Дэлхий дахинд

Гадаад улс орнуудын жирэмсэн эмэгтэйчүүдийн хийж болох болон болохгүй өвөрмөц зүйлс

Мэдээж улс орон болгон өөрийн гэсэн шашин, соёлтой байдаг билээ. Тиймдээ ч тухайн улс орны соёл өвөрмөц байх нь олон. Бид энэ удаад гадаад улс орнуудын жирэмсэн эмэгтэйчүүдийн хийж болох болон болохгүй зүйлсүүдээс та бүхэндээ түүвэрлэн хүргэж байна.

1. Филиппин

Жирэмсэн эмэгтэйчүүдийн төрөхийн яг өмнөхөн түүхий өндөг идэх хэрэгтэй байдаг.

2. Мексик

Өндөг идэхээс татгалзах хэрэгтэй байдаг. Учир нь жирэмсэн үедээ өндөг идсэнээр хүүхэд эвгүй үнэртэй төрөх магадлалтай гэж эртний соёлд нь үздэг ажээ.

3. Хятад

Гэдсэндээ иллэг хийж үрж болохгүй. Жирэмсэн эхчүүдийн хувьд гэдсээ барьж, үрэх нь байдаг л үзэгдэл боловч Хятадад бол энэ нь хүүхдэд сөрөг нөлөөтэй гэж үздэг. Тиймдээ ч жирэмсэн байхдаа гэдсээ огтхон ч үрдэггүй. Иллэг ч хийж болохгүй.

4. Турк

Загас эсвэл зайрмаг идэж болохгүй. Учир нь загас нь хүүхдийн уруулыг загас шиг хэлбэртэй болгоно гэж үздэг бол. Зайрмаг нь хүүхдийн тархинд нүх үүсгэж магадгүй гэж үздэг байна.

5. Япон

Түүхий загас түлхүү хэрэглэхийг зөвлөдөг. Энэ нь дархлааг дэмжиж эрүүл байлгадаг байна.

6. Болгар

Туулай болон загасны мах идэхийг хориглодог

7. Хятад

Орныхоо доор хутга тавьж унтах ёстой

Эх Сурвалж: Reach.mn

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!