Бизнес

Монголын толгой баячууд болох эрхмүүд

Гурван сая гаруйхан цөөн хэдэн монголчуудын хамгийн баян хүн нь хэн юм бол оо гэсэн асуулт хүн бүрт явдаг байх, харин энэхүү асуултын хариу тодорчээ. Монголын толгой баянчуудыг 300 сая доллараар хэмжигдэх хөрөнгөтэй Лу.Болд тэргүүлсэн бол удаах байранд Ш.Отгонбилэг агсны гэргий УИХ-ын гишүүн Д.Туяа 100 гаруй сая долларын хөрөнгөөр эхний байруудад бичигджээ. Одоо энэхүү жагсаалтанд багтсан хүмүүстэй танилцахын зэрэгцээ тэдний хэрхэн баяжсан тухай сонирхолтой мэдээллийг хүлээн авна уу.
Лу.Болд Оюутолгойн талаар дуугардаггүй нь ийм учиртай гэнэ | Sonin.MN
“Бодь” группын “ноён” Лу.Болд
Монголын толгой баячуудыг 300 сая доллараар хэмжигдэх хөрөнгөтэй Лу.Болд тэргүүлдэг байна. УИХ-ын гишүүн Лу.Болд Монголын хамгийн том хувийн банк “Голомт”-ын эзэн. “Бодь” группыг гэр бүлээрээ эзэмшдэг. Монголдоо хамгийн өндөр, хамгийн үнэтэйд тооцогддог барилга “Бодь” цамхаг ч мөн Лу.Болдынх.
Баяжсан түүх: Тэрээр оюутан байхдаа хоёр Германы хооронд “ганзага”-ын наймаа хийж анхны хуримтлалаа бий болгосон гэдэг. 1990 оны Ардчилсан Хувьсгалын дараа Монголын оюутны холбоонд хамт ажиллаж байсан М.Зоригт, Д.Баясгалан нартай хамтарч “Бодь групп”-ыг байгуулсан. “Бодь групп” байгуулагдсан цагаасаа компьютерийн наймаанаас нэлээдгүй ашиг олж, ашигаараа одоогийн “Голомт банк”-ыг байгуулсан аж. “Голомт банк” 2000 оны эхээр “Сэргээн Босголтын банк”-тай нэгдээд, салсаны дараа маш хурдацтайгаар хөгжсөн. Өдгөө “Голомт банк” монголын зах зээлд хамгийн том гурван банкын нэг болсон билээ. Түүнчлэн, тус банк 2004 онд “Монголын шилдэг банк”-аар шалгарсан хамгийн сайн менежменттэй банкаар тодорсон. Нийт актив нь 200 тэрбум төгрөг гаруй гэнэ лээ.
Үе үеийн парламент дахь “тод” бүсгүйчүүд
УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг агсны гэргий Д.Туяа
УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг агсны гэргий Д.Туяа 100 гаруй сая долларын хөрөнгөтэй хэмээгддэг. Ш.Отгонбилэг агсан Монголдоо төдийгүй, дэлхийд цуутай бизнесмэн байсныг монголын түмэн олон мэднэ. Зах зээлийн шилжилтийн эгзэгтэй үед “Эрдэнэт” үйлдвэрийг удирдаж, хөл дээр нь бат зогсоосон, дэлхийд данстай тэрбумтан Доди Аль Фаеидтай дотно нөхөрлөж явсан домогт ноёнтныг монголчууд үгүйлж, эмгэнэн дурссаар байдаг. Нөхрийнхөө ажил албыг залгамжилж үлдсэн хатагтай Туяа хүүгийн хамт төрийн албанд зүтгэж яваа ч, бизнесээ өргөжүүлж, хотын төвд гоёмсог байр сүндэрлүүлж, “Капитрон” хэмээх өвөрмөц нэртэй банк байгуулсан. Монголдоо хөрөнгөөрөө аман хvзvvддэг УИХ-ын гишvvн асан Д.Туяа хотын төвд долоон өрөө байранд амьдардаг байна.
Баяжсан түүх: Туяа гишүүн нөхрөөсөө 20,0 сая ам долларын хөрөнгө өвлөж аваад гадаадын банкинд байршуулсан гэж ярьдаг ч үнэн худлыг нь мэдэхгүй юм. Гэхдээ энэ хадагтайд нөхрөөс нь ирсэн нилээн хэмжээний хөрөнгө байгаа гэдэг нь ойлгомжтой. Отгонбилэг агсан Эрдэнэт үйлвэрийн захирал байхдаа Лондонгийн бирж дээр зэсийн үнэ дээр “тоглож” дундаас нь гайгүй ашиг олсон гэгддэг.
