Ээжүүд

Хийсвэрээр төрсөн хүүхдийн эрүүл мэнд ингэж өөрчлөгддөг

Хагалгаагаар төрсөн хүүхдүүд амьдралынхаа туршид бусдаас илүү өвчинд өртөмтгий байдгийг тайлбарлах боломж олгож байгаа бололтой. Их Британийн эрдэмтэд хагалгаагаар төрсөн хүүхдүүдэд байгалийн жамаар төрсөн хүүхдүүдийнхээс гэдэсний бактерийн ихээхэн ялгаа бий гэдгийг нотолсон талаар ВВС мэдээллээ.

Энэхүү эрдэмтдийн мэдээлж буйгаар энэхүү микробууд нь дархлалын системд сөргөөр нөлөө үзүүлдэг байна. Өөрөөр хэлбэл, энэ нь хагалгаагаар төрсөн хүүхдүүд амьдралынхаа туршид бусдаас илүү өвчинд өртөмтгий байдгийг тайлбарлах боломж олгож байгаа бололтой.

Бид юуг мэдэх ёстой вэ?

Бидний бие мах бодийн тэн хагас нь хүрээлэн буй орчны элдэв янзын микроб, бактер болон мөөгөнцрөөс бүтдэг гэдгийг та мэдэх үү. Тэдгээр нь цөм бидний гэдэс, хоол боловсруулах замд амьдарч, идсэн хоол хүнсийг задлахад оролцдог байна. Үүгээр зогсохгүй эдгээр нь элдэв харшил, жингийн илүүдэл, гэдэсний үрэвсэлт өвчнүүд, депресс болон аутизмтай ч холбогдож байдаг аж.

Тэгвэл Их Британийн Wellcome Sanger эрдэм шинжилгээний хүрээлэн болон Бирминханы их сургуулийн судлаачид хамтран нэгэн сонирхолтой нотолгоо олжээ. Бид эхийн хэвлийд эхэсийн уутнаасаа салж гарч ирэх үед өнөөх микробууд юу болдгийг тэд олж тогтоосон нь энэ юм. Дөнгөж төрсөн 600 орчим нярай хүүхдийн шүлснээс энэхүү судалгааг авч, нэг ойндоо хүртэл нь ажиглалт, судалгаа хийсэн байна. Тэд энэхүү судалгаагаа Nature сэтгүүлд хэвлүүлсэн бөгөөд үтрээгээр буюу эхээс байгалийн жамаар мэндэлсэн хүүхдүүдийн гэдсэнд агуулагдах бактеруудын ихэнх нь ээжээс нь өгөгдсөн байжээ.

Гэвч хагалгааны аргаар буюу хийсвэрээр төрсөн хүүхдүүдэд эмнэлэгт ихэнхдээ байдаг, антибиотикт тэсвэртэй Klebsiella болон Pseudomonas бактерийн төвшин өндөр агуулагдаж байжээ. Намайг гайхашруулж бас айлгасан зүйл бол хүүхдүүдийг эрүүл өсч бойжиход нь тодорхой нөлөө үзүүлэх эдгээр хүчин зүйлсийн төвшин юм гэж Wellcome Sanger хүрээлэнгийн доктор Тревор Лайлуй ВВС-д ярьсан байна. Гэхдээ бас намайг догдлуулсан нэг зүйл бол хүний бие өөрөө өөрт нь агуулагдаж буй микро элементүүдийг дахин загварчилж, амьдралынхаа эхлэлээс нь шинээр бий болгодог явдал юм гэж тэрээр нэмж хэлжээ.

Микробууд бол бүх зүйл юм. Яагаад гээч:

– Та бол хүн гэхээсээ илүү микробуудын нийлбэр юм. Таны бие дэх бүх эсийг авлаа гэж бодвол таныг хүн болгох хэсэг чинь ердөө л 43 хувьтай үлдэнэ.

– Бидний бие дэх микроб болон бактер, тэр бүү хэл мөөгөнцрүүдийг аваад хаячихвал бид ердөө л нэг эст амьтан болж хувирна.

– Хүний бие мах бод 20 мянган төрлийн зааварчилгаа бүхий генийн бүтцээс бүрддэг.

Энэ нь хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй юу?

Хийсвэрээр төрсөн хүүхэд чихрийн шижин, харшил болон астмагаар өвчлөх өндөр эрсдэлтэй гэдгийг шинжлэх ухаан хэдийнэ баталчихсан. Замаасаа хазайсан дархлалын систем нь зөвхөн халдварын эсрэг байлдах ёстой атал бүх эд эсийнхээ өөдөөс сэлэм далайна гэсэн үг юм. Байгалийн жамаар мэндэлсэн болон хагалгаагаар төрсөн хүүхдүүдийн анхны төрсөн өдрийн баяраар л энэ бүх өөрчлөлт мэдрэгдэж эхэлдэг. Гэхдээ азаар бидний дархлалын системийг зохицуулах олон төрлийн эм, тариа, бэлдмэл гарсны дээр тухайн хүний бие мах бодийн онцлог хэмээх гайхамшигтай зүйл бий. Тэр өөрөө өөрийгөө дахин дахин загварчилж байдаг билээ.

Жирэмсэн бүсгүйчүүдэд дуулгах нь

Мэдээж, төрөх зам нь хүүхдийн микробиомд маш шийдвэрлэх цохилтыг өгдөг. Хийсвэрээр төрсөн хүүхэд болгон өвдөнө гэсэн үг биш юм. Яагаад гэвэл, эмийн эмчилгээ болон хөхөөр хооллох үед хүүхдийн бие дэх микробууд өөрчлөлтөд орж байдаг. Ингэснээр микроб болон бие махбодийн эрүүл тэнцвэр хангагдана гэсэн үг юм.

Их Британийн Эзэн хааны эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн дэргэхэд коллежийн дэд ерөнхийлөгч, доктор Алисон Врайт “Юун түрүүнд хагалгаагаар төрөх нь эх, хүүхдийн амийг аврах сонголт мөн гэдийг онцолмоор байна. Тэгээд ч одоогоор хийсвэрээр төрсөн хүүхдүүдэд ямар өөрчлөлт гарч буй нь бүрэн тодорхой гараагүй. Тиймээс энэ судалгаа нь хагалгаагаар төрөхийг хориглох шийдвэр болохгүй” гэжээ.

Эх сурвалж: BBC

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!