Ордууд

6-р сарын зурхай: 6 сард таны мөнгө санхүү, хайр дурлал, эрүүл мэнд ямар байхыг мэдээд аваарай!

Хонь Хонины ордны хайр дурлалыг зохицуулагч Сугар гариг Буд гаригийг энэ сарын турш дагах учир хайрын харилцаа бүхэн хоорондын холбоо хамаарлаар элбэг байх нь. Шөнөжин үргэлжлэх утасны яриа, холоос ирсэн шуудан, илэн далангүй сэтгэл хөдлөл, үнэнээ илчлэлт, маргаан зэрэг харилцан ойлголцох бүх л зүйлийг та хоёр хийх бололтой.

Үхэр Үхрийн ордны х.айр д.урлалын ордонд байрласан Санчир гаригийн нөлөөгөөр чи мөрөөдөлдөө умбах нь дээ. Энэ гариг чиний сэрэл мэдрэмжийн түвшинг ихэсгэж, хариуцлагыг умартуулж, романтизм болон идеализмд захируулах болно. Энэ бол жилийн хамгийн жаргалтай үе байна. 6 сарын сүүлийн арван хоногт чиний хийсвэр сэтгэлгээ ямар нэг бүтээлч үр дүнд хүрэх нь сайшаалтай.

Ихэр Ихрийнхний хувьд зургадугаар сар тэг чигтээ халуун байна. Учир нь Ангараг гариг байгалийн тачаангуй чанарыг чинь энэ сард тодруулж өгөх гэнэ. Од эрхсийн байрлал чамд таатай бүхнийг өгөх учир дүрэлзсэн романтик, хэзээ ч мартагдахгүй сайхан дурсамжууд амьдралдаа нэмэхдээ бэлэн байгаарай. Х.айр хаа сайгүй байна.

Horoscope 2021: Tarot readings of what the new year holds for you

Мэлхий Таван сар чиний ха.йр дурлалд тийм ч таатай хандаагүй байх. Эсвэл ямар ч онцын үйл явдал тохиогоогүй байх л даа. Гэхдээ 6 сар чамд хүчтэй авталтыг амлаж байна. Хамгийн түрүүнд Сугар гариг 6 сарын 3-наас 27-ны хооронд чиний ордод байрлаж байна.

Арслан Энэ сард арслангийн ордны ганц бие бүсгүйчүүдэд х.айр дурлал нууцлаг, чимээгүй ирэх болно. Ямар нэг том ач холбогдол бүхий шийдвэр гаргах учрал тохиолдохгүй ч зун цаг ирж байгаа учраас х.айр дурлалын адал явдал тохиохгүй байна гэж үгүй л болов уу. Сугар гаригийн нөлөөгөөр мэхлэгдэх, урам хугарах, хэн нэгэнд үл итгэх, хоосон мөрөөдөл тээх зэрэг сэтгэлийг чинь зовоох асуудлууд гарч магадгүй.

Охин Хайр дурлал, хөгжил цэнгэлд цаанаасаа л зориулагдсан мэт сайхан үе байна. Хайр дурлал, зохимжит харилцааны гариг болох сугар охины ордод байраа эзэлснээр чиний эерэг сэтгэлгээ, харилцааг чинь дэмжиж өгөх болно. Романтик сэтгэлгээ давамгайлж, аливаа зүйлсийг харах өнцгийг чинь зөөллөж нэг үгээр хэлэхэд бүх зүйл сайхан санагдах болно.

Жинлүүр Хаа нэгтээ аялалаар явж байхад эсвэл аялал зугаалгатай холбоотой ямар нэг ззүйл хийж байхад чинь хайр дурлал өөрөө ирнэ. Боломжит үзэгдлүүд: романтик аялалд хамт явах, ямар нэг бүтэлгүйтэлээр дамжуулж танхилцах, хол зайны харилцаа \ магадгүй интернэтээр, магадгүй чамаас өөр соёл, өөр орны ч хүн байж болно. Энэ сард харилцааныхаа хэтийн том төлөвлө

Хилэнц 6 сарын 3-ний өдөр чиний хайр дурлалын амьдралд ямар нэгэн өөрчлөлт тохиолдоно. Энэ сард хайр дурлал болон найз нөхөрлөлд чинь санаанд оромгүй зүйлсээр дүүрэн байна гэж од гаригс шивнэж байна. Өөртөө итгэлтэй байх нь маш чухал гэдгийг санах хэрэгтэй. Тэгснээр илүү дутуу зүйлд санаа зовнихгүй, асуудлыг шийдэж чадна.

Horoscope Today, May 28: Aries, Gemini, Cancer, Taurus, and other signs — check astrological prediction | Horoscope News,The Indian Express

Нум Хөөх! Энэ сар ч чиний хувьд халуухан болж өнгөрөх нь ээ. 2021 оны 6 сард Нумын ордны хайр дурлалын ордонд хамгийн тааламжтай гурвал орно. Нар, Ангараг, Бархасбадь гариг чамд дуусашгүй эрч хүч, юуг л бол юуг хийх зориг, сэтгэл хөдлөлийг бэлэглэнэ.

Матар Харилцааны хувьд их тайван сар болох нь ээ. Эв найрамдал, энхрий зан, хайр сэтгэл зонхилно. Хайр сэтгэлийн хувьд ивээлтэй сар болно гэж од гаригс шивнэж байна. Чи хэн нэгнийг хажуудаа байх тэр мөчид аз жаргалыг мэдэрч байвал энэ сэтгэл харилцан хоёр талаас идэвхитэй байгааг анзаарна.

Хумх Хумхынхны хүсэл сэтгэл, тачаангуй байдлыг удирддаг орд энэ сард дүүрч “хөөсрөх” бололтой. Нар, Бархасбадь, Ангараг гарагийн нөлөөгөөр аяганаасаа сагаж асгарсан их энерги чамайг хүрээлж, амьдралыг чинь тэр чигт нь гялалзуулах болно. Энэ л сард чиний бие болон сэтгэл хайранд бүрнээ бэлэн болох учир боломж байгаа л бол алдалгүй барьж ав.

Загас 6 сарын эхээр бага зэрэг асуудал үүсч болзошгүй. Гэхдээ санаа зовних хэрэггүй. Сарын үлдсэн хугацаанд таагүй зүйл дахиж тохиолдохгүй. Энэ сард зуны зугаатай амьдрал, эрч хүчийг мэдэрнэ. Шунан дурлаж, тэмүүлэх хайр биш ч сэтгэл догдлуулам, сандармаар дурлал чамайг хүлээж байна. Ирээдүйг бодож одоо цагийг гуниглаж өнгөрөөх хэрэггүй.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!