Б.Нямтайшир: Монгол Улс хөгжих дэндүү олон боломж бий. Харамсалтай нь юм бүхнийг улстөржүүлэх, хэрүүлийн бузар болгочихдог ухамсраасаа салахгүй байгаагаас л бид хөгжихгүй байна
“МАК”-ийн “чимээгүй босс” Б.Нямтайшир
Тэрээр Монголын хамгийн чимээгүй баячуудын нэг. МАК-ын ард Ерөнхийлөгч асан П.Очирбат, Содном зэрэг “хуучин”-ы томчууд ажилладаг баттай бус мэдээ бий. “Чимээгүй” ноён Н.Нянтайшир хувийн амьдралаа тун их нууцладаг. Түүнийг Тагнуулын Ерөнхий газарт хамт ажиллаж байсан нөхдүүд хамгаалж, бас бизнесийнх нь үйл ажиллагааг зохицуулдаг тухай эх сурвалж өгүүлдэг.
Баяжсан түүх: Ноён Б.Нямтайшир Хятадаас асар том хөрөнгө оруулалт татаж чадсан “овсгоотой эр”. Тэрээр Монгол-Хятадын хамтарсан “Чинхуа-МАК-Нарийн Сухайт” хэмээх том уурхайтай. Монголын хилийн Шивээхүрэн боомтоос 50-км зайд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрладаг. Хятадын Ганьсу мужаас Хятадын хилийн Сэхээ боомт хүртэл 495-км төмөр зам, нүүрсний тээх дамжлагыг ашиглалтад оруулсан. Шивээхүрэн боомтоос Нарийн Сухайтын уурхай хүртэл 56-км урттай хатуу хучилт бүхий авто замын барилгын ажил дуусах шатандаа явж байна. 2008 онд уурхайгаас хил хүртэл тавигдах 47-км төмөр замын Техник-Эдийн Засгийн Үндэслэл, замын трасс сонгох ажлыг УБТЗ-ын Зураг төслийн товчоогоор гүйцэтгүүлж, төмөр замыг барьж байгуулах тусгай зөвшөөрлийг Засгийн газраас авч чадсан том баян. Нарийн Сухайтын нүүрсний орд дахь МАК-ийн лиценз бүхий талбай нийт 230 сая тонн нүүрсний нөөц, баялагтай. Монгол-Хятадын хамтарсан “Чинхуа-МАК-Нарийн Сухайт” ХХК нь жилдээ дунджаар 1.5 сая тонн нүүрс олборлон, экспортолдог. 2008 оны 3 дугаар сард МАК компанийн 100% эзэмшлийн, үндэсний хөрөнгө оруулалт бүхий шинэ ил уурхайг нээсэн аж. МАК компанийн шинэ ил уурхайн хүчин чадал 1.5 сая тонн, төмөр замын барилгын ажил дуусмагц хүчин чадлыг 3 сая тоннд хүрэх аж.
С.Баярцогт улайж эхэлсэн тул “MCS” группийн захирал Ж.Оджаргал ихэд тавгүйтэн ухаан алдаж, улмаар тусгай онгоц дуудан хилийн чанад руу ниссэн байна – updown.mn
“MCS” группын Ж.Оджаргал
Монголын зах зээлийн бүхий л салбарт үйл ажиллагаа явуулдаг “MCS” группын ерөнхийлөгч Ж.Оджаргалыг 50 гаруй тэрбумаар тооцогдох хөрөнгөтэй гэдэг. Залуухан тэрбумтан Ж.Оджаргал өдгөө гэргий, гурван хүүхдийн хамт амьдардаг.
