Хүүхдийн хүмүүжил

Аавынхаа анхаарал халамжинд өссөн хүүхэд оюуны өндөр чадамжтай нэгэн болдгийг батлах 6 шалтгаан

1. Аавынхаа анхаарал халамж дор өссөн хүүхэд оюуны чадамж өндөртэй болдог

Конкордиа Их Сургуулийн Эрин Пүгнетийн хийсэн судалгаагаар аавууд хүүхдийнхээ танин мэдэхүй болон зан төлөвт маш их нөлөө үзүүлж байдаг нь батлагджээ. Түүнчлэн анхаарал халамж сайтай аавуудын охид, хөвгүүд илүү өндөр сэтгэх чадвартай байсан бөгөөд охидын хувьд бага насандаа сэтгэл хөдлөл, зан төлөвийн доголдолгүй байх нь аавуудаас хамааралтай байдаг нь ажиглагджээ.

2. Тэдний охид илүү өөртөө итгэлтэй, ухаалаг болж төлөвшдөг

Аавууд залуу охидын хувьд академик боловсрол олж авахад нь чухал нөлөө үзүүлдэг хүмүүсийн нэг яах аргагүй мөн билээ. Судалгаагаар, өөрийг нь дэмждэг, халамж сайтай аавын охид эрчүүдийн л хийдэг гэх нийтлэг ойлголттой томоохон ажлын байрыг өөрийн болгох, тамирчин бүсгүйчүүдийн хувьд илүү тэсвэр тэвчээртэй, арыг нь даах аавтай гэдгээрээ онцгой байдаг  байна..
3. Хөвгүүд зөв төлөвших гол шалтгаан болдог

Аавууд бол хүүхдийнхээ нийгмийн амьдрал, харилцаанд оролцоход гол үүрэг гүйцэтгэдэг хүмүүсийн нэг. Аавгүй өссөн хүүхдүүд 30 нас хүрэхээсээ өмнө гэмт xэрэгт холбогдох магадлал аавтай өссөн хүүхдээс 3 дахин илүү байдаг байна. Түүнчлэн дийлэнх гэмт бvлэглэлүүд эцэггүй өссөн хүүхдүүдээс үүсэлтэй байдаг ажээ.

4. Сайн аавтай хөвгүүд xорт зуршлаас хол байж чаддаг

Ээжүүд хүүхдэдээ ааваас нь илүү анхаарал халамж тавьдаг нь үнэн боловч эцэггүй өсч буй хүүхэд аливаа xорт зүйлд дoнтох, түүнээс хамааралтай болох өндөр магадлалтай байдаг байна. Мaнсууруулах бoдисоос хамааралтай болсон хүмүүсийн дийлэнх хэсэг нь эцэггүй өссөн байдаг байна.

5. Тэд сэтгэлзүй сайтай болж өсч торнидог

Аавтайгаа зүггүйтэж тоглох нь өөрийн гэсэн эерэг нөлөөтэй байдгийг доктор Энтони Т. ДеБенедет болон Лавренс Ж. Кохен нар тогтоожээ. Аавтайгаа инээж xөхөрч, дэггүйтэж тоглох нь хүүхдийн өөртөө итгэлтэй байдлыг нэмэгдүүлж, сэтгэлзүйн эрүүл мэндийг дэмжиж, түүнийг удирдаж, бусдыг ойлгох чадамжтай болоход тусладаг байна.

6. Тэдний хүүхдүүд өөртөө итгэх итгэл дүүрэн байдаг

Хүүхдэдээ анхаарал халамж тавьдаг, халуун дулаан уур амьсгалд өсч торнисон хүүхдүүд насанд хүрэх үедээ өөртөө итгэх итгэл дүүрэн нэгэн болох магадлал өндөр байдаг. Энэ нь аавууд хүүхэд ахуй цагт нь хамгийн сайн найз нь байж, зааж зөвлөж, хэрэгтэй үед нь тусалдаг байсны үр дүн ажээ.

Эх Сурвалж: Xopom.com

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!