Бизнес

Агуу их наймаачин зөвлөх–Том Демарк

Валютын арилжаа хийх хүсэлтэй эр, эм хөгшин залуу мөнгөтэй, мөнгөгүй гээд олон хүн бий болжээ. Бүгд сонирхож зарим нь хийж байна. Харамсалтай нь бүгд алдсаар. Бүгд гэдэг нь 99 хувь шүү дээ. Та хэтийдсэн мэдрэмжтэй л биш бол нэлээдгүй сайн суралцаж байж арилжаа хийх нь зөв. “Цаг нь болоогүй учирлийн төлөө цагаасаа эрт яарах хэрэггүй” гэдэг үгтэй дуу ч байдаг. Үнэндээ Монголчууд бид яарах хэрэггүй. Дэлхийн санхүүгийн ертөнц биднийг хүлээж л байна. Багтаж ядсан их мөнгө ч бидэнд алга. Манай сайт дээр нийтлэгдэж байгаа нийтлэл, кино зэргийг сайн үзэж судлаарай. Захих юм л энэ байна. Танд амжилт хүсье. Гэхдээ арилжаанд чинь бус арилжаа хийж сурах их үйлс тань шүү.
АГУУ ИХ НАЙМААЧИН ЗӨВЛӨХ–ТОМ ДЕМАРК
“Өнөөдөр агуу их арилжаачдын тухай эхлээд орхисон сэдвээ үргэлжлүүлье. Томас Демаркийн ээлж болжээ. Энэ хүн дэлхий дахинд өөрийгөө таниулж чадсан юм. Би л гэхэд түүний нэрийг олонтаа сонсдог. Томас Демарк арилжаа хийхийн хажуугаар элдвийг санаачлан зохион бүтээх дуртай нэгэн. Тэр техникийн олон тооны мэдрэгчийг (индикатор) зохион бүтээж зохиогчийн эрх авчээ.”
Томас Демарк бол техникийн шинжилгээ судалгааны нугасгүй шүтэн бишрэгч гэдгийг ярихын хэрэг байна уу? Тэр шинжилгээ судалгааны ажилд “тэрэгний морь” шиг зүтгэдэг. Мэдэх хүмүүсийн яриагаар бол Томас нэг үе “Итгэмжлэгдсэн санхүүгийн шинжээч” (CFA)-д бүртгүүлсэн боловч удалгүй сонирхол нь буурч дуустал явж чадаагүй.
Демаркийн үзэж буйгаар зах зээлийг тодорхой хугацаанд суурь үзүүлэлтүүдийн тусламжтайгаар судлан шинжилж болдог бол “Томасын индикатор” сэтгэл зүйг хэмжих техник шинжилгээний салшгүй хэсэг болдог юм. Алан Гриспенийг бодвол Томас Демарк санхүүгийн ертөнцөд нилээд хожуу бүр магистр төгссөн хойноо орж ирэв. Тэр бизнесийн болон хууль цаазын чиглэлээр мэргэшсэн байлаа. Залуухан ирээдүйтэй хөвгүүнд “National Investment Service” компаний ерөнхий шинжээчийн албан тушаалыг санал болгожээ. Энэ компани нь тэтгэвэрийн хөрөнгийн үйл ажиллагааг эрхлэн зохион байгуулж жилдээ 300 сая долларын ашигтай ажилладаг мэргэжлийн компани байв. Хөрөнгө оруулалт нь үнэт цаас болон хувьцааны хэлбэрээр хийгдэж дүрмийн дагуу тогтоосон орлого орж ирдэг.
Муугүй компани шиг боловч агуу арилжаачин маань ажиллаж байсан компаниа сайнаар дурсдаггүй юм. “Би үргэлж ийш тийш гүйдэг мэргэжлийн зарлага шиг байдаг байлаа. Компанид надаас доогуур зогсдог хүн байгаагүй байх. Гэвч цаг хугацаа миний гол хөзөр нь байсан. Би цагийг зөв сонгож хурдан өсч ахиж байна” гэж хэлсэн байдаг.
Бүх ухаалаг хүмүүсийн адилаар Томас Демарк ганцаараа зүтгээд амжилт олохгүйг ойлгож, нэг зорилгын төлөө явж чадах дэвшилтэт санаа бодолтой хүмүүсээр баг бүрдүүлэх нь чухал гэж үзэж байв. Томас Демаркын ажиллаж байсан пүүс 1973-74 оны хямралын хор уршгаас золоор мултарч чадлаа. Компанийн хөрөнгийн хэмжээ 6 тэрбум долларт хүрэв. Томас “1974 он их хүнд жил байлаа. Никсонтой (АНУ-ын Ерөнхийлөгч) гарсан үймээн зах зээлд сөргөөр нөлөөлж “Индекс-570” хүртэл унав. Хөрөнгийн зах зээл тэр аяараа 50% хорогдов” гэж дурсдаг.
Компани яагаад “живэлгүй” үлдэж чадсан юм бол? Цаг хугацааг зөв сонгож чадсанаас тэр. Томаст хүссэнээ хийж боломжийг зөвшөөрөв. Тэр ч хөдөлж эхэллээ. 1978 онд Томас Демарк “National Investment Service”-н шинэ бүтэц бүхий салбарыг байгуулсан юм. Энэ бол консалтингийн салбар байв. Томасын үйл ажиллагааны чиглэл нь олон талт хөгжил байлаа. Гэвч 1982 онд агуу их арилжаачин Томас Демарк “National Investment Service” компаниас явсан. Томасын үгээр бол түүний мэдэлд 120 гаруй тэрбум долларын үнэт цаасаар төлөх хөрөнгө байсан юм. Нэг сонин зүйл санаанд орлоо. Хөрөнгийн зах зээлийн 1987 оны сүйрлийн өмнөхөн Томас Демаркийн зохион бүтээсэн индикаторуудын нэг нь хувьцаануудаа борлуулах дохио өгсөн байна. Энэ нь шинж тэмдэгийн явдал байв. Хэсэг хугацааны дараа Томас “Tudor Jones” компаний дэд захирал болсон. Тэнд ч гэсэн судалгааны ажлаа үргэлжлүүлсээр.
