Гэр бүл

О.Дөлгөөн: Би ямар сайн түшигтэй хүнтэй суусан юм бэ

Залуу жүжигчин Одхүүгийн Дөлгөөн дурлалт хосууддаа үнэтэй  зөвлөгөөгөө өглөө. Сүүлийн 4 жил миний нөхөртөө итгэх итгэл илүү нэмэгдсэн. Учир нь гэвэл би өмнө нь гэр бүлтэй үр хүүхэдтэй ч гэсэн дандаа завгүй амьдралтай байсан юм билээ.

Тэгээд  нөхөртэйгөө хангалттай ярилцдаггүй байснаа ойлгосон юм. Хэчнээн хүүхэдтэй болж, хамт амьдраад 5 жил болсон ч гэлээ бие биеэ дутуу мэддэг байсан юм байна лээ. Тэгээд яг гадаадад амьдрахдаа би нөхөртөө дахин дурласан. Амьдралын зовлон жаргал бидэн дээр шууд буугаад ирэхэд туслах дэмжих хүнгүй хүний нутагт 2 биенээ гэхээс өөр аргагүй болдог юм билээ.

Тэр үед нөхөр маань санхүүгээ бүрэн хариуцаад, амьдрал дээрх бүх л асуудлуудад бие дааж шийдвэрүүд гаргасан. Би яг л 100 хувь нөхрийнхөө заасан замаар нь амьдарч үзсэн. Тэр жилүүдэд бид маш амжилттай амьдарч чадсан.Тэгээд би нөхрөө маш тууштай итгэж болох сайн хань гэдгийг нь ойлгосон. Би ямар сайн түшигтэй хүнтэй суусан юм бэ ч гэж баярладаг.

Тэгэхээр хэтэрхий завгүй амьдрал хосууд бидэнд бие биеэ таних боломжийг багасгадаг юм байна лээ. Заавал хүний нутагт ухааралгүй, яг одоо бие биедээ цаг гаргаж ярилцаж хэн хэнээ таньж мэдээрэй. Сайхан хосууддаа аз жаргал хүсэе.

Эх Сурвалж: Nemelt.com

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!