Улс төр

Сагсгар хар хаачив аа…

За бид чинь гурван нэр дэвшигчтэй, гучин мянган троллтой. Нөгөө хэдэн тролл маань наанаа муухай, цаанаа хүний л үр юм болсон хойно маазарна, маяглана, мангартана аа бас. Намайгаа бол түмэн янз, буман өнгөөр дуудна. Санал нийлсэн, сэрсэн, сэтгэсэн хүмүүсийг коментоор салам нүднэ. Энэ сагсгар хар заримдаа Сэгсгэр шар шаар аа гэж ирээд л авч өгнө шүү дээ. Өө зарим нь бүр намайг алахаа мартчихаад шүлэгний дор шүүрс алдаад явж өгнө. Нөгөө хэсэг нь залхуурдаг шиг байгаа юм, баахан ижил комент хуулан пад, наан пад болоод алга болно. Сүүлдээ сахисаар байгаад дасчихдаг бололтой, аймаар ууртай өрвийж сөрвийж байгаад л мэнд мэднэ. Хүний л хорвоо юм даа. Шөнийн шувуу ч бил үү, сар ч бил үү нэг эгч бий. Гурван хэлний гурван үсэг хольчихсон нэртэй, герман монгол бүх муу үгийг хольж бичдэг нэн холионы эзэн бас байгаа. Санхүүжилт нь тасрахаар санаа алдаад алга болно. Хааяадаа өнөө хэдийгээ хаана яваа бол, ковид тусаагүй байгаа, хоол унд нь холдоогүй байгаа, хараа нь муудах вий гээд санаа зовно шдээ ха ха. Ойрдоо чимээгүй л байна, одоохон шуугиад ороод ирнэ ээ. Энүүхэндээ гэхэд эгэл уншигчдын зарим нь ч энэ хэдийг дуурайж манараад эвдрэх цаашаа юм болно. Энэ ингэж байхад би яадгийн гээд цайна. Үзэл бодол нийлээгүйн төлөө яллана, үүрээ эвдтэлээ бужигнана. За тэгээд олон нийтийн оюун санаа, үзэл бодлоо солилцдог, орж гардаг нүүр хуудсуудад олиггүйн үрийг багахан цацаад сонгуульдана шүү. Сагсгар хар аа, наад хэл, хэллэг хараал зүхлээ анзаар, сэгсгэр шар яахав, эвдрэхээсээ өнгөрсөн толгой. Сонгуулийн дараа эргээд эндээ л уулзах юм чинь эвийг хичээх орон зай, элдвийг хамтдаа амжуулах нэр, нүүр үлдээнэ шүү, бүгдээрээ.
Эх Сурвалж: Эмүжин

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!