Спорт

Гүйх нь таны биед ямар өөрчлөлт оруулдаг вэ?

Гүйлт нь таны бие, эд эрхтний эрүүл мэндэд нөлөөлөхөөс гадна, таныг урт наслуулах чухал үүрэгтэй. Гүйлтийн спорт бол таны хөлийн хуруунаас толгойн орой хүртэлх бүхий л эд эс ширхэг бүрийн оролцоо байдаг аж.  Нөгөө талаас таны эрүүл мэндэд төдийгүй бие эрхтэнд өөрчлөлтүүдийг бий болгодог.

1. Таны хөлийн хумсыг харлуулна

Таныг гүйж байх үед хөлийн хуруунуудад ачаалал өгөгдөх бөгөөд хумсны доор хематом үүсдэг байна. Энэ нь артерийн судасны бөөгнөрөл бий болгон, цус хуралдуулснаар хумсны өнгө өөрчлөгдөж байгаа юм байна.

2. Та илүү намхан болно

Таныг гүйж байх үед таны үе хоорондын дискны хэмжээ дарагдаж байдаг бөгөөд үүний нөлөөгөөр үе хоорондын шингэн багасч, шахагдаж байдаг. Тогтмол гүйж эхлэх үед таны өндөр ойролцоогоор 0.5 инч хэмжээгээр багасдаг. Гэхдээ энэ бол түр зуурын, аажмаар өндөр тань эргээд хэвийн хэмжээндээ очдог байна.

3. Таны сонсгол улам сайжирна

Гүйх нь чихний дунгийн цусны урсгалыг нэмэгдүүлдэг. Энэ нь сонсголын системийн элэгдлийг удаашруулж, тархинд дуут дохио илгээдэг хялгасан судас, мэдрэлийн эсийг сэргээхэд тусалдаг.

4. Хамар тань битүүрнэ

Гүйх явцдаа илүү хурдан, илүү гүнзгий, илүү их агаараар амьсгалдаг. Тиймээс та хүрээлэн буй орчноос харшил үүсгэгч, бохирдол, цочроох бодисоор амьсгалдаг. Энэ нь таны амьсгалын замыг цочроож, хамар чинь битүүрэх, харших магадлалыг бий болгодог.

5. Таны биеийн хэм өснө

Булчин нь өөх тос, нүүрс ус шатааж энерги авдаг. Үүний үр дүнд дулаан үүсдэг. Булчингийн хамт таны цус  халж, биеийн температур нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл цусны урсгал нэмэгдэж, та хөлөрч эхэлнэ.

6. Биеийн бодисын солилцоо сайжирна

Гүйх нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөний сайжруулдаг. Ингэснээр таны бодисын солилцоо нэмэгдэж, өтгөн шингэний гадагшлах үйл явц сайжирна.

7. Өлсөх мэдрэмж багасна

Гүйхээс үүссэн дааврын өөрчлөлтөөс болж таны хоолны дуршил буурна. Өлсгөлөн даавар грелин буурч, харин ханасан даавар пептид нэмэгддэг.

8. Аз жаргалын даавар ялгарна

Гүйлт нь эндорфиныг түргэсгэж, таны сэтгэл санааг өөрчлөн, стрессийг тайлж, сэтгэлийн хямралыг багасгадаг.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!