Эрүүл мэнд

Хүнсний содыг ингэж хэрэглэснээр биеэс хорт бодисыг гадагшлуулж болдог! Эмээ маань ингээд л хөлөө хийгээд сууж байдаг

Бид ихэнхдээ амьдралын маш буруу хэвшлээр амьдарч, тэрчлэн зөв хооллож чаддаггүй учир ойр ойрхон биеэ хорт бодисоос цэвэрлэж байх нь чухал. Гэтэл гэрийн нөхцөлд, гар доорх энгийн материалаар хэрхэн үр дүнтэй цэвэрлэхээ төдийлөн мэддэггүй шүү дээ. Тэгвэл бид танд дараах аргыг зааж өгье!

1. Биеэс хорт бодисыг цэвэрлэх нь ямар ач тустай вэ?

Ингэснээр таны бодисын солилцоо зөв явагдаж, дархлааны системийг дэмжсэнээр элдэв өвчин эмгэгээс сэргийлж чадна. Мөн эрүүлээр жин хаяахад ч эерэг нөлөөг үзүүлдэг. Түүнчлэн хөгшрөлтийг удаашруулж, эрч хүчийг сэргээнэ. Үс болон хумсны ургалтыг дэмжиж, бат бөх эрүүл болгодог.

2. За ингээд танд биеийг хэрхэн хорт бодисоос цэвэрлэх аргыг зааж өгье!

Юун түрүүнд танд:

  1. 10 дусал касторын тос
  2. 2 цайны халбага хүнсний сода
  3. 2 цайны халбага Англи давс
  4. 5-6 литр бүлээн ус

Хийх арга:

  1. Усаа томхон саванд хийнэ.
  2. Дээр нь касторын тос, давс, хүнсний содаг нэмнэ.
  3. Бүх хольцоо хооронд нь холих хэрэгтэй
  4. Ингээд бэлдсэн усандаа хөлөө 20-30 минут дүрээрэй!
  5. Цаг болмогц хөлөө уснаас авч, алчуураар хаттал нь арчаарай!

3. Касторын тос

Тус тос нь витамин Е-гээр баялаг бөгөөд таны хөлөнд буй нян бактер, мөөгөнцөртэй эрчимтэй тэмцдэг. Мөн хөлийн арьсыг зөөлрүүлж өгнө.

4. Хүнсний сода

Хүнсний сода нь биеээс хорт бодисыг гадагшлуулах, маш хурдан, бөгөөд үр дүнтэй үйлчилгээг үзүүлэх болно. Түүнчлэн тус бодис нь:

  1. Шээсний гарцыг нэмэгдүүлэх
  2. Толгойн өвдөлтийг намдаах
  3. Амьсгалын замын өвчлөлөөс хамгаалах
  4. Хоолны дуршил алдагдахыг болиулах
  5. Булчингийн өвдөлт
  6. Уур уцаар, бухимдлыг дарах ач холбогдолтой.

5. Англи давс буюу эпсом давс нь мөөгөнцөр болон бактерийн эсрэг үйлчилдэг.

Харин бүлээн ус нь арьсны нүх сүвийг нээж, чийгшил өгөн, дээрх бодисыг биед оруулахад тусална

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!