Мэдээ

Урт хугацааны​ Ковид ​гэж юуг хэлдэг вэ?

Коронавирусийн шинж тэмдэг 12 долоо хоногоос дээш хугацаанд үргэлжилбэл урт хугацааны Ковид болсон гэсэн үг.

Урт хугацааны Ковид гэдэг нь коронавирусийн шинэ тэмдэг халдвар авснаас хойш хэдэн долоо хоног, тэр бүү хэл хэдэн сараар үргэлжлэх үзэгдлийг хэлнэ. АНУ-ын Үндэсний эрүүл мэнд, халамжийн институтээс 12 долоо хоногоос дээш хугацаагаар шинж тэмдэг тээн явж байгаа бол урт хугацааны коронавирус гэж тодорхойлж байгаа ч зарим хүмүүс тус вирусийн шинж тэмдэг 8 долоо хоногоос удаан үргэлжилбэл урт хугацааны Ковид гэж тодорхойлж байгаа гэнэ.

Судлаачид урт хугацааны Ковидоор өвдсөн хүмүүсийн дунд судалгаа явуулж, шинж тэмдгээс нь хамааран үндсэн 2 бүлэгт хувааж үзжээ. Амьсгалын замын шинж тэмдэг бүхий бүлэг хүмүүсийн хувьд ханиалгах, амьсгал давчдах, ядрах, толгой өвдөх шинж тэмдэг илэрч, урт хугацаанд үргэлжилсэн бол нөгөө бүлэг хүмүүсийн бие бүхэлдээ зовууртай байж, зүрх, тархи, ходоод өвдөх нь элбэг байжээ.

Одоогийн байдлаар хэчнээн хүн урт хугацааны Ковидоор өвчилсөн нь тодорхойгүй байгаа юм. Гэхдээ Лайцестерийн их сургуулиас хийсэн судалгаагаар коронавирусээр халдварлаад эмнэлгийн тусламж авах шаардлагатай болсон 10 хүн тутмын 7 нь эмнэлгээс гарснаас хойш 5 сарын дараа ч бүрэн эдгээгүй байжээ. Судалгааг удирдсан эрдэмтдийн дүгнэж байгаагаар судалгаанд хамрагдсан нийт 1000 хүнээс 5 хүн тутмын нэг нь нэг төрлийн хөгжлийн бэрхшээлтэй болсон гэж үзэхээр байсан гэжээ.

Түүнчлэн коронавирусээр халдварлахаас өмнө ажил хөдөлмөр эрхэлдэг байсан хүмүүсийн 17.8 хувь нь хэдий эмчлэгдсэн ч ажил хийхээ больсон бол 19.3 хувь нь эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа солих болсон байна.

Одоогийн байдлаар урт хугацааны Ковид хэр удаан хугацаанд шинж тэмдэг тээн явдгийг тогтоосон судалгаа үгүй юм.

Эх сурвалж: BHF

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!