Эрүүл мэнд

Гэрийн нөхцөлд гэдэс дотроо цэвэрлэж жингээ хасах аргууд

Хүний бие махбодь өөрийгөө цэвэрлэх маш нарийн тогтолцоотой байдаг. Хэдий тийм боловч, бидний өдөр тутмын буруу хэвшил, хооллолт зэргээс шалтгаалан тэрхүү тогтолцоонд гажуудал үүсч, хортой бодис биед маш ихээр хуримтлагддаг байна.

Ялангуяа малын гаралтай тослог хоол хүнс их хэрэглэх, хөдөлгөөн дутагдах, стресс зэргээс болж бүдүүн гэдсэнд бохирдол үүсгэдэг байна.

Энэ нь эргээд жин нэмэх аюулыг үүсгэдэг юм.

Ингээд та бүхэнд гэдсээ цэвэрлэх замаар хэрхэн турж болох тухай танилцуулъя.

Эдгээр цэвэрлэгээг хийх хугацаанд та аль болох сайн унтаж амран, элдэв стрессээр өөрийгөө зовоолгүй, хөнгөн шим шүүстэй хоол идэх, тогтмол хүндэрч байх нь чухал шүү.

Мөн аль болох хөдөлгөөнтэй байх хэрэгтэй.

Гэдэс цэвэрлэх алимны шүүс

Гэдэс цэвэрлэхэд хамгийн их үйлчилгээг үзүүлдэг жимсний нэг бол алим юм.

Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхижүүлж, өтгөн хатахаас сэргийлнэ.

Өдөр бүр 1 ширхэг алим идэх нь таны өдрийн авах хэрэгцээт шим тэжээлийн хангадаг байна.

Гэхдээ шинэ ургацын монгол алим авахыг хичээгээрэй.

Юун түрүүнд шүүгээгүй, цэвэр алимны шүүсийг ууж, түүнээс хойш 30 минут бүрт бүлээн буцалсан ус уух хэрэгтэй.

Энэ маягаар хэд хэдэн удаагийн давтамжтай ууснаар та удалгүй хүндэрч, гэдэс цэвэрлэгдэх болно. Усаа нэг дор ихээр биш бага багаар уухаа мартуузай.

Үүний дараа аль болох шинэ ногооны салат, хүнсний ногоо хэрэглэхийг хичээгээрэй.

Лимоны шүүс

Лимон нь витамин С-гээр баялаг антиоксидант жимс юм.

Тиймээс гэдэс цэвэрлэх, хорт бодисыг гадагшлуулах тал дээр өндөр үйлчилгээтэй.

Үүнийг бэлдэхийн тулд

  • 1 ширхэг лимоны шүүсийг нь сайтар шахаад дээр нь 1 чимх далайн давс хийгээрэй.
  • Дараа нь 1 цайны халбага зөгийн балыг нэмж өгөх хэрэгтэй.
  • Хольсон зуурмагаа 1 аяга бүлээн усанд хольж, сайтар уусгаад үүнийгээ өглөө бүр өлөн элгэн дээрээ уух хэрэгтэй.
  • Энэ нь биеийн эсэргүүцлийг сайжруулан, эрч хүч энергийг нэмэгдүүлэхээс гадна, арьсыг толигор зөөлөн болгодог юм.

Мөн 1 ширхэг лимоны шүүсийг шахаж, дээр нь 2 халбага цэвэр алимны шүүс нэмэн өдөрт 3-4 удаа цайны халбагаар ууж ч болно.

Тараг

Тараг, аарц, цагаан идээ нь биеээс хорт бодисыг гадагшлуулан, шим тэжээлээр хангах өндөр ач тустай. Мөн кальцигаар баялаг учраас үс хумс, яс бэхжилтэд сайнаар нөлөөлдөг. Мөн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, хоол шингэцэд өндөр ач тус үзүүлдэг.

Тиймээс та өдөр бүр тогтмол цэвэр гэрийн аргаар бүрсэн, элгэн таргийг идэж хэвшээрэй. Эсвэл шинэхэн жимстэй хольж, амтлан идэж ч болно.

Ширхэг ихтэй хүнс

Та өдөр тутамдаа артишоки, броколли, вандуй, алим, лийр, маалинга, бүхэл үрийн хүнс, самар, шош, эрдэнэ шиш, овьёос зэргийг хүнсэндээ тогтмол хэрэглэж байгаарай. Учир нь тэдгээр хүнснүүд биеийн дотоод эрхтнийг цэвэрлэж, илүүдэл бохирдол хуримтлахаас сэргийлдэг байна.

Тогтмол ус ууж байх нь элдэв бүтээгдэхүүн хэрэглэснээс илүү үйлчилгээтэй, биед хоргүй аргуудын нэг юм. Тиймээс та өдөрт дунджаар 10-12 стакан цэвэр ус уух хэрэгтэй. Энэ нь өтгөн хатах, бие тавгүйрхэх шинжийг багасгаж, байгалийн аргаар гэдсийг цэвэрлэх болно.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!