Гэр ахуй

Гэрийн энергийг хөгжмөөр сэргээж, шинэ энерги сэлбэх энгийн арга

Гэрийн энергийг сэргээхэд хөгжим маш чухал үүрэгтэй байдаг. Хөгжим дуугардаггүй, зурагтаа хүртэл аяархан үздэг нам гүм айлд үхмэл энерги ноёрхож өвдөх юмуу, ямар нэгэн санхүүгийн таагүй байдал гэх мэт зүйлс нь зогсонги байдалд ордог.

Тиймээс хөгжим тоглох эсвэл дуу чимээг сардаа ядаж ганц удаа чанга тавьж дуугаргаж гэрийнхээ үхмэл энергийг сэргээж байх хэрэгтэй. Гэхдээ та өөрийнхөө, гэрийн эзний махбодоос хамаарч харилцан адилгүй дуу тавьснаар гэрийнхээ үхмэл энергийг сэргээж чадах болно.

Жишээлбэл: Гэрийн эзний төрсөн оны сүүлийн тоо буюу жишээлбэл 1972 байлаа гэхэд сүүлийн тоо 2 байгаа биз. Энэ тоогоор та гэртээ тохирох хөгжмөө сонгож, аль махбодийг сэргээхээ ч бас харж болно.

0 ба 1-ээр төгссөн бол:

Рок хөгжим буюу танай гэрийн төмөр махбодийг сэргээж өгөх болно.

2 ба 3 бол

Классик хөгжим танай гэрийн усан махбодийг сэргээж өгөх болно.

4,5 бол

Поп хөгжимнүүд илүү зохимжтой. Танай гэрийн модон махбодийг сэргээж өгөх болно.

6,7 бол

Мөн л рок хөгжим, бас байгалийн чимээтэй аялгуу их хэрэг болно. Энэ нь танай гэрийн гал махбодийг сэргээж өгөх болно.

8,9 бол

Хип хоп дуу хөгжим, алтернатив урсгалын хөгжим тавьж гэрийнхээ шороон махбодийг сэргээж өгөх хэрэгтэй.

Танай гэрийн нуугдсан үхмэл энергүүд сэргэж илүү идэвхтэй болсноор зогсонги байдалд орсон ажил үйл хэрэг, хайр сэтгэл, мөнгө, харилцаа чинь эргэлтэнд орох болно.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!