Эрүүл мэнд

Үүнийг ууж гэдсээ цэвэрлэж, бүх бохирдлоо хөөж гаргаарай! Бас өөр олон ид шидтэй

Түргэн хоол, төрөл бүрийн шарж хуурсан хоол зэрэг нь тухайн үед бидэнд таатай мэдрэмж төрүүлчихээд л дотроос маань алж байдаг. Дотоод өөхлөлт нэмэгдэж, дотор эрхтнүүдийн үйл ажиллагаа алдагдаж эхлэх нь таны эрүүл мэндэд асар том аюул заналхийлж байгаагийн дохио юм.

Ялангуяа буруу хооллолт нь хоол боловсруулах системийг сулруулж, үйл ажиллагааг нь алдагдуулж, таргалалтад хөтлөх болно. Энэ үед авах ёстой арга хэмжээ бол гэдсээ маш сайн цэвэрлэж, тэр бүх бохирдол, хорт бодисыг биеэс гадагшлуулах юм.

Иймд та бүхэндээ маш хялбархан аргаар гэдсэн дотор байгаа бохирдлыг гаргах тухай зөвлөгөө мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Өдөр бүр бие засч, бохирдлоо гадагшлуулдаг хүн дархлаа сайтай, өвдөөд байдаггүй төдийгүй жингээ ч барьж чаддаг. Иймд та ч бас ийм болохын тулд эхлээд гэдсээ цэвэрлээд авах хэрэгтэй юм.

ШААРДЛАГАТАЙ ЗҮЙЛС

Хар чавга – 100 гр, Ус – 1 литр

Бэлтгэх арга:

Хар чавгаа угааж цэвэрлээд, 1 литр усан дээр хийнэ. Үүнийгээ цааш тавьж орхиод, нэг долоо хоног байлгана.

Ингээд өглөө бүр өлөн дээрээ бэлдсэн шүүснээс 1 стаканыг уугаад байгаарай. Энэ нь бодисын солилцоог түргэсгэж, биеийг цэвэрлээд зогсохгүй хоол боловсруулах системийн ажиллагааг дэмжинэ.

Үүний ачаар та багагүй жин хасч, хэвлийгээрээ ч тураад амжина. Хамгийн гол нь ууж дууссаны дараа хамаагүй хоол идэж болохгүй бөгөөд өглөө бүрийг овъёосоор эхлүүлж, түргэн хоол, хуурсан шарсан зүйлсээс татгалзаж, аль болох эрүүл хооллолтын дэглэм баримтлаарай.

Эх үүсвэр: Reach.mn

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!