Амьдрал

9 дүгээр сарын зурхай. 9 сард таныг юу хүлээж байгаа вэ?

Хонь

9-р сарын эхний арав хоногт хайрын холбоо бүхэн амжилттай үргэлжлэнэ. Хосууд хоёул сэтгэл хангалуун байх бөгөөд эв найрамдлыг эрхэмлэх аж. Албан ёсны болон хуучин харилцаанууд хүндтэй байрыг эзэлсэн хэвээр байна. Харин саяхны, шохоорхол төдий холбоонууд бага зэрэг асуудалтай байх бололтой. Ямартай ч аль, алиных нь хувьд 9-р сарын 8-нд чухал шийдвэр гаргах зүйл тохиолдоно.

Харин үлдсэн хагасын хугацаанд зөрчилдөөнтэй зүйлүүд их гарч ирэх бөгөөд түүний нэг нь секстэй холбоотой байна. Гэхдээ энэхүү байдалдаа хэт дасахгүйгээр, гадны хүнээр нүдээр бүгдийг харж чадвал асуудлууд амархан шийдэгдэх болно. Тиймээс хамтрагчтайгаа сайтар ярилцаж байгаарай. Ярьж л байх юм бол шийдэгдээд л байна болно шүү дээ.

Мөн энэ намар чамайг ажилдаа улайран шамдахыг шаардах учраас бэлтгэлтэй орохыг од гаригс сануулж байна. Өөрийн авьяас, бүтээлч болон олон нийттэй харилцах чадвар, бие сэтгэлийн бүх энергиэ хангалттай зарцуулан ажлаа сайн хийн чанарыг л чухалчил. Тэгэх л юм бол тухайн газрынхаа од нь тун амархан болж чадна. Чамайг сэтгэлээр унагах ямар ч зүйл тохиолдсон инээмсэглээд л үргэлжлүүлээд байгаарай. Хүнтэй хэрэлдэж өөрийгөө эвгүй байдалд оруулах сар чинь 9-р сард лав биш.

Мэргэжлийн байх хэрэгтэй. Тэгэхгүй бол өдийг хүртэл бүрдүүлсэн сайхан дүр төрхийг чинь бусниулчихна шүү дээ. Мөнгө санхүүгийн хувьд ээлтэй байна. Гэхдээ өөрийн хүчээр ажиллаж олоогүй мөнгөнд бүү шунаарай. Толгойгоо ажиллуулж олсон мөнгө л хамгийн амттай бөгөөд үлдэцтэй. Зээл авах гэж байгаа бол дахин нэг бодож үзэхэд илүүдэхгүй. Эрүүл мэндийн хувьд дэндүү сайн байх ба спортын секц, фитнесст явж энергиэ улам хүчирхэг болгохыг зөвлөж байна. 9-р сар бол чиний өөртөө, ажлынхаа арга барил, орчиндоо өөрчлөлт хийх ёстой томоохон сар байх болно.

Үхэр

Энэ 9-р сар чиний хувьд гэр бүлийн сар байх нь гэж хэлж болно. Сарын турш нүүдэл суудал, түрээс, зарим засварын ажил, тавилгын шинэчлэл зэрэг ахуйн ажлууд харагдаж байна. Хосуудын амьдралд эцэг эх нь хөндлөнгөөс оролцож магадгүй. Нар үхрийнхний хайр дурлалыг ивээж байгаа учраас сексийн баялаг харилцаа, идэвхжлийг амлажээ. Хүсвэл шинэ янаг амрагийн явдал ч бий болох боломжтой. Харилцааныхаа чанд хатуу байдлыг эрхэмлэж, үүрэг хариуцлагатай хандахыг сануулжээ. Хэрэв харилцаа энэ шаардлагыг хангаж чадахгүй бол хадгалж авч явахад хэцүү байх болно.

9-р сарын 11-нд аз жаргал, гэрэл гэгээ дагуулсан үйл явдал болно. Санчир болон Сугар гарагийн тааралтай холбогдуулж ач холбогдол өндөртэй үйл явдал тохиох магадлалтай байна. Харин Үхрийнхний ажил, санхүүгийн талд олон хамтын ажиллагаа, харилцаа, уулзалт харагдаж байна. Сарын эхний хагаст байр, газрын асуудал, өв хөрөнгөтэй холбоотой асуудал гарч ирж болзошгүй. Хоёрдугаар хагаст ашигтай, тохиромжтой хамтын ажиллагаа тохионо. Сарын 18-нд амжилттай үйл явдал харагдаж байна.