Баяжсан түүх: “MCS” группын ерөнхийлөгч Ж.Оджаргал анх электроникийн чиглэлээр “MCS” группыг байгуулж байсан. Өдгөө тус групп нийтдээ 55 охин компанитай гэнэ лээ. “MCS электроникс” компьютерийн зах зээлд 2000 оны эхээр ноёрхож, “Анун”, “Анунгоо” төв өргөн хэрэглээний бараа, гэрийн тавилгын худалдаа эрхэлж, “Спирт Бал бурам” ХК-ийн ихэнх хувьцаа гарт нь төвлөрч, “Орчлон” дунд сургууль, “Орчлон” цогцолбортой, эрчим хүч, дэд бүтцийн салбарт амжилттай ажилладаг. Түүнчлэн, Дэлхийд алдартай брэнд “Coca cola” ундааг Монголд үйлдвэрлэх эрхийг 4 сая доллараар худалдан авч, монголчуудыг гайхшруулж байсан.
Жаст хэмээх Батхүүгийн талаар өгүүлэх 10 зүйл
“Жаст” группын “нууц ноён” Ш.Батхүү
Тун нууцлаг “Жаст” группын “нууц ноён” Ш.Батхүүг хүмүүс төдийлөн танихгүй. Түүнийг Ерөнхий сайд асан С.Баярын “хэтэвч” гэх нэг нь ч бий. “Жаст” группын эзэн Ш.Батхүү өөрийг нь “нууц ноёнтон” гэж дуудахад их таатай хүлээн авдаг гэдэг. Тэрээр “Улаанбаатар төмөр зам”-д жилдээ 60 гаруй тэрбум төгрөгний шатахуун нийлүүлж, монополь эрх эдэлдэг.
Баяжсан түүх: Ш.Батхүүгийн бизнес анх цэцэглэсэн “маш нууц”. Тэрээр хадагтай Г.Алтангаас “Алтжин” компанийг худалдан авснаараа мөнгөний эх үүсвэрээ бүрдүүлсэн аж. “Жаст”-ын Ш.Батхүү С.Громовын “Чингис хаан банк”, “Братский ардын банк”, “Монгол даатгал” компаниудын хамтарсан консорциумын эзэмшлийн “Хадгаламж” банкийг гартаа оруулж 2009 оны хамгийн том наймааг хийж чадсан. Үүнийхээ дараа Монголын дотоодын хөрөнгө оруулалтаар босгосон “Монгол шуудан” банкийг мөн л өөртөө нэгтгэчихсэн “сүйхээтэй эр”. Харамсалтай нь энэ баян эрийн нэр хүнд сайн биш. “Олон овоот”-ын уурхайг нэгэн зэрэг олон банкинд тавьж өрөнд баригдан гарах гарцаа хайж явсан Ц. Мянганбаяртай үгсэн зээлийн хүүг нь бууруулна гэж тохиролцоод 50:50 хувиар “Олон овоот”-ыг эзэмших болсон гэдэг. Ц.Мянганбаярын хөрөнгийг Ш.Батхүү хамгаалж, Ш.Батхүүгийн хөрөнгийг төр хамгаалаад байна хэмээн бизнесийнхэн бухимддаг. Ш.Батхүү “Зоос” банкнаас найман охин компанийнхаа нэр дээр найман удаагийн үйлдлээр хорин гурван тэрбум дөрвөн зуун тавин долоон сая зургаан зуун гучин зургаан мянга гурван зуун төгрөгний зээлийг авч муу ангилалд багтсан их хэмжээний өртэй эр.
Номин холдинг ХХК -ийн ерөнхийлөгч Ш.Баярсайхан "Гол дүр" нэвтрүүлэгт оролцов | News.MN
“Номин холдинг”-ийн “Ерөнхийлөгч” Ш.Баярсайхан
Монголын хамгийн том сүлжээ дэлгүүрийн эзэн Ш.Баярсайхан энд зүй ёсоор багтана. Түүний “Номин Холдинг” ХХК нь худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ, банк бус санхүүгийн байгууллага, даатгалын салбарт 20 дахь жилдээ үйл ажиллагаагаа эрхлэж байгаа. Улаанбаатар хотод байрлах өөрийн 10 супермаркет, 2 их дэлгүүр, бөөний болон түгээлтийн төвөөс гадна, Дархан, Эрдэнэт, Хөвсгөл, Дорнод болон Ховд аймгуудад өөрийн салбар худалдааны төв, 18 аймагт даатгалын салбарыг амжилттайгаар нээн ажиллуулаад байгаа аж. Мөн явуулын худалдаагаар бүх аймаг, хот, сумдуудад хүрч үйлчилж байна. Дээр дурдсанаас бусад аймгуудад 200 гаруй гэрээт борлуулагчаараа дамжуулан үйлчилгээгээ хүргэж байгаагаас гадна ОХУ, Хятад, Сингапур улсуудад өөрийн салбар, төлөөлөгчийн газрыг ажиллуулдаг.
