Гэр бүл

Нэгэн залуу ээжийгээ халдварын улмаас амьсгал хураах хүртэл нь

Палестин улсад Жихад Аль-Сувейти хэмээх залуу халдвар авсан ээжтэйгээ уулзахыг үнэхээр их хүсч байжээ. Өндөр настай ээж нь коронавирусын халдвар авсан нь тогтоогдсон тул эмнэлэгт тусгаарласны дараа аюулгүй байдлын үүднээс хүүг нь очихыг хориглосон байна.

Гэвч Жихад зүгээр суухыг хүссэнгүй. Тэр эмнэлэгийн хоолой руу авирч, өдөр бүр эмнэлэгийн цонхны хажууд сууж, ээжийгээ байнга ажин харан суудаг байв.

Эмнэлгийн албан тушаалтан: “Тэр өдөржингөө ихэнх цагаа тэнд өнгөрөөж, ээжийгээ эрүүл болно гэдэгт итгэлтэй байсан. Мөн байнга буухаасаа өмнө цонхны цаана байгаа эхийнхээ байр байдлыг сайтар харчихаад буудаг байсан.” Удалгүй түүнд ээж нь амьсгал хураасан хэмээх харамсалтай мэдээг түүнд хэлжээ.

Ээжийгээ вирусын эсрэг тэмцэж байгааг харж байгаа залуугийн зүрх шимшрэм дүр төрхийг сошиал ертөнцд Мохамад Сафа хэмээх нэгэн залуу хуваалцсан бөгөөд тэр үеэс хойш олон нийтийн сүлжээнд тархаж, дэлхийн өнцөг булан бүрт энэхүү гунигт түүх хүрчээ.

Жихад нь айлын отгон хүү байсан бөгөөд ээжтэйгээ маш дотно байжээ. Ээжийгээ нас барсныг мэдээд итгэж ядан, мэгшин уйлсан хэмээн ах нь хэлжээ.

Эх сурвалж : Boredpanda Nemelt.com

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!