Эрүүл мэнд

Шар тос байнга идвэл царайлаг болно

Урьдын цагт шар тос хүнсний гол хэрэглээ байсан. Харин өнөөгийн хүмүүс шар тосыг бараг тоож идэхгүй зул болгон ашиглах болжээ. Шар тосыг байнга идэх нь зүрхний тамирыг амирлангуй болгох, уушигны хатангирыг арилгах, үс гэзгийг шимжүүлэх, царайнд өнгө нэмэх, нүдний цогийг бадраах, өлчир, халуунд ангаа цангаа сайн даадаг болгох мөн хөгширөлтийг саатуулах зэрэг олон талын тустай ажээ.

Ингээд шар тосны тухай сонирхолтой баримтуудыг хүргэе. – Сайхан амттай. Шар тос нь бусад тосыг бодвол илүү өтгөн, сайн шүүгдсэн байдаг. Хоолонд маш гоё амт оруулдаг. -Хадгалалтын хугацаа урт. Исэлдлийн түвшин багатай учир хөргөгчинд хийлгүй удаан хадгалж болдог. –Шингэц хурдан. Ходоодны шүүрлийг өдөөж хоол боловсруулалтад сайнаар нөлөөлдөг.

Ялангуяа гэдэсний өөхийг хурдан арилгадаг. -Шар тосны баяр нь үнэн алдартны шашинтнуудын хамгийн хатуу баримталдаг мацаг барьж эхлэхээс яг долоо хоногийн өмнө эхэлдэг бөгөөд долоо хоног үргэлжилдэг байна.

Эх Сурвалж: Nemelt.com

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!