Гэр бүл

Rokit Bay: Гэрийн ажил хэзээ ч дуусдаггүй, эхнэртээ туслаж байгаарай залуучуудаа тэд нар чинь…

Авьяас, мэдрэмж, өөрийн гэсэн үзэл бодол, хөгжилтэй, мэдрэмжтэй байдлаараа үзэгчдэд үнэлэгдэж чадсан Rokit bay-г өнөөдөр танихгүй хүн ховор болов уу. Тэрээр 2008 оны үеэс рэп хөгжим хийх болж, олон хит дуу, 3 цомог гаргаж, хэд хэдэн кинонд тоглосны зэрэгцээ “Авьяаслаг монголчууд” шоуны шүүгчээр ажилласан билээ. Компьютер график, бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж байсан Rokit Bay 2017 оноос өөрийн үүсгэн байгуулсан “Beer Night” студийн багийнхны хамтаар Монголын анхны бүрэн хэмжээний анимейшин цуврал “Оннц дүмд”-ийг амжилттай бүтээсэн.

Rokit Bay - FLEXING

Тэрбээр хүүхэдтэй болсноосоо хойш там хин аасаа гарсан талаараа хуваалцсан нь олон хүнд таалагдсан. Тэрбээр хоёр удаа ойрхон төрсөн эхнэртээ тус дэм болохын тулд гэрийн ажлыг тун ч шаламгай түргэн хийдэг болсон гэнэ шүү. Тэрээр энэ талаараа “Урьд нь ганц бие байхдаа аяга ч угаадаггүй байсан юм байна лээ. Одоо бол гэрийнхээ ажлыг түүртэх зүйлгүй сайн хийдэг болсон. Эрчүүд бид гэртээ хүүхдээ хараад сууж буй эхнэрээ маш сайн ойлгож туслаж байх хэрэгтэй. Гэрийн ажил барагдахгүй их.

Нэгийг хийчихээд эргээд харахад л ахиад л ажил. Энэ бүхнээс болж эхнэр бухимдаж гэр бүлийн харилцаанд нөлөөлж эхэлдэг юм шиг санагддаг. Эр хүн хүүхэдтэй болсон л бол заавал хариуцлага хүлээх хэрэгтэй. Би л гэхэд хүүхдээ харахгүй, тэврэхгүй хоёр хоноход л стресдэж эхэлдэг. Гэтэл зарим эрчүүд маань хүүхдээ хаяад явчихдаг. Яагаад ийм хүйтэн сэтгэлтэй байдаг юм. Гэр бүлийн суурь хүмүүжил нөлөөлдөг байж магадгүй л юм” хэмээн ярьжээ.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!