Аялал

Хямд зардлаар аялж боломжтой Азийн 5 орон

Аялахын тулд заавал баян байх, аль эсвэл их хадгаламжтай байх албагүй шүү дээ.
Танд хүсэл эрмэлзэл, зоригтой шийдвэр л хэрэгтэй. Шинэ газрын сонин содон, шинэ найз нөхөд, төсөөлөөгүй адал явдал, бэрхшээл гээд аялал бол олон мартагдашгүй дурсамжуудын нийлбэр билээ. Тэгвэл бид энэ удаагийн нийтлэлээрээ хамгийн хямд зардлаар хэзээ ч мартагдашгүй гайхалтай аяллыг танд мэдрүүлэх дараах Азийн таван улс орныг танилцуулж байна.


1. Энэтхэг

Онгоцноос буусан даруйдаа шинэ содон зүйлсийг харж туршиж үзэхийг хүсэж буй танд Энэтхэг орноор аялахыг зөвлөж байна. Өмнөд Азийн Энэтхэгийн хойгт орших бүрэн эрхт Энэтхэг орноос та алдарт Таж Махалаас эхлээд үзэсгэлэнт байгалийн сайхан , ахуйн амьдралын соёл, сонин содон зүйлсийг харж болохоос гадна Энэтхэг улсын түүхэн дурсгалт газрууд, олон дурсгалт сүм хийд, үндэсний уламжлалт баяр ёслол зэргийг хамгийн хямдаар үзэх боломжтой.
Өдрийн дундаж өртөг: 65000MNT

2. Лаос

Нам гүм тайван амралт зугаалга, аяллыг хүсэж буй танд Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард улсыг зөвлөж байна. Нам гүм орчин тайван сайхан амьдралын хэв маяг, зочломтгой ард иргэдийн ахуйн соёл хийгээд байгалийн Сайханыг Лаос улсаас мэдрэх боломжтой.
Өдрийн дундаж өртөг:60000MNT

 

3. Непал

Та Непалийн алдарт Аннапурна нурууг тойрон аялах боломжтойгоос гадна жижиг тосгодын сонин содонг зөвхөн явган аяллаар үзэх боломжтой.Та ландшафтын ширэнгэн ойгоос эхлээд цасаар хучигдсан өндөрлөг уулсыг Непалаас үзэж болно. Мөн Катмандугийн хөндийн олон зууны түүхтэй Патан, Бхактапур хотууд нь соёлын асар их баялгийг нүдээр үзэхийн ялдамд байгалийн паркийн үзэсгэлэн зэрлэг ан амьтдын хөгжөөнт үзүүлбэр зэргийг ч нүд баясган үзэх боломжтой.
Өдрийн дундаж өртөг:60000MNT

 

4. Филиппин

Бүгд Найрамдах Филиппин Улс нь Зүүн Өмнөд Азид орших 7108 гаруй арлаас тогтсон арлын орон бөгөөд бүтэн жилийн турш халуун дулаан орны чийглэг уур амьсгалтай. Тиймээс халуун орны арлын аялал, диваажингийн наран шарлагын газрууд, соёл урлаг, явган аялал,усан доогуурх шумбалт, далайн эргийн аялал зэргийг та Филиппин улсаас мэдрэх боломжтой.
Өдрийн дундаж өртөг:60000MNT

5.Тайвань

Тайвань нь өндөр уул нуруудаар хүрээлэгдсэн арлын Улс билээ. 3000 метрээс дээш өндөртэй уулс хаа сайгүй харагдах ба 4000 метрийн өндөртэй алдарт Ү Шань уулийг ч та өөрийн нүдээр үзэх боломжтой. Мөн Та байгалийн сонин содон тогтоц, улсын тусгай хамгаалалт бүхий 7 цэцэрлэгийн үзэсгэлэнт газрууд мөн түүхийн дурсгалт газрууд тэр дундаа Тайваны эртний хааны ордон музейгээс тэртээх 5000 жилийн өмнөх соёл, эд өлгийн зүйлсийг үзэхээс гадна далайн эргийн мартагдашгүй аяллыг Тайван улсын аяллаас мэдрэх боломжтой.
Өдрийн дундаж өртөг:65000MNT


Эх сурвалж: Corporate

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!