Гоо сайхан

Хэвлийгээр богино хугацаанд тураах шидэт ундааны жор

Гоолиг сайхан бэлхүүстэй болох эмэгтэй хүн бүрийн мөрөөдөл гэхэд хилсдэхгүй. Гэхдээ та яаж, түргэн хугацаанд бэлхүүсээ нарийнхан гоолиг болгох аргыг мэдэх үү? Бидний танд дуулгахаар бэлтгэсэн уг арга нь мөнгө төгрөг, цаг зав шаардахгүй гэдгээрээ давуу талтай юм. Та ердөө гэртээ байгаа хүнсний бүтээгдэхүүнүүдээ ашиглаад, богино хугацаанд хэвлийгээрээ турах боломжтой ажээ.

Хэвлийгээрээ яаж турах вэ?

Бид хэвлийгээрээ маш хурдан таргалдаг боловч турах гэж асар их цаг хугацаа, хүч хөдөлмөр шаарддаг. Харин тэрхүү асуудлыг хялбархан шийдэх аргыг танд зааж өгье. Ингэхийн тулд ердөө зөгийн бал болон синнамон буюу шанцай байхад л хангалттай.

Орц:

  • Зөгийн бал – 1 цайны халбага
  • Шанцай – 1/2 цайны халбага
  • Ус – 1 аяга

Хэрхэн хийх вэ?

  1. Аяга ус буцалгаж тавиарай.
  2. Үүндээ 1/2 цайны халбага нунтаг шанцайг хийж, таглан 1 цаг байлгана.
  3. Халбага зөгийн балыг өмнө нь бэлтгэсэн усандаа хийж, сайтар хутгах хэрэгтэй.

Орондоо орж унтахаасаа өмнө тал аягыг ууж унтаарай.
Үлдсэн талыг нь хөргөгчинд хийгээд өглөө өлөн ходоодон дээрээ ууна.
Үүнийг ууж хэвшсэнээр өөхийг богино хугацаанд хайлуулж, гоолиг сайхан бэлхүүстэй болох хүсэл тань биелэх юм.

Танд нэмээд хоёрхон хоногт таван кг хасах шидэт жорыг санал болгож байна. Энэ жорын гол орц нь Яншуй юм. Яншуй нь ихэнхдээ хоолонд бага хэмжээгээр амт оруулахаар хэрэглэдэг ба зарим тохиолдолд өөр зорилгоор хэрэглэж болох юм. АНУ-ын эмч, ногоо судлаач Жон Р.Кристофер яншуйг бөөрний өвчинд сайн гэж тогтоосон бөгөөд мөн шээсний замын асуудалтай хүмүүст эмчилгээ болдог ба хорт хавдрыг устгах шидтэй гэж үзсэн байна.

Тураах цайнд орох орц:

  1. 2 литр ус
  2. 5 х/х яншуй

Бэлтгэх арга:

  • Яншуйгаа жижиглэн хэрчиж бэлдэнэ.
  • Усаа буцалгана
  • Халуун усандаа яншуйгаа хийж 15 -20 минут хандална.
  • Ингээд хоолоо идэхээсээ 20 минутын өмнө уух ба халуун, хүйтэн гээд хүссэнээрээ ууж болох юм. Мөн лемон, лемоны шүүс нэмж ууж болно.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!