Symbolik by Demark - Posts | Facebook
Аз турших үндсэн гол зэмсэг гэж ажил үйлээ явуулах тохиромжтой цаг үеийг хэлдэг. Түүнээс гадна түүний амжилтын шалтгаан нь өөрийнх нь индикаторуудын үнэн бодит заалтууд юм. Томас Демарк агуу их арилжаачин төдийгүй сонирхолтой нийтлэлч аж. “Futures” сэтгүүлд түүний индикаторууд байнга хэвлэгддэг. Сонирхож байвал сэтгүүлийн архиваас эдгээр сэтгүүлийг олж Томасын нийтлэлүүдийг уншиж болно. 1994 онд “John Wiley & Sons, Inc.” хэвлэлийн газар “Техник шинжилгээ – Шинжлэх ухааны шинэ салбар” гэдэг номоо хэвлүүлжээ.
Тэнд 25 жилийн нөр их хөдөлмөрөө зах зээлийн хандлага, арга барил, таамаглал, нарийвчилсан судалгаа шинжилгээнд зориулснаа уг номд тусгажээ.
Демаркийн туршилтандаа тулгуурласан шинжлэх ухааны нарийн чанд хандлагууд нь “уран сайхны” юм уу, зөн билигийн хандлагаас эрс ялгарч зах зээлийн дохио механикаар үүсгэдэг, динамик системийг боловсруулах оновчтой бааз суурь болдог. Эдгээр системүүд нь бүх төрлийн зах зээлийг боломжтой бүх хэлбэрээр ажиглахад өндөр үзүүлэлт өгөөд зогсохгүй, худалдааны тактикийг үндсээр нь сайжруулах үр дүнтэй шинэ индикаторыг уншигчид энэ номын хуудаснаас олж мэдэх болно.
Нэгэнтээ Демаркаас ямар зах зээлийг илүүд үздэг тухай асуухад үгүйсгэсэн хариу өгчээ. Томасын нотлож байгаагаар түүний техникийн индикаторууд ямар ч зах зээлд ашиглагдах чадвартай. “Би зах зээлийн техник шинжилгээ судалгааны бүхий л хугацааг тооцоолохыг хичээдэг ч заримыг нь уншигчдад ургуулан бодог гэж зориуд орхигдуулдаг” гэжээ. Демаркийн индикаторууд нь ямарч гэсэн хамгийн бодит, хамгийн энгийн, өөрөө ажилагч гэж тооцогддог. Сайн индикатор, сайн систем гол биш “Сахилга бат, менежмент л амжилтын үндэс юм” гэж дурсажээ.
Tom DeMark finds the time: Creator of DeMark Indicators - Society of Technical Analysts
Нэг хэсэг Томас Демарк техникийн болон суурь шинжилгээний хоорондын тохиролцооны хэлбэрийг олох гэж махран оролджээ. Өгүүллийнхээ эхэнд би Томас Демарк “зах зээлийн урт хугацааны хэтийн төлөв тулгуур хүчин зүйлсээр тодорхойлогддог гэж үздэг” гэж хэлж байсан. Тэгвэл энэ бүхнээс үл хамааран зах зээлийн үйл ажиллагаанд орох түүнээс гарах үе нь чухам техник шинжилгээний тусламжаар тодорхойлогддог гэдэгт агуу их арилжаачин маань итгэлтэй байдаг. Tехник шинжилгээний зорилго нь нэгэнт эхэлчихсэн чиг хандлага зах зээлд орох үеийг биш, харин чиг хандлагын үүсэл ба төгсгөлийг тодорхойлох явдал байдаг.
Демаркийн нэгэн аксиомыг тойруулан дэвшүүлсэн онол нь нилээд алдартай билээ. Энэхүү аксиомыг ч Томас өөрөө л боловсруулсан байдаг. Гол санаа нь: Тренд суурь байна. Уг суурь дээр зэрэгцээ хоёр цэг байна. Эдгээр цэгүүдийг дайруулан шулуун шугам татах нь ойлгомжтой. Гэвч нэг бяцхан онцлогтой. Трэнд нь ердийнх шиг биш баруунаас зүүн тийш байгуулагджээ.
(Томас Демаркийн тренд шугам)
Тэгээд эдгээр цэгүүдийг дайрч гарсан трэндээ зохиогч TD цэгүүд гэж нэрлэжээ. TD гэж чухам юу юм бол оо? Энэ бол Томасын нэрний товчлол: Tomas DeMark.
Эцэст нь үйл ажиллагаагаа эхлэж байгаа арилжаачдад өгөх Демаркийн зөвлөгөөг иш татъя “Чадлынхаа хирээр их ном унш! Чадах хирээр турш! Оролд! Гэрийн ажлаа бүгдийг хийхийг хичээ! Дараа нь компьютерынхаа ард суу! Бас өөрийнхөө компьютерын бэлэн байдлыг үргэлж шалгаж бай” гэжээ.
Орчуулсан: Жамбалдоржийн БАДАРЧ

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!