Буд гараг Үхрийнхний ажил, амжилтын талыг сарын 9-нөөс сарын төгсгөл хүртэл хариуцна. Харилцаа холбоо, мэдээлэл, тооцоо зэрэгт чинь тэр тусална. Оюунлаг ажил, хүчээ шавхсан үйл хэрэгт хүчээ үзэж шинэ зүйлд суралцана. Сарын дундуур ажлын техник төхөөрөмжтэй болгоомжтой харьцахыг сануулжээ. Хөдөлмөрийн хөлс мэргэжлийн хүчин чармайлтаас чинь ихээр шалтгаална. Сарын сүүл хагас онцгой аз завшаан, ашиг тустай байдлыг авчирна. Амьдралын хэв маяг, хооллолт, дасгал хөдөлгөөнөөс үүдсэн асуудал үүсч болзошгүй. Сарын хоёрдугаар хагаст стресст орж магадгүй тул од эрхэс амралт, эрүүл мэнддээ анхаарахыг зөвлөжээ.

Ихэр

Романтик сар. Сарын эхний хагаст Марс гарагийн нөлөөгөөр Ихрийнхний дотоод сэтгэл хайр дурлал, дэврүүн байдалд автана. Марс гарагийн нөлөө чиний хайр дурлалын амьдралд цоо шинэ дадлага, туршлага авчирна. Үүнээс үүдээд чи илүү гоо үзэсгэлэнтэй, тачаангуй дүр төрхтэй байна.

Мэдрэмжүүд чинь чамайг сайн сайхан зүйл рүү хөтөлнө. Ялангуяа сарын эхний долоо хоногт яг л үлгэр мэт гайхалтай учралууд чамайг хүлээж байна. Тийм болохоор илүү урам зоригтой байж, ямар нэг галзуу зүйл хийхээсээ хэзээ ч битгий хойш суугаарай. Эрч хүчээ алдалгүй сарын төгсгөл хүртэл байж чадвал ирэх сард чамд шинэ зорилго, шинэ мөрөөдөл бий болох болно. Сарын дундуур цөөн хоногийг гайхалтай аялал хий. Шинэ аялал чиний эрч хүчийг сэргээж, хосуудын хувьд ахин гал халуун байдлыг авч ирэх болно. Санчир гарагийн нөлөө сарын сүүл хагаст чамайг нилээн завгүй болгож, ажил амьдралын ямар ч үед хариуцлагатай, хөдөлмөрч байх хэрэгтэйг анхааруулж байна. Гэхдээ энэ үеэр чи сэтгэлдээ тайван амгалан байдлыг хүсч эхэлнэ.

Мөн мөнгө олох хүсэл чинь хамгийн оргил үе дээрээ ирнэ. Бизнесийн хувьд ашиг орлого ихтэй, түүнийг дагаад зарлага ч ихтэй сар болох нь. Шийдэж болох асуудлыг зоригтойгоор шийд. Үр дүнг нь хүлээхдээ ч бэлэн бай. Шинэ төсөл, шинэ ажил хүлээж авахдаа бэлд. Томилолтоор явахад их тохиромжтой бөгөөд карьераа өсгөх боломж гарч ирнэ.

Эрүүл мэнд, бие бялдрын хувьд асуудалгүй. Санчир гарагийн нөлөө Ихрийн ордод бууснаар тогтвортой тайван байж, бүхий л зүйл нь төгс зохицож байгаа мэт сэтгэгдлийг төрүүлэх болно. Гэхдээ зарим нэг зүйл дээрээ цэвэрлэгээ хийх нь илүү үр дүнтэй. Амьдралаасаа хэрэггүй гэсэн “хог, шаар”-ыг аль болох авч хаяхыг хичээ. Бас жолооны ард явахдаа болгоомжилж, өөрийгөө аюултай нөхцөлд оруулахгүй байхыг сануулж байна.

Мэлхий

Сарын эхний хагаст гэр бүлтэй Мэлхийнийхний хувьд эд баялаг нь бодитойгоор өсч мөнгө, гэр бүл, хайр дурлалын хүрээнд олон сайхан зүйл болох нь. Гэр бүлтэйгээ ихэнх цагаа өнгөрүүлнэ. Чи ээжтэйгээ дэлгүүр хэсч, аавтайгаа загасанд явж, нөхөр хүүхдүүдтэйгээ пикникт гарах сайхан цаг мөчүүдээ битгий алдаарай. Ганц бие Мэлхийнийхэн хуучин хайр дурлалын холбоогоо эргэн сэргээх магадлал шинэ хүнтэй танилцахаас илүү өндөр байна.

