Охид Залуус

Өөрийн хүсэл эрмэлзэл, мөрөөдлөө хэнд ч бүү хэлж бай

Чи өөрийгөө хэнээс ч илүү сайн мэднэ. Чамайг амьдралд чиглүүлэх, чамайг харж ханддаг сүнслэг хөтчүүд байдаг. Тиймээс өөрийн хүсэл мөрөөдөл болон төлөвлөгөөг бусдад бүү хэл.Чимээгүй бай.Чамд хэрэгтэй бүх зүйл байгаад итгэ.

Чиний зам дээр тавигдсан бүхэн чиний төлөө бүтээгдсэн тул тайван бай. Юманд битгий яар. Чи яг одоо энэ цаг мөчид бүхнийг тохиолдоосой гэж хүсэхгүй шүүдээ. Тиймээс яг одоод амьдарч байгаадаа таларх. Тайван амгалан байж, чиний дотоод амар амгаланг эвдэх маргаан хийх гэж бүү оролд. Хэн ч чиний нүдээр харахгүй, тэр тусам чиний өөртөө л жинхэнэ гэж бүтээсэн дүр зургыг. Тиймээс тэр дүр зургыг бусдад гэрэлд харуулах гэсэн хэрэгцээгээ тавьж явуул. Учир нь тэд чиний адилаар “жинхэнэ” –ийг өөр өөрийн ертөнцийг харах нүдээр харах тул. Мөн өөрийнхөө тухай тайлбар хийж өөрийн тэнцвэрээ бүү алдагдуул.Тэдний харж байгаа шиг биш гэж хэн нэгэнд батлах, үзүүлэх гэсэн үгэнд эрчмээ бүү зарцуул.

Чи одоо байгаа бүхэндээ хүрэх гэж хичээн ажилласан шүүдээ. Чи энэ сонголтоо хийхийн тулд амьдралд олон зүйлээс татгалзсан. Хэн ч, юу ч чиний дотоод амар амгалан (хязгааргүй ухаантай холбох тэр сайхан хөг аяалгуут холбоос) -аас илүү чухал биш. Бусад хүн ч адилхан гэхдээ тэд өөр өөрсдийн оюун бодолд эзлэгдсэн тул “Чамайг хэн” гэдгийг харж чадахгүй. Юмс хэрхэн хийгдсэн болон болсон байна гэдгийг хянадаг хэв шинж, хэлбэрүүдээсээ сал, айдасгүй бай.

Чиний эрх чөлөө болон дэмжлэг Бүтээгчээс л ирдэг. Тэд хязгааргүй бөгөөд хүмүүсийг тань шиг ижил төстэй үелзэлд бас авчирдаг. Чи өөрийгөө хэн гэдэгт итгүүлэхийн тулд дандаа зөв байх албагүй. Хэн тоох билээ. Чи сайн хүн гэж бусдаар батлуулах юмуу зарим нэг маргаан өрнүүлснээр чи өөрийн доторх ариун бүхнээ алдах чинь тийм үнэ цэнэтэй гэж үү? Чи өөрийн мэдрэмжүүдийн эзэн бөгөөд тэд чамд зөв замыг үзүүлэх хамгийн үнэтэй дохио болдог юм.Чамд оноогдсон зарим хэв шинжүүдэд чи “үгүй” гэж хэлэх эрхтэй бөгөөд энэ нь гэгээрсэн хүнд байх шинж чанар мөн. Чи уурлах, худал хэлэх, мартах, эрх чөлөөтэй байх, тайван бус, өөрийнхөө төлөө зогсох гэх мэт аашийг гаргах эрхтэй бөгөөд сайн зорилготой мэт харагдах хүмүүсээс өөрийгөө хамгаалж байгаа нь тэр юм. Чи өөрийнхөө эрчмээ алдан байж, түүгээр тэжээгддэг хүмүүст өгсөнөөр тэдэнд тус болж байгаа хэрэг биш юм.

Хэн ч таныг хэзээ ч өөрчилж чадахгүй гэдэг нь, таны оролцоо хэн нэгнийг өөрчлөхгүй гэсэн үг юм. Бусдын төлөө тэгтлээ санаа бүү зов, өөрийгөө харж хамгаал. Таныг амьдралд чиглүүлж, харж хамгаалагч Бүтээгчийн бүрэн зааваргүйгээр та үүнийг хийж ч чадахгүй. Таны дотоод байдлыг таныг ойлгохгүй хүнд батлахыг хичээх хүчин чармайлт бол ямар ч үнэ цэнэгүй бөгөөд утгагүй.

