Гоо сайхан

Үүнийг бэлтгэж түрхээд нөсөө толбо, үрчлээ, язралт арьсны бүх асуудлаа шийдээрэй

Зуун наст болон кокос тосны гайхалтай ашигтай шинж чанарууд нь арьсанд хэрхэн сайнаар нөлөөлж болохыг бид бүгд мэднэ. Гэхдээ эдгээр хоёр бүрэлдэхүүн хэсгүүд хоорондоо нийлхээрээ ямар ид шид бүтээх чадвартай өвөрмөц хослол болдогийг ихэнхи хүмүүс мэддэггүй.

Энэхүү гайхамшигтай хольцын хамгийн ашигтай шинж чанар нь арьсны хөгшрөлтийг арилгана.

Алое вера нь түлэгдэлтийг эмчлэх, арьсны цочролыг арилгах, арьсны харшлыг арилгах, чийгшүүлэх, нөсөө толбо арилгахад маш үр дүнтэй байдаг.

Кокосын тос нь арьсыг төгс чийгшүүлж, тэжээлээр хангаж, бактерийн эсрэг ба мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй. Үүнийг бэлтгэхэд маш хялбар. Учир нь гол бүрэлдэхүүн хэсгүүд нь маш элбэг байдаг.

Орц:

  • 100 гр алоэ вера гель /зуун настын гель/
  • 100гр боловсруулаагүй органик кокосын тос
  • хэдэн дусал Эфирын тос /ваниль, сарнай, лаванда цэцэг/

Бэлтгэх заавар:

Зуун настын гель болон кокосын тосоо аяганд хийгээд, цөцгий шиг жигд болтол  5 минут орчим хутгана. Нягтарсан хольц дээрээ дуртай эфирийн тосноос хэдэн дусал хийж, дахин хутгана. Шилэн саванд хольцоо хийж хатуу тагаар таглан өрөөний температурт хадгална.

Шүршүүрт орсны дараа арьсны нүх нээлттэй байдаг тул энэ үед бэлдсэн тосоо түрхэхэд илүү үр дүнтэй. Ингэснээр арьсанд бүрэн шингэж, сайн тэжээл өгнө. Өдөрт 2 удаа түрхэж хэрэглэнэ.

Эх үүсвэр: Reach.mn

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!