9 сарын 11-нээс хойш Сугар гарагийн нөлөөлөл Мэлхийний ордныхны хайр дурлалын харилцаанд эерэг өөрчлөлтийг авчирна. Энэ үед мэдрэмж нэмэгдэж, сэтгэл ханамж дээд цэгтээ хүрнэ. Амьдралын аз жаргал, баяр баясгалан чамайг эзэмдэх болно. Яг л энэ үед чи шинээр дурлаж, хайр дурлалын харилцаагаа идэвхжүүлж, гайхалтай таашаал авахыг эрмэлз. Сарын 2 дугаар хагас баяр ёслол, найр хуримаар дүүрэн байна.

Ялангуяа 27-28 бүр ч онцгой өдөр болгох нь. Гадагшаа гарч өөрийгөө цэнэглэ. 9 дүгээр сарыг алдаж болохгүй шүү. Бархасбадь гарагийн нөлөөгөөр сарын сүүлийн өдрүүд ажил мэргэжлийн хувьд онцгой байх болно. Энэ боломжийг алдалгүй ашиглаж чадвал ирэх саруудад чамд олон сайхан боломж, амжилт харагдаж байна. Бархасбадь гараг чамд эд баялаг, амжилтанд хүрэхэд хэрэг болохуйц бүхий л нөхцөл байдлыг бүрдүүлнэ. Мөн Ангараг гарагийн нөлөөлөл мөнгөний урсгалыг сайжруулж сарын 2 дугаар хагаст ихээхэн хэмжээний хуримтлал үүсгэх эхлэлийг тавина. Орлого чинь аравдугаар сарын дунд хүртэл тогтвортой өснө.

Гэхдээ энэхүү орж ирж байгаа бэлэн мөнгөний урсгалд хянамгай байж, хуримтлал үүсгэж, цаашид хэрхэн өсгөх вэ гэдэг дээр ихээхэн санаа зовох шаардлагатай. Эрүүл мэндийн хувьд сайн байна. Гэхдээ энергээ зөв зүйлд зарцуулах хэрэгтэйг одод зөвлөж байна. Бүхий л зүйл боломжтой, амархан мэт санагдах тэр үед нөхцөл бололцоогоо сайн ашиглаарай. Гэсэн хэдий ч үүний зэрэгцээ чамайг стрессдүүлэх зүйлс олон байх юм байна. Энэ бүхэнд өөрийн энергиэ үрээд байлгүй аль болох тайван байхыг хичээ. Бас юуг ч битгий хэтрүүл. Сахилга баттай байхыг урьтал болгож, амьдрал, ажил хоёрынхоо тэнцвэрийг өдрөөс өдөрт хадгалахыг хичээ.

 

Арслан

8 сарын 28-нд Ангараг гараг Арслангийн ордонд бөөн энерги тээсээр очсон. Тэр тэндээ 10 сарын дунд хүртэл байрлах “төлөвлөгөө”-тэй байгаа учраас боломжийг сайн ашиглаарай. Учир нь дахиад 2 жилийн турш ийм үе тохиохгүй. Ангараг гарагийн тухай дахиад жаахан мэдмээр байна уу? Нэгт гэвэл энэ гараг нь сексийн хүч тэнхээг билэгддэг. Энэ гараг нь яг бэлгийн дур хүсэл нэмэгдүүлэгч эм шиг үйлчилдэг гэсэн үг. Тиймээс хувийн амьдрал чинь илүү сонирхолтой болно гэдэгт итгэлтэй байж болно. Секс яахын аргагүй харилцаанд догдлолыг авчирдаг чухал хүчин зүйл мөн учраас.

Ангараг гараг тэмүүлэл дүүрэн байдаг учраас, хайртай хүндээ гойд анхаарал халамжийг зориулна. Үүний хажуугаар эл гараг нь адал явдал хайх, зориг гаргах хэрэгцээг нэмэгдүүлдэг. Тиймээс энэ сард түүнтэйгээ хамтдаа санаанд оромгүй зүйлсийг туршиж, энэ хорвоогийн хамгийн онцгой нь гэдгийг мэдрүүлээрэй. Бяцхаан зөвлөгөө өгөхөд, хийж чадах зүйлдээ битгий эргэлз.