Баяжсан түүх: Ардчилалын салхи үлээгээд, зах зээлийн эдийн засгийн системтэй болоод хэдхэн жил өнгөрч байсан энэ үед америкийн Майкл Жексоныг монголын залуучууд ид шүтэж байлаа. Эдгээр залуучуудын нэг нь Баярсайхан. Энэ залуу Майкл Жексоныг Сингапурт тоглолт хийх гэж байгааг мэдээд ааваасаа мөнгө гуйжээ. Энэ үед нь аав /Шагдарсvрэн УИХ-ын гишvvн асан/ нь тухайн үеийн валютын дэлгүүрүүдэд эхнэрийнхээ хамт хатгаж оёсон Монгол даалин, дээл, хантааз зэрэг бэлэг дурсгалын зүйл зарж гайгүй мөнгө олдог байсан гэнэ. Аав нь өөрийн хадгаламжинд байсан 5000 долларыг хүүдээ өгөөд буцааж өсгөж өгөөрэй хэмээн тоглоомоор хэлсэн гэдэг. Баярсайхан Сингад очиж Майкл Жексоны тоглолтыг ч үзэж. Тэгээд өвчтэй хэвтрийн ээж, хөгшин аавынхаа цуглуулсан мөнгийг буцааж яаж өгөх вэ гэсэн бодолтой байж. Сингагийн нэгэн дэлгүүрээр ороход тэнд Монголд их үнэтэй байдаг нөгөө электрон бараанууд маш хямдхан үнэтэй байсан байна. Эндээс л бизнесийн гараагаа эхэлжээ. Компаний нэрээ “Номин” /Ахынх нь талийгч охиных нь нэр. Энэ охин бүгдийн хайрыг булаасан охин байсан гэдэг/ гэж нэрлэсэн байна. Улсын их дэлгүүрийн хяналтын багцыг худалдан авсан нь тус компаний хувьд тэнгэрээс од шүүрсэн хэрэг болсон юм даа.
Буян” Б.Жаргалсайхан: Ээлжийн хоолондоо орох гээд гараа өргөж байгаа өлссөн хүүхдүүд шиг л...
“Буян”-гийн Д.Жаргалсайхан
“Буян”-гийн Жаргалсайханы халаасанд 30 орчим сая доллар эргэлддэг сурагтай. Тэрээр бизнесмэнүүдээс хамгийн нээлттэй, илэн далангүй яриатай нэгэн. Хаммер жип, шевролет, лимузин Монголд анх унаж байсан, машины хоббитой. Монголд нэг л ширхэг байдаг машин унаж чамирхдаг энэ рхэм, толгой хоргоддог гэр орондоо анхаардаггүй нь гайхмаар. Тэрээр хотын төвийн хоёр өрөө байранд, гэргий гурван хүүхдийн хамт “зутруухан” амьдардаг. Хэдэн жилийн өмнө хоёр тэрбум төгрөгөөр хувийн онгоц худалдан авсан. 1 сая долларын үнэтэй хөгжим аппаратуртай.
Баяжсан түүх: “Буян”-гийн Жаргалсайхан багаасаа бизнес хийдэг байжээ. Түүнд хамгийн их ашиг авчирсан анхын бизнес нь Орост улаан хамба хилэн өндөр үнэтэй байдгийг нь мэдээд Хятадаас маш хямд үнээр өөр өнгийн хамба хилэн Монголд авчраад улаанаар будаад Орос руу гаргаж байсан нь гэнэ лээ. Мөн хамгийн анх Монголд хоршоо байгуулсан хүн бөгөөд хуучин нийгмийн үеийн хамгийн том хувийн өмчтөн байсан байгаа юм. Энэ хүн улс төр лүү ороогүй бизнестээ хамаг анхаарлаа хандуулсан бол өдийд ч юм уу ирээдуйд тэрбумтан /доллараар/ болчих найдвартай хүн юм.
Гацуурт компаний захирал Л.Чинбат хотын даргад ийм хүсэлт гаргасан байна.
