Мэдээ

ХҮМҮҮСИЙН 90% НЬ ҮЛ ТООМСОРЛОДОГ ХОРТ ХАВДРЫН ЭХНИЙ 7 ШИНЖ ТЭМДЭГ

Хүний бие махбодь нь бидний биед ямар нэгэн зүйл болохгүй байгааг ойлгуулахын тулд шинж тэмдэг хэлбэрээр бидэнд дохио өгөхийг хичээдэг.

Гэвч харамсалтай нь бидний ихэнх нь бидний бие бидэнд юу ойлгуулахыг хүсэж байгааг мэдэхийг ч хичээлгүй удахгүй зүгээр болчихно доо гээд нүдээ аниад өнгөрөөх нь олонтаа тохиолддог.

Энэ удаагийн нийтлэлээр хорт хавдрын суурт байж болзошгүй дараах шинж тэмдгүүд хэрэв таны биед илэрвэл яаралтай арга хэмжээ авах шаардлагатай гэдгийг анхааруулахыг зорилоо.

Xэрэв та өөртөө эсвэл хайртаы хүмүүстээ доор дурдах шинж тэмдгүүдийг анзаарсан бол өөрөө өөрсдийгөө дур мэдэн оношилж эмчилгээг эхлүүлэхгүй байхыг зөвлөе. Үүний оронд мэргэжлийн эмчид хандан бүтэн биеийн шинжилгээ өгч эмчилгээ авах нь зүйтэй юм.

1. Арьсан дээрх неоплазм

Неоплазмын илрэл нь арьс, хөхний хорт хавдрын шинж тэмдгүүдийн нэг юм.

Бусад шинж тэмдгүүд:

  •  хөх болон суганы хэсэгт хатуурах
  •  хоол хүнс, гоо сайхны бүтээгдэхүүний харшлын урвалтай холбоогүй гарал үүсэл нь тодорхойгүй тууралт гарч загатнах
  • неоплазмын дунд усархаг шарх үүсэх
  • мэнгэ томрох, хэлбэр нь өөрчлөгдөх

2. Удаан хугацаагаар ханиалгах

Удаан хугацааны ханиалга нь уушгины өвчний шинж тэмдгүүдийн нэг бөгөөд ханиалгыг өөр төрөл бүрийн шинж тэмдэг дагалдаж болдог.

  •  хоолны дуршил буурах
  •  гэнэт жин ихээр хаях
  • уушгины хорт хавдрын нэлээн сүүлийн үе шатанд цусаар ханиалгаж, амьсгал давчдаж ханиалгах шинж тэмдэг илэрдэг.

3. Арьс загатнах

Ихэнх тохиолдолд арьсны тууралт нь хорт хавдартай холбоогүй байдаг боловч эмнэлзүйн туршлага нь тодорхой тохиолдолд хамааралтай байх магадлалтай гэж үздэг.

  • умайн неоплазм нь бэлэг эрхтний хэсэгт загатнаа үүсгэдэг.
  • тархины хорт хавдрын үед хамрын нүхний хэсэгт загатнах шинж тэмдэг илэрч болно.

4. Гэдэсний үйл ажиллагааны өөрчлөлт

Гэдэсний өвчний үед дараах шинж тэмдгүүд илэрдэг.

  • цустай баах
  • салст ба идээт шүүрэл
  • өтгөн өөрийн мэдэлгүй гадагшлах

5. Шээс ихээр ялгарах Энэ нь бөөрний хорт хавдрын шинж тэмдэг байж болно мөн өөр бусад шинж тэмдгүүд дагалдана.

  • цустай шээх
  • даралт ихсэх
  • бөөр өвдөх

6. Гэнэт жин хаях

Ходоодны хавдрын үед тодорхойгүй гэнэт турах тохиолдол гардаг. Эхний үе шатанд тийм ч нүдэнд харагдам биш боловч, ходоодны хавдрын сүүлийн үе шатанд энэ шинж тэмдэг нь өргөнөөр илэрдэг байна.

  • махан хоолонд дургүй болох
  •  амархан цадсан мэдрэмж төрөх(багахан хоол идсэний дараа ходоод дүүрсэн мэт мэдрэмж төрөх) – цус багадалт
  • хоолны шингээлт муудах

8. Хоолой удаан өвдөх

Удаан хугацааны хоолой өвдөх нь залгиурын хорт хавдрын шинж тэмдэг байж болох ба дараах шинэ тэмдгүүд дагалдаж болно.

  • залгих үед хоолой хөндүүрлэх, амьсгалахад хэцүү
  • неоплазмын өсөлтөөс гаднаав хоолойд гадны бие байгаа мэт мэдрэмж төрөх
  • хоолой сөөнгөтөж, дуу гарахаа байх ч тохиолдол бий
  • амнаас эвгүй үнэр гарах, цусаар ханиалгах

Эдгээр ажиглалт нь оношлогооны үндэс суурь биш гэдгийг санаарай. Учир нь тэдгээр нь бусад өвчний шинж тэмдгүүдтэй давхцаж болзошгүй юм. Гэсэн хэдий ч хэрэв та дээрх тэмдгүүдийг анзаарсан бол тэдгээриыг үл тоомсорлож болохгүй бөгөөд аль болох түргэн эмчид хандаж, нарийвчилсан үзлэгт хамрагдах хэрэгтэй.

Эх сурвалж: Lifestyle.mn

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!