Хобби

Зөвлөгөө: Жилд 100 ном унших шаталсан 12 арга

Жилд 100 ном унших боломжгүй мэт санагддаг уу? Тэгвэл дараах шаталсан аргыг хэрэглээд үзээрэй. Маш сайн төлөвлөгөө, уйгагүй хичээл зүтгэл байхад л та жилийн дараа хүссэн жагсаалтаа дуусгасан байх болно. 

I. Уншлагын дэглэмтэй болох

Image titled Read 100+ Books in One Year Step 1

1. Унших цагийн хуваар гаргаарай.  Нэг жилд дунджаар 52 долоо хоног бий. Тэгэхээр долоо хоногт 2 ном унших дэглэмтэй болсноор жилд 100 хүртэлх номын “ард гарах” боломжтой. Номын урт, богино, хүнд хялбараас хамааран зарим номыг нэг өдрийн л дотор унших бол зарим номыг төлөвлөснөөсөө ч удаан унших магадлалтайг тооцоолох хэрэгтэй.

– Долоо хоногт 2 ном уншдаг зуршилтай болох.

– Ням гараг бүр дараа долоо хоногтоо унших номоо бэлтгэх. 

Анхлан уншигч бол эхний хэдэн долоо хоногт аль болох нимгэн, хялбар номоор гараагаа эхлэх.

2. Завтай цагтаа унших бус, уншихын тулд цаг гаргах

Image titled Read 100+ Books in One Year Step 2

Ажил, хичээл ихтэй, ядардаг тул ном унших завгүй… Энэ л шалтгаан бидний “унших” зорилгод хамгийн их садаа болдог. Тиймээс хэрэгцээгүй зүйлсдээ гаргадаг цагаа багасгах, эсвэл аль болох устгах хэрэгтэй. Фэйсбүүк, инстаграм болон бусад хэрэгцээгүй сайтуудаар зочлох цагаа багасгах, оройн хоолны үеэр зурагт үзэхээ болих, гэртээ харих цагаа хэмнэх зэргээр 24 цагийг хэрхэн өнгөрүүлж буйгаа тэмдэглэн тооцоолоорой.

3. Үйл явцыг тэмдэглэх 

Image titled Read 100+ Books in One Year Step 3

Уншсан, уншиж буй номынхоо талаар тэмдэглэл хөтөл. Зөвхөн өөртөө зориулан тухайн номоос юу сурч мэдсэнээ, тухайн ном, зохиолчтой холбоотой сонирхолтой мэдээллийн хамт түүвэрлэн бичээрэй. Бичих хүндрэлтэй санагдвал яг уншиж дууссаныхаа дараах сэтгэгдлийг дуу хураагуурт бичин хадгалж болох юм.

4. Уншихад таатай орчныг бүрдүүлэх

Image titled Read 100+ Books in One Year Step 4

Таны анхаарал ямар орчин нөхцөлд бүрэн төвлөрдөг вэ? Зарим хүмүүс хүн ихтэй кофе шоп, гадаа талбайд тухтай уншиж чаддаг бол зарим хүн гэртээ л биш бол анхаарч чадахгүй байх нь бий. Тиймээс зөвхөн өөрт тохирсон унших орчныг бүрдүүлээрэй. Үүний тулд гар утсаа “онгоцны” горимд шилжүүлж, цахилгаан хэрэгслүүдээ унтраахаас эхлээрэй.

5. Унших боломжгүй үедээ ч унших

Image titled Read 100+ Books in One Year Step 5

Нийтийн тээвэр, автомашинд зорчих үедээ тухайн номынхоо аудио бичлэгийг сонсоорой. Ялангуяа гадаад хэл дээр ном уншиж байгаа бол маш сайн сонсголын дасгал болно.

– Аудио ном үнэтэй байж болох ч интернетэд хэдэн мянган үнэгүй номын сан бийг санаарай.

6. Ижил сонирхолтой найз нөхөдтэй болох.

Image titled Read 100+ Books in One Year Step 6

Уншсан номынхоо талаар сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлдэг номын клубт элсээрэй. Ижил сонирхолтой, ном унших дуртай найз нөхөдтэй болсноор явцаасаа шантрах, бууж өгөхийг мартах болно.

Холбоотой нийтлэл:  Номын хорхойтнуудын заавал нэгдэх 18 фэйсбүүк грүпп/хуудас 

II. Хурдан унших арга барилтай болох 

Image titled Read 100+ Books in One Year Step 7

7. Өдөр бүр унш. Өдөр бүр, тогтмол уншдаг зуршилтай болоорой. Гэхдээ ажил, хичээлээ зохицуулах үүднээс өдрийн нэг цагт, нэг газраа унших хэвшлийг бий болгох нь үр дүнтэй. Мөн өдрийн турших “сул цаг”-ийг ашиглаарай. Энэ нь:

-Түгжрэлд, 

-Хүлээлгийн танхимд,

-Завсарлагаанаар,

-Фэйсбүүк, интернетээр аялахын оронд зэргээр аль цагийг ашиглахыг тооцоолоорой. 

8. Дургүй номоо уншихаа болих

Image titled Read 100+ Books in One Year Step 8

Хүн бүрийн сонирхол өөр тул өөрт таалагдаагүй л бол “бэстселлер”, “сонгодог” гэх тодотголыг мартаарай. Үнэхээр сод бүтээлийг ч уншаад “тиймхэн” санагдвал одоо таны унших тохиромжгүй үе ч юм бил үү? Хэсэг хугацаанд завсарлаад ахин нэг уншаад үзээрэй.

– Дургүй зүйлдээ өөрийгөө хүчлэх хэрэггүй. Өөрт таалагдах номоо л унш.

9. Үргэлж биедээ ном авч явах. 

Image titled Read 100+ Books in One Year Step 9

Та хаана ч, хэзээ ч “сул цаг”-тай таарч болно. Тиймээс үргэлж биедээ ном авч явснаар цаг алдах асуудал гарахгүй.

10. Нэг дор олон ном унших

Image titled Read 100+ Books in One Year Step 10

Нэг ном эхлүүлсэн ч өөр номыг зэрэг эхлүүл. Ингэх нь нэг номоосоо уйдах, залхахаас сэргийлж, ном хоорондын ялгааг таних, ухамсарлах гээд оюун ухаанд ч тустай. Нэг уран зохиолын, нэг уран зохиолын бус ном эхлүүлэх, нэг монгол хэл дээрх, нэг гадаад хэл дээрх ном унших зэргээр хослуулаарай.

11. Нэг номоо дуусаагүй ч дараагийн номоо бэлтгэх

Image titled Read 100+ Books in One Year Step 11

Уншиж буй номоо дуусах хараахан болоогүй ч дараагийн номоо бэлтгэ. Ингэснээр шинэ номд татагдах хүслийнхээ улмаас одоогийн номоо тун яаравчлан уншчихсан байх ч юм бил үү? Унших бэлэн номтой байна гэдэг хэчнээн сайхан!

12. Унших төрөл, хэлбэрээ тодорхойлох

Image titled Read 100+ Books in One Year Step 12

Уран зохиолын, шинжлэх ухааны зэргээр ном бүр өөрийн төрөлтэй. Эсвэл зөвхөн нэг зохиолчийн олон номыг сонгох зэргээр төрлөөр ангилах нь танд цэгцтэй мэдлэг олгоно. Эцэст нь, хамгийн чухал нь таны өөрийн хүсэл тэмүүлэл, дур сонирхол гэдгийг бүү мартаарай.

Эх сурвалж: Wiki How

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Санал болгох нийтлэл
Close
Back to top button
error: Content is protected !!