“Гацуурт”-ийн захирал Л.Чинбат
-Монголын толгой баячуудын тоонд ордог ч тэр бүр олны нүдэнд ил гардаггүй нууцлаг бизнесмэн гэвэл Гацуурт компанийн захирал Л.Чинбат юм. Алтны бизнесээр гараагаа эхэлж чамгүй хөлжсөнийхөө дараа газар тариалангаар гаршсан нэгэн. Түүний газар тариалангийн талбай нь Монгол улсдаа төдийгүй Өвөрмонгол, Улаан-Үд хавийн бүс нутагтаа хамгийн томд нь тооцогддог юм билээ. Тиймээс Монголын газар тариалангийн хамгийн том бизнесмэн нь Л.Чинбат гэж хэлж болно. Сэлэнгэ аймгийн газар тариалангийн бүс нутгийг бараг тэр аяар нь эзэмшин, тариа будаа тариалахын хажуугаар мал аж ахуйг ч давхар эрхэлдэг. Түүнчлэн байгалийн үзэсгэлэнт Тэрэлж цогцолбор газарт Монголд хамгийн үнэтэй дээд зэрэглэлийн зочид буудал ажиллуулан гадаад дотоодын жуулчид амрагчдаас зөвхөн нэг хоногт нэг өрөөний төлбөр 1000 орчим доллар авдаг ч гэх. Чухамдаа Монголын тасархай баячуудын тоонд ордог, тэр бүр элдэв дуулиан шуугианд өртдөггүй гэх энэ эрхэмтэй холбоотой таагүй мэдээлэл олон байдаг. Түүнийг Монголынхоо соёл урлагийг дэмжиж “Үхэж үл болно-Чингис хаан” кинонд 800 сая төгрөг хандивлан томоохон хөрөнгө оруулж, мөнгө төгрөг, морь малаар чамгүй их тусламж үзүүлсэн гавьяатай гэж урлагийнхан магтдаг. Монголын нэг хэсэг байтугай нэлээд хэсэг гэр бүл, хүн амыг тэжээх хэмжээний алт, хөрөнгө мөнгө хураасан тэрбээр 2007 оноос л нийгмийн зарим нэг эмзэг салбарт эдийн засгийн тусламж үзүүлэх болсон гэдэг. Өөрөөр хэлбэл өөрийн шүтэн биширдэг бөх, Монгол Улсын даян аварга А.Сүхбаттай хамтран “Олимп” дээд сургуулийг 2007 онд байгуулж, 2009 онд Монголын Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч болсноор биеийн тамир, спортын салбарт багахан хэмжээний хөрөнгө хаях болжээ.
Баяжсан түүх: “Гацуурт” компаниа 1993 онд үүсгэн байгуулж байжээ. “Гурван гол” ХК-ийн харьяа компани болж байгуулагдсан “Гацуурт”ХХК 1998 онд бие дааж, өрх тусгаарласан гэдэг юм билээ. Өдгөө “Гацуурт” ХХК геологи, уул уурхай, газар тариалан, мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, аялал жуулчлал, барилга, гадаад дотоод худалдаа, спорт сургууль, телевиз гэсэн есөн чиглэлд 25 салбар, аж ахуйн нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж, 1000 гаруй хүнийг ажлын байраар хангаж байна.
Уул уурхай, газар тариалангийн талбарт чамгүй амжилт гаргаж буй тэрбээр биеийн тамир, спортын салбарт чадал чинээгээрээ хөрөнгө оруулж яваа нэгэн. Тэгвэл сүүлийн арван жилийн хугацаанд гэнэт тодорч, Монголын толгой бизнесмэнүүдийг хөрөнгө мөнгөөрөө илт давуу “цавчих” болсон “Гацуурт” компанийн босс Л.Чинбат Монголын хамаг алтыг ухаж дуусгасан бололтой. Зарим лиценз бүхий талбайгаа мэдээж зарж борлуулж, эсвэл хамтран ашигласан нь ойлгомжтой. Нэг хүнд ийм олон лиценз олгож болдог юм уу гэж бодогдмоор их алтны орд бүхий талбайг Л.Чинбат захирал 1995 оноос эзэмшилдээ авч эхэлсэн байна. Дандаа алтны орд бүхий талбайн лицензүүд манай сонины нүүр хуудаст арай хийж багталцаж байсныг дурдах хэрэгтэй. Харин түүний гэргий Н.Наранчимэг буюу “Гацуурт” ХХК-ийн гүйцэтгэх захирлынх нь нэр дээр нийт 60 орчим лиценз анх бүртгэгдэж байснаас хойш арав гаруй жил өнгөрсөн.
