Аялал

Бааснаас гаргаж авдаг дэлхийн хамгийн үнэтэй кофе

Дэлхийн хамгийн үнэтэй кофе буюу копи лювак яаж гаргаж авдаг гэдгийг мэдэх үү?
Гаднах төрхөөрөө муур шиг хөөрхөн мусанг нь Зүүн Өмнөд Азид амьдардаг. Эдгээр жижиг амьтад модонд авирах чадварынхаа ачаар кофены модноос жимсийг нь том томоор залгиж хэрэглэдэг.
Ингэснээр тухайн амьтны гэдсээр дамжин боловсрогдож зөвхөн үр нь үлддэг байна. Энэхүү үрийг угааж, хатааж, хуурснаар бидний мэдэх кофены үр бий болдог байна. 1кг кофены модны жимснээс 50-хан грамм үр гардаг байна.
Ийм ч учраас дэлхийн хамгийн үнэтэй кофе болдог.
Индонез, Вьетнам гэх орнуудаар аялж явахдаа амсаж үзээрэй.
Эх Сурвалж: Хямд Аялах Аргаа Заая

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!