Мэргэжлийн хүрээнд хөл хөдөлгөөн ихтэй сар болно. Ангараг гарагийн нөлөөн дор байгаа энэ сард хийсэн үйлс чинь дараа нь ч бай, хамгийн сайн үр дүнг өгөх нь эргэлзээгүй. Тиймээс шинэ төсөл эхлүүлж байгаа бол энэ нь чиний амбицийг сэрээж илүү шийдэмгий байхад шавдуулах болно. Үл ойлголцлуудыг барьж аваад, шууд шийдвэрлэ. Гэхдээ аливаад бодлоготой ханддаг зангаа хойш тавьж болохгүй. Учир нь адреналины хэмжээ чинь өндөр байгаагаас шалтгаалж чи дэмий үгийг амнаасаа унагаж, үл ойлголцол үүсгэж магадгүй.

Чамайг яг л өндөр хүчдэлийн утсанд залгачихсан юм шиг чи цэнэгээр дүүрэн байна. Эрүүл мэндийн хувьд ч санаа зовох зүйлгүй, бүх бие чинь аянга цахилгаан шиг л сайн ажиллаж байгаа.

Охин

Сугар гаригийн нөлөөгөөр 9-р сар Охины ордныхонд гайхалтай сар байх болно. Энэ сард чи өөрийнхөө урам зориг авдаг хүмүүсээс ч илүү эрч хүчтэй байх бөгөөд эсрэг хүйстнээ татах гол дэгээ чинь энэ болно. Хэлэх, ярих, бичих чинь хүртэл тэднийг өөртөө татна гэж мэд.

Хамтрагчдаа аль болох уриалгахан, эвтэй, найрсаг, халамжтай байгаарай. Ингэвэл үл ойлголцол, маргаан гарахаас сэргийлж чадна. Үргэлж эрүүл ухаанаар сэтгэж байдаг оюун санаагаа амрааж түр ч гэсэн романтик, гал халуун, тачаалаар дүүрэн байх гээд үзээрэй. Од гаригс үүнд ихээхэн нөлөөлөх ч энэ сараас эхэлж байгаа аж. Гэхдээ бодит байдлаас хэт тасрахаас болгоомжлох хэрэгтэй.

9-р сарын 2-нд болон сарын сүүлийн хагаст чухал үйл явдлууд олон болох бололтой.

Сарын 22-н хүртэл нар Охины ордыг дайрах учир бүгдэд маань гэрэлтсэн, гялалзсан үйл явдал тохиолдоно гэдэгт итгэлтэй байгаарай. Ялангуяа ажил мэргэжлийн хувьд. Өвлөөс өмнөх удаан хугацааны төлөвлөгөөгөө зохиож, өөрийгөө хөгжүүлэхэд нэн тохиромжтой. Гэхдээ нуугдсан дайснуудаас сэргийлэхийн тулд үйл ажиллагаагаа маш тодорхой, аюулгүй гүйцэтгэх хэрэгтэй шүү. Мөнгө санхүүгийн хувьд маш сайн. Чамд бизнесийн олон шинэ санаанууд орж ирэх ба оюуны, авхаалж самбаа, удирдах чадварыг чинь шалгасан ажлууд тун амжилттай явагдах аж.

Өнгөрсөн саруудаас ч илүүтэйгээр өөдрөг байж эрч хүч, энергиэр дүүрэн байна. Эрүүл мэндийн асуудлууд шийдэгдэх тул дэглэм барьсан ч болно. Харин тохиолдлын аюул, элдэв төрлийн халдвараас сэргийлээрэй. Ялангуяа аялаж байх үедээ бохирдсон зүйл бариад хэрэггүй. Мөн мөнгөө юунд зарцуулж, хаана хадгалуулж байгаагаа сайн анхаарч байгаарай. Бусад зүйлд санаа зовох хэрэггүй, чамд хангалттай сайн энерги цугласан байна.

Жинлүүр

Хостой жинлүүрийнхний хайр дурлалын харилцаа маш сайн байна. Найз нөхөдтэйгөө гадуур зугаалж, наргиж цэнгэх тохиолдол цөөнгүй байх болно. Үүнээс шалтгаалж үл ойлголцол бий болж болзошгүй. Гэхдээ эцсийн дүндээ та хоёрын харилцаанд сайнаар нөлөөлөхүйц үйл явдал байсан гэдгийг ойлгох болно. Хайр дурлал, харилцаатай холбоотой ямар ч асуудалд хэтэрхий эмзэг хандах хэрэггүй. Уян хатан, бие даасан байхыг од эрхэс чамд сануулж байна.

