Амьдрал

Өнчин дүү нараа ганцаараа өсгөж буй Б.Ариунболорт 3 өрөө байр өглөө

АНГУУЧ буюу Б.Баттөр  өөрийн охин, 4-20 насны өнчирч хоцорсон найман дүүгээ ганцаараа өсгөж яваа 22 настай Б.Ариунболорт туслах хандивын аяныг санаачлан өрнүүлж, Улаанбаатар грүппийн дэмжлэгтэйгээр өнөөдөр 3 өрөө байр хүлээлгэн өглөө.  Сайн үйлсийн аянаар нийт 60 сая төгрөг цугларсан байна.

Энэ үеэр Б.Баттөр хэлэхдээ Анх дүү нартай нь уулзаад л энэ хүүхдүүдэд заавал тусална гэж өөртөө амалсан. 3 өрөө байр бол бага зүйл биш. Цар тахалтай холбоотойгоор нэлээд хойшилсон ч заавал амлалтаа биелүүлнэ гэж зүтгээд өнөөдөр мөрөөдлөө биелүүллээ. Би 6 сар гаргаад байрандаа орох байх гэж бодож байсан ч UB гардены захирал Батбаатар ах маань залгаад өнөөдөр өгөхөөр болоод шөнө догдлоод унтаж ч чадсангүй. Би энэ 1 жилийн хугацааанд өөрөө 10 хүүхэдтэй хүн шиг байлаа. Өнөөдөр маш сайхан хөнгөрчихөөд байна. Одтой бүжиглэе шоундаа ялчихсан юм шиг л санагдаж байна  гэлээ.

Харин Б.Ариунболор Ээжийгээ зуурдаар алдаад хорвоо дээр цор ганцаараа үлдсэн юм шиг санагдаж байсан. Та бүхний энэ тусыг би насаараа мартахгүй. Та бүхэн 11 хүний амьдралд маш том аз жаргалыг бэлэглэлээ. Та бүхний энэ их сэтгэлийн хариуд дүү нараа сайн хүн болгож өсгөхийн төлөө бүхнээ даячлан ажиллаж амьдарна хэмээн баярласан сэтгэлээ илэрхийллээ.

Энэхүү аяныг долдугаар сарын 29-ны өдөр буюу Ангуучийн төрсөн өдрөөр зохион байгуулсан юм.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!