvvний гэр бvл дахин нэг шинэ хуудсыг нээж элэг бvтэн амьдралд хөл тавьжээ. Хөөрхөн бяцхан хvvтэй болж хvvдээ Э.Батхолбоо хэмээх нэрийг хайрласан байна. Энэхvv нэрийг өгөх болсон шалтгаан нь аав болон ах эгч нараа хооронд нь холбож гэр бvлдээ гэрэл гэгээ болж ирсэн учраас ийнхvv нэрийджээ.

Г.Энхмандахын гэр бvл vргэлж ярилцаж асуудлаа ойлголцлоор шийддэг. Г.Энхмандахын тухайд гэр бvлийн сэтгэлзvйч мэргэжилтэй учир хvvхдvvдтэйгээ ярилцаж ойлголцоход хялбар байдаг талаараа ярьж байлаа. Хvvхдvvдийг нас насаар нь , ааш зангийн онцлогоор нь харьцах нь хvvхдээ гомдоохгvй, v л ойлголцолд хvргэхгvй байх давуу талтайг хэлж байгаа юм.

Том охин Д.Энхжингийн тухайд Сити их сургуульд Жvжигчин мэргэжлээр суралцаж байгаа бөгөөд ирэх есдvгээр сард хоёрдугаар курст орно.

Дунд охин Д.Эмvжин гэрийнхээ ажилд туслалцаж, дvvгээ харах, хоол ундаа хийх ажлыг хийдэг.Том хvv Д.Мөнхжингийн тухайд энэ жил 10 дугаар ангийн сурагч. Даруухан, хичээлдээ маш сайн талаар аав нь хэлж байсан юм. Д.Мөнхжин гадаадад суралцах төлөвлөгөөтэй байгаа талаар хэлсэн.

Бага дvv нарынх нь тухайд бяцхан Батхолбоогоо харж, хичээлээ хийж, тоглож цагийг өнгөрөөдөг.
Гэр бvл бvхэн аз жаргалтай, элэг бvтэн, эвтэй найртай, хайраар дvvрэн байх болтугай.

Эх Сурвалж: Sondor.life

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!