9-р сарын эхний хагаст ганц бие жинлүүрийнхнийг олон хүмүүсийн харьцаа стресстүүлэх болно. Аливаа асуудлын араас хий дэмий санаа зовохын оронд тавиад явуулчихвал аяндаа бүх асуудал шийдэгдэх болно. Энэ сард маш олон дурсамжийг үйлдвэрлэх бөгөөд 15-26-ны хооронд болзоонд явбал амжилттай харилцаа бий болох өндөр магадлалтай. Боломжууд хэзээд чамайг тойрохгүй. Нүдээ сайн нээгээд соргог байж чадвал чамайг дэмжиж байгаа олон зүйлсийг чи олж харах болно. Бархасбадь гаригийн нөлөөгөөр ажил, албан тушаалын хувьд энэ сард маш таатай байх нь. Хэн нэгэн шинэ танил чинь маш боломжийн ажлын санал тавьж магадгүй бөгөөд зөвшөөрөхөд гэмгүй. Урьд урьдныхаасаа илүү азын од чиний талд байгаа гэдгийг мэдрүүлэхүйц шинэ боломж, санаанууд чамруу урссаар байх болно. Олон нийтийн үйл ажиллаггаа, лекц семинар зохион байгуулвал амжилттай болно.

Гэхдээ бэлэн мөнгөний хувьд бодлоготой зарцуулах хэрэгтэй шүү. Яагаад гэвэл орлого тийм ч сайн байхгүй бололтой. Орлого орж ирсэн ч зарцуулах чухал асуудлууд ар араасаа ундарсаар байх болно. Сарын эхний арав хоногт биеийн ерөнхий байдал тийм ч сайнгүй байна. Ажил амралтаа зохицуулах тал дээр анхаарахгүй бол санаа зовоосон асуудалд ч хүргэж мэднэ. Сүүлийн арав хоногт сэтгэл санаа хэвийн байх болно.

Хилэнц

Удаан хугацааны ойлгомжгүй, нууцлаг байсан харилцаанд баяртай гэж хэлээрэй. Хилэнцийнхнийг Санчир гараг ивээж нугаршгүй бат бэх хайрын харилцаа, хандлагыг амлаж байна. Хол байгаа хосууд болон өөр соёл иргэншилтэй амрагуудын харилцааг ховсдох мэт ивээх нь. Нэг үгээр максимум түвшинд чамайг ивээх сар бол энэ 9-р сар!

2021 оны ерөнхий зурхайн дээр ялангуяа 9-р сарын 11-нээс 10-р сарын 7-ны хооронд маш сайн байна гэснийг санаж биз дээ? Тэгвэл одоо цаг нь иржээ.

Энэ сарын 11-14-нд ид шидийн мэт нөхцөл байдал Хилэнцийнхнийг хүлээж байна гэж од эрхэс шивнэж байна. Сарын хоёр дахь долоо хоногт ганц биечүүдэд чухал сонголт, шийдвэр, болзоо, харилцаа харагдаж байна.

17-19-ны хооронд сэтгэл хөдлөлийн хоногууд байх бол сарын сүүлийн хагаст аз жаргалтай үйл явдлууд чамайг хүлээж байна. Хайр сэтгэлийн тал дээр од эрхэс энэ сар маш сайнаар ивээж байгаатай адил чиний ажил, санхүүгийн талыг өөдөө чиглүүлжээ. Амжилтын хаалгаа нээх алхам хийнэ!

Жилийн ерөнхий зурхайнд 8-р сарын 28-наас 10-р сарын 15-нд чиний оюун ухааны гайхалтай идэвхжлийг илэрхийлж байсныг санаж байгаа биз дээ?

Тэгвэл 9-р сар оюун ухааны сар байх нь. Тушаал дэвшиж магадгүй. Чиний ажил, санхүүг ивээж буй Ангараг гараг хурдан, шулуун замаар хөдлөж буй учир сарын эхний хагаст анхаарлаа сайн хандуулахыг зөвлөж байна. Санхүүгийн хэтийн төлөв сайн байх нь. Хилэнцийнхний сарын эхний хагаст эрүүл мэнддээ анхаарлаа хандуулахыг болон аюул осолд өртөхөөс болгоомжил гэж од эрхэс сануулжээ. Хууч өвчнөө үл тоомсорлох, чамайг аюулд учруулж болзошгүй зүйлсээс хол байхыг ч зөвлөж байна. Чиний биед амралт хэрэгтэй!

