Эрүүл мэнд

Тэсгэл алдам өвдөх шүдний өвдөлтийг хурдан хугацаанд нам дарах аргууд

Өөрийн минь шүд өвдөж, эсвэл дэргэдээ байгаа хэн нэгний шүд гэнэт өвдөж эхлэхэд бид бүгд л Шүдний эмнэлэг явах хэрэгтэй гэж зөвлөдөг. Гэхдээ шөнө орой болсон хойно, эсвэл шүдний эмнэлэгт очих боломжгүй хол байгаа тохиолдолд тэсэхийн аргагүй гэнэт өвдвөл дээрх зөвлөгөө тийм ч тохиромжтой биш л болов уу.

Тэгвэл энэ тохиолдолд яаралтай, хамгийн үр дүнтэй өвчин намдаах ямар аргыг зөвлөе. Энд шүдийг эмчилнэ биш, эмнэлэг хүртэл нь өвчнийг нам дарах арга гэж байгаа шүү. Тиймээс өвчин намдчихлаа гээд санаа амарч болохгүй байх нь.

Махнаас нүд, яснаас шүд гэж яг л оноод хэлчихсэн мэргэн хэлц бий. Хүний биеийн яснуудаас хамгийн их өвддөг, хурдан эмчлэхгүй бол аминд хүртэл халтай нь яалт ч үгүй шүд юм.

Тиймээс шүдний эрүүл ахуйдаа маш сайн анхаарах нь эрүүл мэнддээ оруулж буй том хөрөнгө оруулалт. Шүд хорхойтож, түүнийгээ тоолгүй явснаар үрэвсэж, улмаар хавдаж, гаднаас харахад хүртэл илт анзаарагддаг.

Эмнэлэгт түргэн хүрч чадахгүй тэр л үедээ үрэвссэн хавдрыг бууруулж, өвчнийг намдаах зайлшгүй шаардлагатай.

  • Тэгвэл энэ үедээ богино хугацаанд үйлчлэх, хамгийн шалгарсан үр дүнтэй 3-3-3 аргыг энд танилцуулж байна. Энэ бол Өвчин намдаах эм (ibuprofen)-Өдөрт 3 удаа-3 өдөр гэсэн арга юм.

Юу хийж болохгүй вэ? Өвчин намдаах эмийг бид шүд өвдөх үедээ л санаж уудаг болохоос тодорхой графикийн дагуу хэрэглэдэггүй. Энэ нь тун буруу юм. Нэг удаа уугаад өвчин намдах хэдий ч үрэвсэл бүрэн намдаж, дахин өнөөх айхтар өвдөлт дахихгүй гэх баталгаагүй. Тиймээс 8 цагаар өдөрт гурван удаа, гурван өдөр дарааллан ууж, үр дүнг үзэх хэрэгтэй.

Шүдний үрэвсэл багасгаж, өвчин намдаах энэ арга нь шүдний цоорч үрэвссэн хэсгийг бүрэн эмчлэхгүй гэдгийг анхаар! Тиймээс заавал шүдний эмчид хандаж үзүүлэн тохирох эмчилгээг хийлгэх хэрэгтэй. Шүд нэгэнтээ л хорхойд идэгдэж, цооролт үүссэн бол хэзээ ч өөрөө эдгэрнэ гэж үгүй учраас эмнэлэгт хандахдаа цаг битгий алдаарай.

Байгалийн аргаар өвчин намдаах аргууд

Эмийн аргаас гадна байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүдээр шүднийхээ өвдөлтийг нам дарах аргууд бас бий.

Тэсгэл алдагдуулам шүдний өвчнөө нам дарах аргууд

Давсаар зайлах: Нэг аяга халуун бүлээн усанд далайн давс хийж удаанаар хутгах бөгөөд энэ үед давс аяганы ёроолын гол хэсэгт тунасан байна. Энэхүү бэлдсэн усаараа шүднийхээ эд эсэд хүртэл нь сайн зайлах бөгөөд үүнийг өдөрт 4-5 удаа давтах ёстой. Ингэснээр шүдний үрэвсэл ч багасах болно.

Өндөр дэр: Ямар ч үед унтахдаа дэр дэрлэж унтахыг зөвлөе! Бага зэрэг өндөрхөн байхдаа ч зүгээр. Өөрөөр хэлбэл, зүрх толгойноос бага түвшинд байх ёстой. Ингэснээр цусны эргэлт жигд явна. Хэрэв адилхан болчихвол өвдөлт намдахгүй, өвдөж зовоосоор байх болно.

Хүйтэн жин: Өвчтэй, хавдартай байгаа шүднийхээ хэсэгт гаднаас нь пластик уутанд хагас ус, хагас мөс хийсэн, эсвэл хөлдүү вандуй тавьж, хүйтэн жин тавиарай.

Башир цэцгийн тос: Энэхүү цэцгийн охь болсон тос нь хүчтэй өвдөлтийг ч нам дарах үйлчилгээтэй. Эрүүл хүнсний бүтээгдэхүүн худалдаалдаг дэлгүүрүүдэд багахан хэмжээгээр савлагдсан башир цэцгийн хандтай тос элбэг. Үүнийг хэрэглэхдээ хөвөнтэй модонд тосноосоо багахан тусааж шүднийхээ яг өвчтэй хэсэг дээр тавина. Энэ үед час хийсэн мэдрэмж мэдрэгдвэл очих цэгтээ хүрсэн гэсэн үг. Энэ арга бол богино хугацаанд өвчин намдаах маш үр дүнтэй арга юм. Тиймээс гэрийнхээ эмийн санд урьчилан сэргийлэх замаар башир цэцгийн тосыг хадгалж байхад илүүдэхгүй.

Өвдөж буй шүдний ёроол хэсэгт мэдрэлийн болон хураагуур судас гэж бий. Тиймээс халуун, хүйтнийг хүчтэй мэдрэх маш мэдрэмтгий байдаг. Мөн гаднаас халдвар авахдаа ч амархан. Гаднаас бактериуд аманд орж ирснээр хүчлүүдийг ялгаруулж, энэ нь цаашлаад шүдний пааланг гаднаас нь гэмтээж, цооролт үүсгэх эх үүсвэр болдог.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!