Гэр бүлХайр дурлал

Судалгаагаар эрэгтэй, эмэгтэй сайн найзуудын гэрлэлт хамгийн аз жаргалтай, урт удаан үргэлжилдэг гэдгийг судалгаагаар тогтоожээ

Сайн найзтайгаа гэр бүл болох тохиолдол цөөнгүй байдаг. Нэгнээ маш сайн мэддэг хэн нэгэнтэй гэр бүл болно гэдэг нь үл итгэлцэл, үл ойлголцол гарахгүй, сэтгэл доторх хамгийн таагүй зүйлсээ ч чөлөөтэй ил гаргаж ярилцах боломжийг бүрдүүлдэг нь ойлгомжтой. Харин саяхан судлаачид сайн найзууд гэр бүл болох нь хамгийн тохиромжтой байдгийг баталжээ.

Ханиа найз нөхөр шигээ үздэг хүмүүс амьдралдаа бусдаас илүү сэтгэл хангалуун байдаг

Гэрлэлт гэдэг бие болоод сэтгэл зүйн хувьд олон өөрчлөлт хүнд гардаг. Гэхдээ судалгаагаар урьд өмнө нь найз нөхдийн харилцаатай байсан эсвэл ханиа найз нөхөр шигээ үздэг хүмүүсийн амьдрал бусдаас хоёр дахин илүү сэтгэл ханамжтай байдаг нь харагджээ.

Түүнчлэн найз нөхдийн харилцаанаас хайр сэтгэлийн харилцаатай болсон хосуудын амьдрал аз жаргал дүүрэн, хоорондын харилцааны үнэ цэнийг хэнээс ч илүү мэдэрдэг, нэгнээ харилцан хүндэлдэг гэрлэлт бий болдог нь тогтоогдсон байдаг.

Тэдний гэрлэлт урт удаан үргэлжилдэг

Судлаачид 15 буюу түүнээс олон жил хамт амьдарч байгаа хосуудын урт удаан бөгөөд аз жаргалтай амьдралын нууцыг чухам юу байсан талаар асуулга явуулахад дийлэнх хосууд ханийгаа хамгийн сайн найз минь учраас хэмээн тодорхойлжээ. Түүнчлэн хувь хүнийхээ хувьд надад хамгийн их таалагддаг учраас гэсэн хариулт удаах байрт оржээ.

Тэд амьдралдаа сэтгэл хангалуун байж чаддаг

Найз нөхөр гэдэг хүний амьдралд аз жаргал бэлэглэгч чухал зүйлсийн нэг. Харин найз нөхрийн холбоотой хэн нэгнийг амьдралынхаа ханиар сонговол зөвхөн аз жаргал ч бус бие, сэтгэлийн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлж эхэлдэг байна. Судалгаагаар найз нөхрийн харилцаан дээр үндэслэсэн хайр дурлалын харилцаа хэн хэндээ тааламжтай, тухтай байдаг. Энэ нь нэг ижил хүсэл сонирхолтой хүмүүс найз нөхөр болдог гэдэгтэй шууд холбоотой.

Найз нөхрийн харилцаан дээр тулгуурласан гэрлэлт бүсгүйчүүдэд илүү тааламжтай байдаг

Бас нэгэн судалгаагаар найз нөхдийн харилцаанаас гэр бүл болсон хосуудын хувьд эрчүүдээс илүү бүсгүйчүүд илүү сэтгэл ханамжтай байх хандлагатай байдаг ажээ. Түүнчлэн эрчүүдтэй харьцуулахад бүсгүйчүүд эр нөхрөө өөрийн хамгийн сайн найз гэж үзэх үзэл харьцангуй бага байдаг нь ажиглагдсан байна.

Эх Сурвалж: Xopom.com

 

 

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!