Амьдрал

Ээж маань бүхэл бүтэн 3н жил төлөвлөсөн зүйлээ 3хан сар явсан газраараа солих үед надтай мэдээж зөрчилдсөн

Манай нэг хамаатны эгч бариа засал хийдэг байсан юм. Хүний судсыг бариад л оношийг нь тодорхойлж байгаа нь надад их таалагдсан. Хүнийг огт зовоохгүйгээр тэр бүхнийг нь мэдэж авч байгаа нь. Тэр мөчөөс надад анаагаахын салбарт ажиллах хүсэл төрсөн юм. Гэхдээ би хими, биологидоо итгэлтэй байгаагүй. Би багаасаа олон хэл үздэг байсан.
Орос, Хятад, мэдээж Англи хэл тэгээд Герман. Тэгээд математикдаа сайн. Тийм болохоор яг эмч болж чадахгүй ч өөр юуг би Анагаах ухаанд зориулж чадах уу гэж хайж байсан юм. Дунд сургуулиа төгсчихөөд ямар мэргэжлээр сурахаа судлахаар боллоо. Интернет ухаад явж байгаад Да винчи гэдэг нэртэй мэс засал хийдэг машины талаар олж мэдсэн юм. Бичлэгнүүдийг нь үзтэл маш нарийн төвөгтэй зүйлсийг тэр төхөөрөмжөөр тун нямбай хийж байгаа нь надад гүн сэтгэгдэл үлдээсэн.
Тэр машины ард Анагаахын мэдлэгтэй IT инженерүүд сууж ажилладаг болохоор IT-гаар сурахыг сонгосон. Тэр үеэр би Герман явж сурахаар эртнээс төлөвлөчихсөн, тэрэндээ 3н жил бэлдчихсэн байсан юм. Германд их сургуульд орохоосоо өмнө энэ талаар жаахан мэдлэгтэй болоод авья, мэдлэг илүүдэхгүй гэж бодоод нэг код бичдэг академид Эеш өгдөг зунаа сурч эхэлсэн.Тэр академидаа 3н сар явангаа хажуугаар нь Герман хэлний шалгалтандаа бэлдсээр зуныг өнгөрөөчихөв. Академидаа явах тусам надад Герман явах шаардлагагүй санагдах болсон. Хэлтэй устай бол интернетээр холбогдоод л тэр мэдлэгийг хаанаас л бол хаанаас олж авж болохоор юм байна гэдгийг мэдсэн. Бас гэр бүлтэйгээ ойрхон байхдаа ч дуртай. Тэгсэн нөгөө Герман хэлний шалгалт чинь яг академийн маань төгсөлттэй давхцчихсан. Академийн төгсөлтөн дээр бүгд өөрсдийн хийсэн демо аппликэйшнээ танилцуулдаг.
Харин би тэр өдрийг өөрийнхөө хийсэн аппликэйшнийг танилцуулахад зарцуулсан юм. Тэгээд л тэр чигтээ Монголдоо үлдчихсэн. Ээж маань бүхэл бүтэн 3н жил төлөвлөсөн зүйлээ 3хан сар явсан газраараа солих үед надтай мэдээж зөрчилдсөн. Би Монголд үлдчихээд өөрийнхөө шийдвэрээр шууд ШУТИС-ын компьютерын ухааны ангид орж байсан юм. Ээж анхандаа дуртай байгаагүй ч намайг ямар нэгэн зүйл өөрөө хийж бүтээгээд дуусгаад үзүүлээд байхаар Миний охин өөрөө бүхнийг мэдэж байгаа гэж хүлээж авдаг болсондоо. Тэр Да винчи гэдэг машины ард суухын тулд надад асар их мэдлэг хэрэгтэй. Тийм болохоор олон жил үүнд орно. Хиймэл оюун ухаан хүн төрөлхтөнд ирээдүйд хамгийн их хэрэгцээтэй зүйл болох учраас. Хамгийн алсын төлөвлөгөөнд бол би үүнд л өөрийгөө бэлдэж байгаа гэхүүдээ.
Эх Сурвалж: Choriongoo

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!