Эрүүл мэнд

Хэвлийн доод, давсаг орчмын таргалалт уур бухимдал, стрессээс үүдэлтэй

Илүүдэл жингээ хасаж, гоолиг сайхан галбиртай болно гэдэг үнэн хэрэгтээ амархан. Олон мянган төрлийн судалгаа, туршилт, хэдэн сая зөвлөгөөг хүссэнээрээ олж авч болно. Гэхдээ аливаа зөвлөгөө, зааврыг дагаж мөрдөхөөс өмнө өөрт тохирох эсэхийг мэдэх шаардлагатай. Хүн бүрийн таргалалтын шалтгаан, биеийн онцлог, шинэ зүйл хүлээж авах, дасан зохицох чадвар харилцан адилгүй.

Таргалалттай хүмүүсийг биеийн галбираар нь үндсэн зургаан хэлбэрт ангилдаг. Харин та аль ангилалд багтах вэ?

БИЕИЙН ДЭЭД ХЭСГИЙН ТАРГАЛАЛТ

  • Шалтгаан: Биеийн шатааж буй калориос илүү хэмжээний калори авдаг хүмүүс ийм төрлийн таргалалттай болдог. Товчхондоо бол та их иддэг бөгөөд хөдөлгөөний дутагдалтай.
  • Арга зам: Аэробикийн дасгал хөдөлгөөн хийх нь хамгийн оновчтой. Өдөрт ядаж 30 минут алхах, гүйх, усанд сэлэх зэргээр идэвхтэй байснаар хялбархан жин хасаж чадна.

Цэвэршүүлсэн сахар, сахарын агууламж өндөртэй бүтээгдэхүүн, хийжүүлсэн ундаанаас бүрмөсөн татгалзах нь зүйтэй. Ийм төрлийн хоол, хүнс таныг цатгахгүй, тэгсэн хэрнээ шаардлагагүй калори биедээ хуримтлуулж байна гэсэн үг.

ХЭВЛИЙН ДООД ХЭСГИЙН ТАРГАЛАЛТ

  • Шалтгаан – Хэвлийн доод хэсэг, давсаг орчмоор таргалалттай хүмүүсийн нэг шалтгаан нь стресс, сэтгэл гутрал, уур бухимдал байдаг.
  • Арга зам – Сэтгэл тавгүйтүүлж, бухимдал төрүүлдэг зүйлсээс аль болох холхон байж, өөртөө амар амгалан байдлыг бий болго. “Стрессийн даавар” гэгддэг кортизол нь хэвлийн орчимд өөх хуримтлагдахад нөлөөлдөг. Йогоор хичээллэж, амьсгалын дасгал хийх хэрэгтэй.

Ногоон цай уу. Өөх шатаагч байгалийн хүчтэй эд. Түүнчлэн ганц аяга халуун цай тайвшрахад ч эерэг нөлөөтэй.

БИЕИЙН ДООД ХЭСГИЙН ТАРГАЛАЛТ

  • Шалтгаан: Таны хоолны зуршилд глютен давамгайлж байгааг илтгэнэ. Хэрэв та бүдүүн гуя, шилбэндээ дургүй бол хоол хүнсэндээ анхаарч, глютен агуулаагүй бүтээгдэхүүн хэрэглэхийг хичээгээрэй.
  • Арга зам: Уулын өөд өгсөж, шатаар дээш алхаж гарч хэвшээрэй. Энэ нь гуяны өөхийг хайлуулах, хөлийн булчинг хөгжүүлэх үр дүнтэй.

Өглөөний цайг хэзээ ч уулгүй өнгөрч болохгүй. Ингэснээр бодисын солилцоо өглөөний цагаар идэвхтэй явагдаж, өдрийн туршид өлсөж, эцэстээ орой их идсэнээр өндөрлөдөг.

“ХИЙЛСЭН ГҮЗЭЭ”

  • Шалтгаан: Дарс, шар айраг гээд таны согтууруулах ундааны хэрэглээ хэмжээнээсээ хэтэрчээ гэж ойлгож болно. Хавтгай гэдэстэй болохыг хүсвэл ууж, идэхдээ жаахан анхаарах шаардлагатай болох нь.
  • Арга зам: Нэн түрүүнд алкоголийн хэрэглээгээ багасга. Зөвхөн хэвлийн таргалалт гэлтгүй эрүүл мэндэд ч хэрэгтэй.

Нэг удаад идэх хоолны хэмжээг багасгаж, аль болох бага багаар олон удаа хоолло. Ингэснээр бодисын солилцоо сайжирч, эрч хүч ч нэмэгдэх болно.

ӨГЗӨГ, ШИЛБЭ ОРЧМЫН ТАРГАЛАЛТ, ХАВАН

  • Шалтгаан: Энэ асуудал эмэгтэйчүүдэд голдуу тохиолдоно. Мөн венийн судасны өргөсөлттэй, эсвэл жирэмсэн эмэгтэйчүүд ийм байх нь элбэг.
  • Арга зам: Хавагнахаас сэргийлэхийн тулд давстай, шорвог хүнснээс татгалзах нь зүйтэй. 30 минутаас илүү удаан хугацаагаар суухаас зайлсхий. Суугаа ажил хийдэг бол 30 минут тутамд босч, алхаж байх хэрэгтэй. Хөлөө үл ялиг өргөөд хэвтэх боломжтой бол хэсэг хугацаад тэгж амрах нь зүйтэй.

ГЭДЭС, НУРУУНЫ ТАРГАЛАЛТ

  • Шалтгаан: Хөдөлгөөн дутагдалтай шууд холбон тайлбарлаж болно. Тиймээс яг одооноос эхлээд дасгал хөдөлгөөн хийж, идэвхтэй байх хэрэгтэй.
  • Арга зам: Хангалттай сайн нойр авах хэрэгтэй. Нойргүйдлээс болж дааврын тэнцвэр алдагдаж, улмаар хоолны дуршил ихэссэнээр жин нэмдэг. Гэтэл энэ тохиолдолд биед хуримтлагдаж буй илүүдэл жин гол төлөв гэдэс, хэвлий, нуруу орчмыг хамардаг байна.

Эслэгийн агууламж өндөртэй хоол, хүнс хэрэглэх хэрэгтэй. Ингэснээр хоолны дуршил буурна.

Via
Brightside.me

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!