Талархсанаа хэл. Чамайг ямар нэг том зүйлийг дэлгэн ил гаргах байсан нөхцөлд улам гүнд живэхээс хамгаалсан тэр цаг хоромд таларх. Чиний ирээдүйд гарч ирээд чи өөрийгөө биш гэж батлан харуулахыг хичээх байсан тэр зүйл яг одоо тохиолдсонд таларх. Чи хэрхэн цаашаагаа явахаа мэдэхгүй,бусдаас тусламж гуйх байсан бүх зүйлийг нартай өдөр мэт тодорхой болгосонд таларх. Өөрийгөө шаналан зовиурлах эх сурвалжаас холдуулж, таныг дээш өргөх эрчмээр хүрээлүүлж, нөхцөл байдал сайжрахын төлөө залбирч, өөрийн эмоци, сэтгэл санааг ертөнцийн өмнө буулган өгч, өөрийн Бүтээгч болох оюун санааг дотроо тантай уулзахыг гуй. Өөрийн оюун бодлоо хөтчүүдэд даатга, учир нь ганц чиний хяналтаар бол чамайг урьд нь байсан урхинд аваачхаас өөр зам байхгүй. Мөн хүчтэй байхыг болон сэтгэл санаагаа цэгцтэй байлгаж сургахыг гуйж, таны энергин биеийг өвтгөх бүх зүйл болон чамайг түгшүүртэй, стресстэй болгодог чиний доторх хүүхдээс хол байлгахыг хүс.

Амьдрал бол сонин, чамд урьд хийсэн шиг замаар дахин уруу татахыг оролддог. Танд сайхан харагдавч,таныг доош нь татахын тулд өмссөн байгаа уруу татах эрчмээс татгалз, танд санал болгосон тусламжид битгий уна. Чи бол хэн нэгэн биш, өөр бусад бас чи биш. Амьдрал чиний оролцсон жүжиг болон шаналалаас чөлөөлж байна- тэгэхлээр одоо чи өөртөө тусал.

Хуучин чи, стресс болон тулаанаар гарч ирсэн бага зэргийн сэтгэл хөдлөлийн өгөөшинд орсон бол эв найртай байх нь хамгийн боломжит зохицол. Уучил. Та өөрийгөө болон бусдыг бие биедээ учруулсан таагүй зүйлүүдийнх нь төлөө уучилж, цааш яв. Чи өөрийгөө стресс болон ямар нөхцөлд орсноо сайн мэддэг гэж бодсон ч “ Хайрыг” битгий үгүйсгэ. Тэр чамд хэрэгтэй. Чи хамгийн сайн сайхныг хүртэх эрхтэй. Чи энэ ертөнцийн амар амгалан мөн чанартай хайрын хэсэг тул.

Хортой харилцааг бүтээсэн хуучин эмх цэгцгүй эрчмийн холбоонд юу тохиолдсон ч хамаагүй, муудсан хортой үр уршгыг өөрийн оршихуйн бүх байдал төлөвөөс гаргаж хая. Чи анагаагдах эрчмээр дүүрэг, чамайг тэнгэрийн гэрэл хамгаалаг, харин чамд амьдралд хэрэгтэй цорын ганц зүйл бол “Хайр”. Чиний эрчмээс сорж, чиний долгионыг доошлуулж байгаа бүх орчноос та холбоогоо таслах нь зүйтэй.Таныг ургашлахад хойш нь татаж байгаа, танд хамаатай бүх зүйлийг чөлөөлж явуул. Та өөртөө мартахыг зөвшөөрч байгаа ч энэ нь зүгээр. Одоо өөрийгөө анхлан байх ёстой байдалдаа өөд нь татаж, өөрийн суралцсан хичээлүүддээ баярла.

Өөртөө амар амгалантай болоод бүтээгчтэй эв найртай байснаар бурханлаг аз жаргалыг энд одоо та олох болно.

Орчуулсан Д.Энхжаргал

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!