Гэр бүл

Монголын амжилтанд хүрсэн залуучуудын арыг нь найдвартай авч явдаг эхнэрүүд

Амжилтанд хүрсэн эр хүний ард түүнээс хүчирхэг гайхалтай эхнэр байдаг. Тэд нөхрөө ажилд нь амжилт үзүүлэх бүрэн боломж бололцоог хангаж, ар гэрийн асуудлаас бүрэн чөлөөлдөг гэхэд болно. Ар гэртээ сэтгэл хангалуун байгаа эр хүн 100 хувь ажилдаа төвлөрч амжилтын суурь үндсээ бат бөх тавьдаг. Сүүлийн үед монголоос шинэ залуу ам.долларын саятнууд энгийн борог амьдралаас төрөн гарах болсон. Эцэг эхийнхээ хөрөнгөн дээр туулихаас илүү өөрсдийн мөрөөдлийн бизнесээ босгож яваа олон залуу бий.Тэднээс олонд танигдсан ам.долларын саятан болон тэдний арыг даадаг даруухан үзэсгэлэнтэй бүсгүйчүүдтэй танилцуулж байна.
Форекс хочтой О.Мөнхжин одоо 28 настай АНУ-д 10 жил сурч боловсроод Монголдоо ирсэн байна. Тэрээр University of Washington-г санхүүгээр төгссөн. Эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэрийг нь Цолмон гэдэг бөгөөд тэрээр мөн АНУ-д бизнесийн сургууль төгссөн боловсролтой нөхрийгөө бүхийл тал дээр дэмждэг ухаалаг бүсгүй. Тэд хандивын үйлд маш их оролцдог. Сар болгон Ид шидийн орон төвд хандив өгдөг гэнэ лээ.О.Мөнхжин FOREX хийдэг албан ёсны дөрвөн компанитай. Тэрээр амжилтын түүхээ ярихдаа анх рестораны 00 цэвэрлэдэг байснаа ярих дуртай.

Ноён болон Домог IZ нэрээр цахим орчинд алдраа түгээсэн Г.Ирээдүйгийн эхнэрийг Мөнхнаран гэдэг. Тэд оюутан байхдаа буюу хоёрдугаар курсдээ 2012 онд Halloween-ны баяраар танилцаад 2013 оноос үерхэж эхэлжээ. Тэд дундаасаа нэг хүүтэй. Өнгөрсөн жил Домог IZ эхнэртээ зориулж мөрөөдлийн байшингаа барьсан тухайгаа блог хийж байсан. Түүний хувьд ШУТИС-ыг IT инженерээр төгссөн, тэрээр 16 наснаасаа эхлэн интернетээр мөнгө олж, өдгөө шинэ цагийн баячуудын нэг болсон.Цахим орчинд блог хийхийн зэрэгцээ сургалтын үйл ажиллагаа явуулдаг түүний сарын орлого 500 зуун мянган ам.доллар олдог гэсэн. Өөрийгөө тэрбумтанаар нэрлээд байгаа тэд ханилаад долоон жил болж байна.

Монголд гудамжний бүжиг хэмээх чиглэлийг шинэ түвшинд гарахад хүчин зүтгэж явсан залуусын нэг бол бүжигчин Төөгөө буюу Г.Саруултөгс. Өөрийн “116” студийг байгуулсан тэрбээр блог болон сүлжээний бизнесээр долларын саятан болсон гэхэд болно. Тэрээр сүүлийн хэдэн жил Боловсролын сайд асан Лу.Гантөмөрийн охин Г.Ганзаяатай амьдарч, хамтдаа бизнесээ босгож яваа. Тэд АНУ-д суралцаж байхдаа цахим орчинд хэрхэн ажиллаж мөнгө олох, басхүү эрч хүчтэй, идэвхтэй амьдралын хэв маягийнх нь талаар түүний блогт өгүүлдэг байсан.Г.Ганзаяа найз залуугийнхаа зохион байгуулсан бүхий л үйл ажиллагаанд гар өргөн дэмжиж, хамтдаа зүтгэдэг.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!