Гэр бүл

Ах, эгчтэй байна гэдэг юунаас ч илүү үнэ цэнтэй зүйл гэдгийг нотлох 16 баримт

Төрсөн ах, эгч, дүү хүнд эцэг эхээс дутуугүй чухал болохыг шинжлэх ухаан нэгэнт баталсан. Энэ нь ч ойлгомжтой бага байхаасаа л хамтдаа суралцаж өснө, цугтаа зугаацаж тоглоно, хайрлаж дурлана, муудалцана, бие биенээ уучилж сурна. Тэдний хооронд үл харагдах холбоос бий бөгөөд насан туршдаа хэзээ ч тасрахгүй бат бөх холбоос юм.

Ах, эгч, дүү нарын дунд хэзээ ч тасрахгүй холбоо байгааг баталсан гэрэл зургууд энэ бол хэзээ ч дуусахгүй ид шид. Эдгээр гэрэл зургуудыг үзсэнийхээ дараа та ах, эгч эсвэл дүү рүүгээ эможитой мессеж бичих эсвэл багадаа цуг дуулдаг байсан дуугаа дуулж илгээх хүсэл төрж магадгүй. Өөрийгөө барих хэрэггүй, тэд таныг сайн ойлгоно.

Арнтгольц жүжигчид төрсөн өдрөөрөө авсан хамгийн үнэтэй бэлгийнхээ зургийг үзүүлжээ – төрөхөд нь зүүж өгсөн бугуйвч

Эгч-дүү ихрүүд 20-хон хоногийн зайтай хүүтэй болцгоожээ. Ольга, Татанья нар өөрсдөө 39 жилийн өмнө 20-хон минутын зайтай төрцгөөсөн юм.

Би дүү нартаа халуун шоколад бэлдлээ. Эрэгтэй дүү маань аягануудын хуваарилалт хийсэн: Геймерийн аяга – өөрт нь, зураачийнх – надад, харин ид шидтэний аягыг – эгчдээ

Ээж мань ах бид хоёрын гэрэл зургийг дарсан юм. Яг л өмнө нь ба дараа нь гээд хоёр зургийг нийлүүлчихсэн юм шиг харагдаж байна

Дүү маань намайг эмнэлэгт хэвтэж байхад надад ийм зурвас үлдээжээ. Хурдан эдгээрэй гэнэ, ямар өхөөрдмөөр юм бэ?

Миний бие сүүлийн үед жоохон тавгүй байгаа юм. Намайг анзаарсан дүү маань надад жижигхэн цэцэрлэг байгуулж, намайг бага ч болов өөр ажилд сатаараг гэж бодсон бололтой. Би одоо санаа тавих ажилтай болсон, яаж өөрчлөгдөхийг нь тэсэн ядан хүлээж байна.


Дүү охин маань гэртээ маникюр хийх дуртай нэгэн. Би одоо баатарлаг ах болоод л сууж байна

Дүүгийнхээ хийсэн цүнхийг үүрээд бардам гэгч нь дэлгүүр ороод ирлээ

Дүү (13 настай) бид хоёр нэг их яриад байдаггүй

Өчигдөр орой над руу эргээс олсон арваалжныхаа зургийг явуулж байна. Энэ зургийг би 3 жилийн өмнө дахиад явуулаач гэж гуйж байсан юм. Дүү маань хуучин захидлуудаа эргүүлж байгаад энэ зургийг олоод  авч дээ. Нулимс минь өөрийн эрхгүй гарлаа

Дүү маань надад өглөөний хоол бэлджээ. Би хэтэрхий уян зөөлөн хүн болоод байгаа юм шиг ээ


Ихэр Моррис нар, хоёулаа NBA-д Финикс багт тоглодог. Адилхан харагдана гэж жигтэйхэн, бас адилхан шивээстэй! Өөр өөр дугаартай нь яамай даа


Дүү маань миний төрсөн өдөрт зориулж Lego-гоор ийм гитар эвлүүлжээ


Миний эрүүл хоолны эмч (миний дүү) ийм хоол идэхийг зөвшөөрч бэлдэж өгчээ


Цүнхэндээ амттан хийгээд л эргээд харахын хооронд байхгүй болчихсон, оронд нь ямар нэгэн ногоо, жимс бий болчихно. Зөв хооллоход минь надад тусалж байгаад баярлалаа

Эмэгтэй дүү маань үнэгэнд хайртай (бидний тоглох дуртай компьютер тоглоомын дүр). Зул сарын баяраар дүүдээ зориулж модоор ийм үнэг урласан юм

Дүүгээс үлдээсэн өглөөний гэнэтийн бэлэг. Минийхийг санаандгүй хагалчихсан болохоор төлбөрийг нь ингэж төлжээ. Би гэж хүн уяраад тэсэлгүй уйлчихсан


Дүү маань ийм юм бэлдээд намайг үзэх киногоо ол гэж үүрэгдлээ. Мэдлээ, ноёнтоон!

Эх Сурвалж: Xopom.com

 

 

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!