Амьдрал

Айлын том хүүхдүүд амьдралын ухаантай байдаг

Айлын том хүүхдүүд хариуцлагатай, ачаалал даах чадвартай, юмны наад цаадхыг ялгадаг мундгууд байдаг. Харин айлын ганц хүүхдүүд аминчхан, бусдаас үргэлж анхаарал халамж шаарддаг гэх мэт яриа байдаг.

Энэ тухай ойлголт 1920-иод оны сүүлч үеэс эхтэй. АНУ-ын сэтгэл судлаач Алфред Адлер эцэг, эхээс төрсөн дараалал тухайн хүний зан төлөвт хэрхэн нөлөөлдөг тухай судалж, ямар нэг байдлаар хамааралтай болохыг тодорхойлсон байдаг байна.

Адлерын тодорхойлсноор айлын том хүүхдүүд хуучинсаг үзэлтэй байх нь элбэг. Мөн тэд эрх мэдэл тулгуурласан, удирдагч болоход эртнээс бэлтгэгдсэн байдаг. Учир нь үргэлж дүү нарынхаа өмнөөс хариуцлага хүлээж, тэднийг харж хандах үүрэг хүлээдэг учир бусдад анхаарал халамж тавихдаа гаргууд сайн гэнэ. Тиймээс айлын том хүүхдүүд хатуужилтай сэтгэлийн тэнхээтэй байдаг.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!