Дархан-Уул, Сэлэнгэ, Өвөрхангай, Говь-Алтай, Архангай, Ховд, Баян¬хонгор, Хөвсгөл, Бул¬ган, Хэнтий, Дундговь гээд газрыг нь ухаж, алтыг нь аваагүй аймаг, орон нутаг ч гэж үгүй гэнэ лээ.
Макс”-ын Д.Ганбаатар түрээслэх үү худалдах уу...
“Макс” группийн захирал Д.Ганбаатар
-“Макс” группийн захирал Д.Ганбаатар Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул иргэн. Д.Ганбаатар өөрийгөө хурдан моринд “орсон”-оо хувь тавилан, бизнест хөл тавьснаа амьдралын эрх байсан гэж ярих дуртай эрхэм. Түүнийг Монголд танихгүй хүн ховор. Тэрээр 2000 оны эхээр Монголын сайхан бүсгүй өргөмжлөлт мисс Д.Уянгалянхуатай хөлгүй хурим хийж, бэл нүнжигтэй хувцас, эдлэлээр гоёж олны нүдийг хужирлаж байсан. Түүнчлэн хайртай гэргийдээ Дондогдулам хатны барьж байсан хатны хөөрөг, ихэс хатдын эдэлж хэрэглэж байсан үнэт хэрэглэл бүхий хувцас чимгийг иж бүрнээр үнэ цохин авч өгч байлаа. Мөн сайн моринд гар татдаггүй тэрээр “сайхан” ханьдаа ч мөнгө хайрладаггүй гэдгийг Чингисийн хөшөөнд Чингисийн хатны дүрд эхнэрээ мөнхжүүлж, хөшөө босгуулахаар 5000 ам доллар төлсөн тухай хэвлэлээр мэдээлсэн байдаг. Түүнчлэн “нуган” үр төрүүлж мисс эхнэртээ телевиз саяхан байгуулж өгсөн билээ. Д.Ганбаатарыг спорт, урлагт нэлээд элэгтэй нэгэн гэдэг. Тэрээр 2008 оны Бээжингийн олимпийн наадамд амжилттай оролцсон Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган нарт Хийморь-19 хотхоны хоёр өрөө байрны түлхүүрийг 2010 оны аравдугаар сарын 1-нд гардуулж өгсөн. Мөн ирэх “Лондон-2012” олимпт амжилт гаргасан тамирчинг байр орон сууцаар хангана гэдгээ хоёр сард хийсэн хэвлэлийн хурлын үеэрээ мэдэгдсэн билээ.
Түүнчлэн, Бизнесийн ололт амжилтыг дэлхийн сая сая хүмүүс уншдаг “Forbes” сэтгүүлийн “Азийн баячууд” буланд “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар, түүний ах Д.Цэрэнжигмэд нарын тухай гарсан байдаг. Уг сэтгүүлд “Монголын зах зээлийг “Макс” группийн супер маркетууд сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр, түргэн хоолны “Берлинбургер”, “Макспот” халуун тогооны хоолны сүлжээ, цонх, хаалганы үйлдвэрлэлийн “Макс уйндовс”, барилгын “Макс өргөө”, брэнд хувцасны “Макс фэшион”, тавилга хийгээд бэлэн хувцасны жижиглэн худалдааны “Макс Маll”, “MAXCENTER” төвүүд, түүнчлэн уул уурхай, алтны салбар дахь “МАХ MINING” гээд бүгд эзэгнэжээ. Үүн дээр тун саяхан үүдээ нээсэн дэлхийд алдартай “Ramada” зочид буудлын салбарыг тэд Улаанбаатарын төвд байгуулсан явдлыг нэмэх ёстой. Нийслэлийн яг төв дунд 650 мянган ам метр ашигтай талбайг эзэмшиж, 2000 гаруй ажилтантай болсон нь ах дүүс “эзэнт гүрэн” сүндэрлүүлснээс ялгаагүй ажээ. Үүн дээр нэмээд хурдан удмын 500 морьд бий бөгөөд АНУ-ын Кентаки мужийн алдартай морин тойруулгын уралдаанд Монголын ах, дүү бизнесмэний морьд цахиур хагалж байгаа юм. Энэ ах дүүсийн амжилтын түүх тэвчээртэй шаргуу хөдөлмөрийн үр шимээр юунд ч хүрч болохыг харуулж байна” гэсэн байдаг. Говь-Алтай аймгийн 70 жилийн ойн наадмын үеэр зуданд нэрвэгдсэн малчдыг малжуулах төсөлд 50 сая төгрөг, Баян-Уул сумын малчдад өвс тэжээл авахад нь зориулж 15 сая төгрөг, Бигэр сумын нутгийг хөгжүүлэх санд 15 сая төгрөг тус тус хандивлаж байжээ.
