Амьдрал

Chila Lector: Олон найзтай хүнд дургүй

Олон найзтай хүнд дургүй. Найз гэдэг үгийг өөр зорилгоор л ашиглах дуртай хүмүүс хэтэрхий олон болсон нийгэм. Хэрэгтэй үедээ л хүнтэй нөхөрлөх гэдэг хүн байдаг. Зүгээр  бусдад хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Найз гэдэг нь таны сонгож авсан гэр бүл гэсэн үг юм.

Хүнд хэцүү болоод баяр жаргалтай үед хэзээд хажууд тань байдаг хүмүүсийг хэлдэг. Сайн явахад нөхөр олон, саар явахад дайсан олон гэгчээр найзын баг зүүж явах хүмүүс ч олон байдаг. Та арай жинхэнэ найз болоод дүр эсгэгч нарыг ялгаж чадахгүй яваа юм биш биз бүх найзууддаа нэг дүгнэлт хийгээд үзээрэй.

Жинхэнэ найзууд хэзээ ч таны тухай элдэв хов жив тараахгүй, бусадтай нийлж ардуур чинь муулдаггүй. Харин ч таныг муулж явдаг хүмүүсийн амыг таглаж, сайн талыг тань үргэлж ярьж, магтаж явдаг. Нууцыг тань чанд хадгалж, итгэл даах хүмүүс байдаг билээ.

Эх Сурвалж: Nemelt.com

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!