Эрүүл мэнд

Хэрэв та энэ жимсийг иддэг бол заавал уншаарай! Нэг хүн ч гэсэн энэ тухай эртхэн мэдэж аваасай…золтой мажийчихсангүй

Мастер багш ОУХМ М.Сарангуа өөрийн цахим хуудаснаа Урюкийн зөв хэрэглээний талаар шинэ мэдээлэл хүргэлээ. Тэрээр: Мэдэж байхад илүүдэхгүй Манайхан урюкийг андахгүй, миний хамгийн дуртай хатаасан жимсний нэг. Энэ золигоос болоод золтой мажийчихсангүй Анхааруулах зорилгоор бичихээр шийдлээ.

Тэгээд голдуу 6-8 цагийн дараа гэнэт толгой маш хүчтэй өвдөөд, дотор муухай оргиж, огиулж, гар хөл бадайрч, мэдээ алдаж байгаа юм шиг мэдрэмж төрөөд байх суух газаргүй болно… Тэр болгонд идсэн чөмөгтэй холбож бодолгүй, өөр нэг шалтгаанд тохоод, ус уух, хэвтэх зэргээр өнгөрүүлээд байлаа.

Гэтэл хамгийн сүүлд, бүр ингээд өнгөрөхнээ гэж бодтол толгой таллаж өвдөөд, хий огиулж тамир алдаж ухаан балартах унтахын дундуур 30-40 минут хэвтэж, өвдөлтийг өнгөрөөв. Маргааш нь эмнэлэгт үзүүлээд, цусны шинжилгээ өгөөд ердийн… Аргаа бараад интернет ухаж эхэлтэл маш амархан учир шалтгааныг тайлваа! Абрикосны үр чөмөгт (бусад олон жимсний үрэнд ч мөн адил) амигдалин (amygdalin) гэдэг нэгдэл байдаг, тэр нь хоол боловсруулах эрхтнээр дамжих явцад цианид ялгаруулж задардаг гэнэ…!!! Өндөр доoзоор хүртсэн тохиолдолд хэдхэн минутын дотор үxүүлдэг өнөө цианид, еээ базарваань…

Хэрэв та энэ жимсийг иддэг бол заавал уншаарай! Нэг хүн ч гэсэн энэ тухай эртхэн мэдэж аваасай…029
Мастер багш ОУХМ М.Сарангуа өөрийн цахим хуудаснаа Урюкийн зөв хэрэглээний талаар шинэ мэдээлэл хүргэлээ. Тэрээр: Мэдэж байхад илүүдэхгүй Манайхан урюкийг андахгүй, миний хамгийн дуртай хатаасан жимсний нэг. Энэ золигоос болоод золтой мажийчихсангүй Анхааруулах зорилгоор бичихээр шийдлээ.

Урюк гэдэг чангаанзнаас ялгаатай нь элдэв химийн бодисгүй, өөрөөр нь хатаасан абрикос жимс, зөв хэрэглэвэл биед маш сайн. Гэтэл би самарт их дуртай, урюкны ясны чөмөг нь алмондтой төстэй санагдаад цөмж иддэг балай зуршилтай. Сүүлийн 2-3 сарын турш хэд хэдэн удаа 10-15 ширхэг урюк дэвтээж идээд, нямбай гээч нь ясыг нь хэрэг болгож самар цөмөгчөөр хагалаад чөмгийг нь идвээ.

Тэгээд голдуу 6-8 цагийн дараа гэнэт толгой маш хүчтэй өвдөөд, дотор муухай оргиж, огиулж, гар хөл бадайрч, мэдээ алдаж байгаа юм шиг мэдрэмж төрөөд байх суух газаргүй болно… Тэр болгонд идсэн чөмөгтэй холбож бодолгүй, өөр нэг шалтгаанд тохоод, ус уух, хэвтэх зэргээр өнгөрүүлээд байлаа.

Гэтэл хамгийн сүүлд, бүр ингээд өнгөрөхнээ гэж бодтол толгой таллаж өвдөөд, хий огиулж тамир алдаж ухаан балартах унтахын дундуур 30-40 минут хэвтэж, өвдөлтийг өнгөрөөв. Маргааш нь эмнэлэгт үзүүлээд, цусны шинжилгээ өгөөд ердийн… Аргаа бараад интернет ухаж эхэлтэл маш амархан учир шалтгааныг тайлваа! Абрикосны үр чөмөгт (бусад олон жимсний үрэнд ч мөн адил) амигдалин (amygdalin) гэдэг нэгдэл байдаг, тэр нь хоол боловсруулах эрхтнээр дамжих явцад цианид ялгаруулж задардаг гэнэ…!!! Өндөр доoзоор хүртсэн тохиолдолд хэдхэн минутын дотор үxүүлдэг өнөө цианид, еээ базарваань…

Цианидын хордолтын шинж тэмдгүүд гэсэн толгой хүчтэй өвдөнө, дотор муухайрна, огиулна, цусан дахь хүчилтөрөгчийн агууламжийг эрс бууруулдаг тул захын мэдрэлүүд мэдээ алдана, таталт өгч, ухаан алдаад, үхнэ гэжээ…. Нэг дор 30 үр чөмөг идвэл үхэх эрсдэлтэй, 15 бол хордлого өгнө, тухайн нөхцөлөөс, хүнээс хамаарна гэж.

Би нь нэг дор 10-15, хамгийн сүүлд хэдхэнийг үлдээгээд юүгхэв гээд 20-иодыг туусан бгаан. Ингээд ховдгийн гайгаар чад хийх дөхжээ… Манайд урюк, ястай чангаанз их зарагддаг, хүмүүс цөмж иддэг. Элдэв жимсний яс хагалж, үр чөмгийг нь битгий идээрэй, хүүхдэд нэн ялангуяа хортой гэж уншлаа. Мөн сүүлийн 2-3 сар бие чилээрхээд байсан шалтгаанаа олж санаа амарсандаа бичлээ.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!