Мөн Баянхонгор аймагт болсон Монголын төр шашны нэрт зүтгэлтэн, Соён гэгээрүүлэгч Эрдэнэ бандид хутагт Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн мэндэлсний 370 жилийн ой, Хангайн бүсийн их хурд даншиг наадмын хурдан морины уралдаанд түүний уясан даага, хязаалан, соёолон түрүүлжээ. Уралдаанд түрүүлсэн гэх зургаан сая төгрөгийг тус аймгийн нийгмийн эмзэг давхаргын 2-4 нэн ядуу амьдралтай нийт 30 хүнд тус бүр 200.000 төгрөгийн хишиг хүртээж байв. Мөн ажилчдадаа арван өрөө байр бэлэглэж, ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаардаг ч ажил цалгардуулсан, ямар нэгэн хариуцлага алдаж, алдаа гаргасан ажилтнаа шууд шанааддаг гэсэн яриа байдаг аж. Говь-Алтай аймгийн Бигэр, Есөнбулаг сумын нутгаар дамжин үргэлжлэх Алтан уулнаас маш их алтны нөөц илэрч, алтны ордыг ашиглах 15337Х дугаарын тусгай зөвшөөрлийг “Макс” Ганбаатарыг гартаа оруулсан хэмээн чих дэлсэх болсон юм. Тэрээр өдгөө Нийслэл хотын А зэрэглэлийн Нүхтийн аман дахь хоёр давхар хаустаа мисс эхнэр болон хүүхдүүдийнхээ хамт амьдардаг.
Баяжсан түүх: “Хар” зах дээр наймаа хийж, хөлжсөн гэгддэг Д.Ганбаатар өдгөө “Макс” группийн захирлаар ажиллаж байгаа. Уг групп-ээ 1994 онд байгуулж, Budweiser пивоны албан ёсны дистрибьютерээр ажиллаж, Берлин бургер ресторан, Макс и Пот халуун тогооны ресторан, Макс цонх үйлдвэр, Макс өргөө барилгын компани, Евромебель тавилгын дэлгүүр, Max Fashion Shop хувцасны дэлгүүрийг нээн ажиллуулж байгаа юм. Энэ ч утгаараа тэрээр монголын бийлэгжүү эрсийн тоонд зүй ёсоор ордог билээ. Мөн одоогоос 10-аад жилийн өмнө Америкийн Вержинад хоёр морь худалдан авч ойрын зайд уралдуулан бооцоот уралдаан зохион байгуулдаг байжээ.
Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын шүүх хурал хойшиллоо | News.MN
“Эрэл”-ийн вант улсын эзэн Б.Эрдэнэбат
Саяхан л Монголын баячуудыг тэргүүлж, алт олборлож, банк хүртэл байгуулж, байшин барилга барин мандаж, УИХ-д хоёр ч удаа сонгогдож, Түлш эрчим хүчний яамыг толгойлж явсан Б.Эрдэнэбат хэмээх хүний сураг улс төрийн тавцангаас арчигдаж, бизнесийн ертөнцөд ч чимээ тасраад удаж байна. Гэвч Монголын толгой баячуудын тоонд оруулах нь зүй ёсны хэрэг. Учир нь тэрээр 29 тэрбумын хөрөнгөтэй. Улсын төсөвт жил бүр 3-4 тэрбум төгрөгийн татвар төлдөг байсан. Гэвч тэрээр “энхийн цагаан тагтаа” бус. 2008 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн Б.Эрдэнэбатын талаар маш ноцтой баримтууд дэлгэгдэж байлаа. Түүнийг Түлш эрчим хүчний сайдын ажлаа хүлээлгэж өгөх өдрөө тушаал гаргаж, хагас тэрбум төгрөгийн үнэтэй орон сууцаар ажилчдаа шагнасан. Мөн 10,8 тэрбум долларын өртөгтэй том тендрийг Хятадын талд дур мэдэн ямар ч тендер зарлалгүйгээр өгсөн хэрэгт буруутгаж, Авилгалтай тэмцэх газар шалгуулахаар болсноо нэр бүхий сайд нар сүр дуулиантай мэдэгдэж байв. Мөн түүнийг улсын хөрөнгө мөнгө идсэн уусан гэж баахан л шуугьдаг, татвараас 27 тэрбум төгрөг зувчуулсан хэмээн УИХ-ын гишүүн Ц.Шаравдорж мэдэгдэж, түүнээс энэ мөнгийг гаргуулах гэж бүтэн гурван жил шүүхээр яваад бараагүй. Гэвч Б.Эрдэнэбатад холбогдох хамгийн том хэрэг бол 10,8 тэрбум долларын өртөг бүхий тендер. 2008 оны зургадугаар сарын 1-нд Бээжин хотноо Монгол Улсын Тvлш, эрчим хvчний яам, “Төвийн бvсийн цахилгаан дамжуулах сvлжээ” ТӨХК, БНХАУ-ын “Улсын цахилгаан сvлжээ компани”, БНХАУ-ын “Лv Нэн групп” компанийн хооронд Монгол улсад нvvрсний уурхай, цахилгааны станцын цогцолбор байгуулах БНХАУ-д цахилгаан экспортлох төслийн урьдчилсан техник, эдийн засгийн vндэслэл (ТЭЗV) хийх талаар хамтран ажиллах гэрээ байгуулжээ.
Тvvнийг Тvлш, эрчим хvчний сайд буюу “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат ямар ч тендергvйгээр дээрх Хятадын компанид давуу эрхээр олгожээ. Хууль зvйн дагуу хийгдээгvй энэхvv vйлдэл нь тэднийг тухайлбал, “Лv Нэн групп”-ээс хахууль авсан байх магадлалыг улам өндөр болгож байлаа. Асар их мөнгө, асар их хэл ам дагуулсан энэ хэрэг 2008 оны сонгуулийн дуулианаар нам дарагдчихсан. Тэр жилдээ Б.Эрдэнэбат Хөвсгөл аймагт нэр дэвшээд “өвдөг шороодсон”.
Гэвч удалгүй Б.Эрдэнэбат Англи руу эхнэр Сэргэлэнгээ дагуулаад явчихсан аж. Харин урт хугацаагаар Англид амьдарч байгаа экс сайд маань тус улсад амьдрах улс төрийн орогнол гуйсан гэсэн мэдээлэл чих дэлсэж байсан. Тэрээр “Монголд улс төр хийх, бас бизнес хийх боломжгүй. Надад байнга улс төрийн хүрээнийхний зүгээс дарамт шахалт үзүүлдэг” гэсэн үндэслэлээр тэрээр орогнол гуйсан тухай эх сурвалж мэдээлж байсан.
“Эрэл”-ийн вант улсын эзэн Б.Эрдэнэбат өдгөө Английн нийслэл Лондон хотын W2 бүсэд тохилог орон сууцанд амьдардаг гэнэ лээ.
Баяжсан түүх: Б.Эрдэнэбат Монголд анх хоршоо байгуулж эхлэхэд хэсэг нөхдийн хамт өөрийн мэргэжлийн дагуу уул уурхайн хайгуулын чиглэлээр хоршоо байгуулсан. Тухайн үед Сайд нарын зөвлөлийн гишүүн байсан нэгэн эрхмийн тусламжтайгаар Ардын банкнаас 200,0 мянган төгрөгийн зээл авсан бөгөөд энэ нь тус хоршооны цаашаа өсөж хөгжих гол эх үндэс нь болсон. Алтны маш их нөөцтэй уурхайнуудын хүчээрээ Монголын хувийн хамгийн том компани болж чадсан хэдий ч, сүүлийн жилүүдэд бизнес нь хумигдаж буй. Учир нь бас л нөгөө улс төр, хэрэгтэй хэрэггүй баахан хөрөнгө оруулалтууд. Гадаадын банканд их хэмжээний өртэй гэгдэж байгаа хэдий ч Эрдэнэбат захирлын нөөц болох халаасанд нь байгаа гэгддэг юм билээ.
Эх сурвалж Б.Дэжид 

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!