Ээжүүд

Ээж охины холбоо бидний бодож байгаагаас ч илүү хүчтэй

Хэрэв таны ээж таны байнга залгадаг дугааруудын хамгийн эхэнд байдаг бол шинжлэх ухаан үүний шалтгааныг тайлбарлаж байна. Journal of Neuroscience сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаар эцэг эх, хүүхдийн харилцаанаас хамгийн дотно байдаг харилцаа нь ээж, охины харилцаа байдагийг дурджээ.

Ээжүүд өөрийн туршлагаас охидууддаа зөвлөж, эмэгтэй хүүхдээ илүү сайн ойлгодог. Энэ нь нэг талаар эхчүүдийн сэтгэцийн эрүүл мэнд нь охидод шууд нөлөөлдөг. Ээж сэтгэлийн хямралаас урьдчилан сэргийлэх, эмчлүүлэх нь охидуудын сэтгэлийн эрүүл мэндэд тустай байдаг талаар мөн өгүүлжээ.

Өөр нэг судалгаагаар ээж, охидын хоорондын уялдаа холбоо нь амьдралын бүх өөрчлөлтийн үед ч бусад гэр бүлийн гишүүдээс илүү хүчтэй, дотно байсаар байдаг.

Тиймээс ээж нь охиндоо сайнаар ч муугаар ч хүчтэй нөлөөлөх чадвартайг ойлгож, хүүхдэдээ сайн үлгэр дуурайлал байхын төлөө амьдрах нь чухал.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!