Амьдрал

Эмэгтэйчүүд амьдрахад ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ 10 улс

АНУ-ын мэдээ, дэлхийн тайлан байгууллагаас жил бүр орон орны охид бүсгүйчүүдээс Эмэгтэйчүүд амьдрахад тохиромжтой улс орон-ыг тодруулахын тулд судалгаа авдаг билээ. Тэгвэл уг байгууллага 2020 онд эмэгтэйчүүдэд хамгийн ээлтэй байх улс орны жагсаалтыг гаргасан байна.

Уг судалгаанд нийт 9’800 гаруй эмэгтэйчүүд оролцсон байна. Судалгааны үр дүнг оновчтой гаргахын тулд судалгааны багийнхан оролцогч эмэгтэйчүүдээс тус улсын хүний эрх, жендэрийн тэгш байдал, орлогын тэгш байдал, ахиц дэвшил, аюулгүй байдал гэх 5 үндсэн ойлголт дээр үндэслэн 1-10 оноо өгөхийг хүссэн байна. Ингээд жагсаалтыг танилцуулъя.

10. АВСТРИ

Хүн ам: 8.8 сая
Хэл: Герман
Нийслэл: Вена
Тайлбар: Австри улс хэдийгээр 2019 онд эмэгтэйчүүд амьдрахад тохиромжтой улс орны жагсаалтад багтаагүй ч энэ жилийн хувьд маш сайн үзүүлэлттэй байна. Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүд Австри улсын аюулгүй байдалд 9.3 оноо, хүний эрхэд 8.5 оноо өгсөн байна.

9. АВСТРАЛИ

Хүн ам: 25 сая
Хэл: Англи
Нийслэл: Канберра
Тайлбар: Харин Австрали улсын аюулгүй байдалд эмэгтэйчүүд 9.6 оноо өгсөн бол хүйсийн тэгш эрхэд 8 оноо өгсөн байна.

8. ШИНЭ ЗЕЛАНД

Хүн ам: 4.9 сая
Хэл: Англи
Нийслэл: Веллингтон
Тайлбар: Шинэ Зеланд улсын аюулгүй байдал болон хүйсийн тэгш эрхийн үнэлгээ эн тэнцүү байсан ч Австрали улсын орлогын тэгш байдал 5.2 оноотой байсан бол Шинэ Зеланд улсынх 6.7 оноотой байв.

7. ШВЕЙЦАР

Хүн ам: 8.5 сая
Хэл: Герман, Франц, Итали, Руманш
Нийслэл: Берн
Тайлбар: Швейцар улс 2019 онд мөн л долдугаар байранд жагссан. Судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн Швейцарь улсын аюулгүй байдалд өгсөн үнэлгээний дундаж нь 10 оноо гээд бод доо. Хүний эрхийн хувьд ч мөн өндөр үзүүлэлттэй буюу 9.3 оноо авсан байна.

6. ФИНЛАНД

Хүн ам: 5.5 сая
Хэл: Фин, Швед
Нийслэл: Хельсинки
Тайлбар: Финланд улсын шинэ засгийн газрыг эмэгтэйчүүд удирддаг. Мөн судалгаагаар хүйсийн тэгш байдалд 9.3 оноо, орлогын тэгш байдал 8.1 оноотой байсан. Хэдийгээр 2019 онд 9.6 оноо авч байсан ч 8.1 гэдэг муугүй үнэлгээ юм. Тэгэхээр энэ улс орон эмэгтэйчүүдэд хэр ээлтэй вэ гэдэг нь харагдаж байгаа биз?

5. КАНАД

Хүн ам: 37.1 сая
Хэл: Англи, Франц
Нийслэл: Оттава
Тайлбар: Канад улс жендэрийн тэгш байдлыг нэлээн чухалчилж үздэг бололтой. Уг судалгаанд оролцогсод Канад улсын жендэрийн тэгш байдалд 9.3 оноо өгсөн байна. Гэвч орлогын тэгш байдлын оноо 2019 онд 7.5 байсан бол 2020 онд 7.3 болж буурчээ.

4. НОРВЕГИ

Хүн ам: 5.3 сая
Хэл: Норвеги
Нийслэл: Осло
Тайлбар: Норвеги улсын орлогын тэгш байдалд судалгаанд оролцсон бүсгүйчүүд 10 оноо өгсөн байна. Аюулгүй байдалд 9.8 оноо өгсөн бол хүйсийн тэгш байдалд 8.8 оноо өгсөн байна.

3. НИДЕРЛАНД

Хүн ам: 17.2 сая
Хэл: Нидерланд, Англи, Папиаменто, Фриз
Нийслэл: Амстердам
Тайлбар: Нидерланд улс амжилттай буюу хүний эрх 10, орлогын тэгш байдал 8.1 оноо авч өнгөрсөн оноос хоёр байраар урагшилжээ.

2. ШВЕД

Хүн ам: 10.2 сая
Хэл: Швед, Фин
Нийслэл: Стокгольм
Тайлбар: 2019 оны “Эмэгтэйчүүдэд ээлтэй улс орон” жагсаалтыг тэргүүлж байсан Швед улсын жендерийн тэгш байдал болон хүний эрхийн үнэлгээнд эмэгтэйчүүд 10 оноо өгсөн байна. Аюулгүй байдлын хувьд ч мөн сайн буюу 9.4 оноотой байв.

1. ДАНИ

Хүн ам: 5.8 сая
Хэл: Дани
Нийслэл: Копенхаген
Тайлбар: Дани улс 2018 онд уг жагсаалтыг тэргүүлж байсан бол энэ онд мөн л тэргүүлж байна. Уг улсын жендэрийн тэгш байдал 9.6, аюулгүй байдал 9.8, орлогын тэгш байдал 9.2, ахиц дэвшил 7.9, хүний эрх 9.8 гэсэн үнэлгээтэй байна.

Эх сурвалж: Insider

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!