Эрүүл мэнд

Амны хөндийн эвгүй үнэр, шүдний чулуугаа хялбар аргаар хэрхэн арилгах вэ

Бидний ихэнх нь хоол идсэний дараа шүдээ угаах, утсаар цэвэрлэх гэх мэт энгийн ажлуудаа тогтмол хийгээгүйн улмаас амны хөндий дотор олон асуудал үүсдэг.

Шүдэнд өнгөр хуримтлагдаж, шүдний чулуу үүсч, нян байнга хуримтлагдсанаар амнаас тань эвгүй үнэр гардаг.

Нэгэнт амны хөндий бохирдсон бол дараах энгийн арчилгаа танд тусална.

Амны хөндийн эрүүл ахуй муу байх нь бидний буруу зуршилтай холбоотой юм.

Шүдээ арчлахгүй, эрүүл ахуйг сахихгүй байх нь амнаас эвгүй үнэр гарах шалтгаан болдог. Шүдэнд хуримтлагдсан өнгөр нь цагаан өнгийг алдагдуулахаас гадна цоорол үүсгэдэг.

Гэхдээ шүдийг маш энгийн аргаар арчлах арга бий. Энэхүү эмчилгээ нь арьсны өвчин, дааврын тэнцвэргүй байдал, халдвар, элэгний асуудал зэрэгт ашиглагдсаар иржээ.

Энэ аргыг Oil pulling гэж нэрлэдэг бөгөөд ургамлын тосыг амандаа шингээх процессыг хэлж байгаа юм.

Мөн кунжутын тос ба чидун жимсний тос нь шүдний чулуу, өнгөр болон бусад хог хаягдлыг шүднээс зайлуулахад тусалдаг байна.

Түүнчлэн шүдийг бактер, бусад хортой зүйлээс хамгаалдаг ажээ.

Тосыг хэрхэн зөв ашиглах вэ?

  • Та амандаа 1-2 хоолны халбага ургамлын тос (кокосын тос хэрэглэхийг зөвлөдөг) хийгээд сайн зайл.
  • Үүнийг 20 минутын турш хийх бөгөөд дараа нь шүлсээ хаяхад тос урьд өмнөхөөсөө өтгөрч , цагаан болсон байна. Энэ нь ам сайтар цэвэрлэгдсэний илрэл бөгөөд шүлсээ сайн хаях хэрэгтэй.

Учир нь энэ нь таны амнаас гарах бүх бактери, хортой элементүүдийг агуулж буй бөгөөд шүлсийг залгихгүй байхыг анхаараарай. Дараа нь амаа бага зэрэг бүлээн усаар сайтар зайлж, тогтмол хэрэглэдэг оогоор шүдээ угаагаарай.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!