Эрүүл мэнд

Нойр булчирхай яагаад өвддөг вэ?

Нойр булчирхай үрэвссэн тохиолдолд нойр булчирхай өвддөг. Нойр булчирхай нь хоёр гол үүрэгтэй.

  1. Хоолыг боловсруулахад туслах хүчирхэг энзим буюу шүүрлийг ялгаруулдаг.
  2. Таны цусанд инсулин болон глукагон ялгаруулна. Эдгээр уургууд нь цусан дахь сахарын хэмжээг зохицуулдаг.

Нойр булчирхайн үрэвслийн төрлүүд

  1. Хурц үрэвсэл. Энэ нь гэнэтийн үрэвсэл бөгөөд богино хугацаатай үргэлжилнэ. Хөнгөнөөс маш хүнд буюу амь насанд ч аюул учрах хэмжээний өвдөх боломжтой. Зөв эмчилгээг хийлгүүлснээр хурц үрэвслийг бүрэн эмчлэх боломжтой. Маш хүнд зарим тохиолдолд хурц үрэвслийн улмаас цус алдах, бусад эрхтэн гэмтэх, уйланхай үүсэх боломжтой байдаг. Хүндээр өвдсон тохиолдолд нойр булчирхайн үрэвслийн улмаас бусад чухал эрхтнүүд болох зүрх, уушиг, бөөр өвчлөх эрсдэлтэй.
  2. Архаг үрэвсэл. Энэ бол урд хугацаанд үргэлжилдэг үрэвсэл юм. Ихэвчилэн хурц үрэвслийн дараа бий болдог. Бас нэг хамгийн том шалтгаан нь архийг удаан хугацааны туршид ууснаас өвддөг. Архи ууснаас болж нойр булчирхай өвдсөн бол олон жил шинж тэмдэггүй явж байгаад гэнэт өвддөг. Ихэвчилэн 30-40 насныханд тохиолддог.

Хурц үрэвслийн үед илрэх шинж тэмдэгүүд:

  • Халуурах
  • Зүрхний цохилт ихсэх
  • Дотор муухайрах, бөөлжих
  • Гэдэс томрох, хатуурах
  • Хэвлийн дээгүүр, нурууны чиглэлтэй өвдөх. Өөх тостой хоол идэхэд улам их өвдөх.

Архаг үрэвслийн үед илрэх шинж тэмдэгүүд:

Хурц үрэвслийн үед илрэх шинж тэмдэгтэй адилхан байна. Харин нэмээд илэрч болох шинж тэмдэгүүд нь:

  • Хэвлийн дээгүүр өвдөх. Энэ өвдөлт нь нуруу руу тархах. Энэ өвдөлтөөс болоод хөдөлж чадахгүй байх.
  • Хоолыг боловсруулах шүүрэл ялгарахгүй байгаагаас гүйлгэх, жин хасах
  • Бөөлжих

Нойр булчирхайн үрэвсэл бий болох шалтгаан: Хурц үрэвсэл архи их ууснаас хэдэн цагийн дараа эсвэл 2 хүртэл өдрийн дараа бий болох боломжтой. Бусад шалтгаан нь:

  • Үрэвсэл
  • Цөсний чулуу
  • Дааврын эмнүүд
  • Цусан дахь өөх тос ихсэх
  • Цусан дахь кальци ихсэх
  • Удамшил

Нойр булчирхай өвдсөнөөс ямар үр дагавар бий болж болох вэ?

Нойр булчирхай үрэвссэнээс инсулин ялгаруулдаг эс гэмтсэн бол чихрийн шижинтэй болох эрсдэлтэй. Мөн бөөр өвдөх, шим тэжээлийн дутагдалд орж болно.

Оношлох:

Цусны шинжилгээ авч хоёр шүүрлийн хэмжээг хардаг. Эдгээр нь амилаза болон липаза юм. Хэмжээ нь их байвал таны нойр булчирхай бараг л үрэвссэн байдаг. Мөн нэмээд эхо, СТ, MRI -р үзэх боломжтой.

Эмчилгээ:

Заавал эмчид хандаж эмчлүүлэхийг зөвлөж байна. Эмчилгээний хажуугаар өөх тос багатай хоол идэх болон мацаг барихыг зөвлөдөг. Ингэснээр нойр булчирхай эдгэх боломжийг олгож байгаа юм.

Урьдчилан сэргийлэх

Олон тохиолдолд архинаас болдог тул архи уухгүй байх хэрэгтэй. Тамхи татахаа больж эмчийн зөвлөсөн зааврыг дагах, өөх тосгүй, шарж хуураагүй хоол идэх нь зүйтэй. Мөн тослог цагаан идээ хэрэглэхгүй байх хэрэгтэй. Мөн идэвхитэй хөдөлгөөнтэй байж жин хасах нь зөв. Ингэснээр цөсний чулуу үүсэхээс сэргийлдэг тул давхар нойр булчирхай өвдөхөөс сэргийлж байгаа юм.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!