Гэр бүл

Ороc улсад өнчирч үлдсэн хүү анх 1997 оны зун ээжтэйгээ Орос руу явжээ. 1999 онд ээж нь Монгол руу яваад ирээгүй байна. Харин тэр одоо

Оросын “Жди меня” нэвтрүүлэгт оролцсон Монгол нутагт төрж өссөн нэгэн хүүгийн сонирхолтой мэдээллийг хүргэж байна. Одбаяр гэх энэ хүүг Оросод ээж нь орхиод явсан юм. Энэхүү нэвтрүүлгийг үзсэн ASIARUSSIA.ru сайтын сэтгүүлч Майдар Сосорбарам онцолж Одбаяр хүүгийн түүхийг сөхсөн аж.

Одбаяр хүү 1997 оны зун ээжтэйгээ Орос руу явжээ. 1999 онд ээж нь Монгол руу яваад ирээгүй байна. Түүнээс хойш Одбаяр хүү ОХУ-ын Новосибирск хотын хүүхдийн асрамжийн төвд амьдрах болсон аж. Одбаяр монгол хэлээ мартсан хэдий ч өөрийн аав, охин дүү болон эмээгээ үргэлж санаж амьдарсанаа нэвтрүүлэгт оролцох үеэр хэлжээ.

Нэвтрүүлгийн үеэр хүү өөрийгөө Хонхор гэх газар амьдарч байсан хэмээн ярьсан ба үнэн хэрэгтээ энэхүү газар нь Тэрэлж байсан аж. Монголын Элчин сайдын яамныхны тусламжтайгаар нэвтрүүлгийн хамт олон түүний гэр бүл аав, охин дүүг олжээ. Тэд Москвад хүүтэйгээ уулзсан аж.

Одоогийн байдлаар Одбаяр Новосибирск хотноо эхнэр, охиныхоо хамтаар амьдардаг. Энэхүү нэвтрүүлгийн дараа түүнд эх орондоо эргэж ирэх нөхцөл бололцоо байгаагүй аж. Бичлэгт гарсанчлан Монголд амьдарч байгаа түүний эцэг, охин дүү нар мөн санхүүгийн бололцоогүй тул Одбаяр одоо хэр Орсод амьдарч буй юм байна.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!