Нум

Тэнгэрийн Ван гараг чиний хайр дурлалын ордыг эрчимжүүлсэн хэвээрээ байх нь. Түүний нөлөө нь хэдэн жил үргэлжлэх бөгөөд, энэ хооронд гэнэтхэн асаж гэнэтхэн унтардаг, гэнэтхэн намсаж гэнэтхэн ундардаг санаанд оромгүй дурлалын холбоонуудыг үүсгэж магадгүй. Тэдгээр нь дандаа уран бүтээлч, сонирхолтой, эрч хүчтэй хүмүүстэй холбоотой байх болно. Харин чи тэдэнтэй учрах үедээ бие даасан, тачаангуй, яахаас ч буцахгүй зан чанараа урдаа барих болно.

8 сарын 27-ноос 9 сарын 15-ны хооронд Ангараг гараг чиний ордны боловсрол, нийгэм дэх байр суурийн хэсгийг төвхнүүлэхээр завгүй ажиллах бөгөөд энэ нь чиний хайр дурлалд ямар нэг талаараа нөлөөлнө. Нумын ордны хайр дурлалыг удирддаг Буд гараг 9 сарын 9-нөөс 29-ны хооронд Жинлүүрийн ордод байрлана. Буд гараг нь эвлэрэл, ойлголцох чадвар, нөхөрлөл, хөгжилтэй байдлыг ивээнэ.

Гэхдээ болгоомжтой байхгүй бол, 9 сарын дундуур та хоёрын харилцаа хурцдаж, байдал удирдлаганаас гарч магадгүй. Энэ үед гарч болох зөрчлөөс урьдчилан сэргийлээрэй. Энэ сард өөрийгөө хөгжүүлэх, шинийг сурах, хаа нэгтэйгээр аялах, өөр соёлтой танилцах үйл явдалд чамайг оролцуулахаар Ангараг гараг их мэрийж байна. Энэ үед л одоо сурч байгаагаа үргэлжлүүлэх, нэгээр нь дагнах, ямар нэг зорилготойгоор аялал хийхэд тохиромжтой.

Ажил хэргийн хувьд талархал дүүрэн сар ирж байна. Нэр хүнд чинь улам батжиж чи ямар нэг шагнал авах юм уу, тушаал дэвших магадлал өндөр байна. Мэдээж илүү сайн нэр төр нь сайн орлого руу чамайг дагуулна. Яг энэ үеэр найзуудтайгаа хамтран бизнес хийх нь тийм ч сайхан санаа биш байх болов уу. Тиймээс үүнд тийм ч их хүч хөдөлмөр, хөрөнгө оруулалт оруулаад хэрэггүй. Хэрэв улс төртэй холбоотой ажилд оролцох гэж байгаа бол нилээд их хэмжээний зарлага гаргахдаа бэлэн байгаарай. Эрүүл мэндийн хувьд чи өнгөрсөн сарынхаас хавьгүй дээрдэнэ. Эрч хүч ихсэж, сэтгэл санаагаа дээрдүүлэхийн тулд чи хүчин чармайлт гаргана.

9 сарын 11-ний үеэр ямар нэг халдвар авах, өвчлөх магадлал өндөр байгаа учраас биеэ энхрийл. Дархлаагаа сайжруулах алхмыг одооноос хийж эхлэ. Бидний өөдөөс намар өвлийн бүтэн 6 сар ирж байна шүү Нумуудаа!

Матар

Бархасбадь гаригийн нөлөөгөөр матрын ордныхны энэ сар хайр дурлалын сар болно гэж хэлэхэд хилсдэхээргүй байна. Ганц бие матрынхан олон нийтийн үйл ажиллагаанд оролцож найзуудтайгаа гадуур гарах зэргээр олны дунд цагийг өнгөрөөвөл шинэхэн романс үүсгэх магадлалтай.

Сайн найз гэж бодож байсан хүнээ өөр нүдээр харж мэднэ. Хостой матрынхны хувьд хайртыгаа бусдад гайхуулмаар, ирээдүйн амьдралаа харамгүй хуваалцах хүнээ олсон мэт хөвөлзсөн мэдрэмжээр дүүрэн байна.

Сарын 25-28-ны хооронд сонирхолтой үйл явдлууд тохионо. Мөн сексийн соронзон болсон мэт байгаад байвал гайхах хэрэггүй. Санчир гариг матрын ордод байрласнаар анхаарал төвлөрөлт, шинэ санаа гаргах тал дээр тархи чинь маш сайн ажиллах болно. Мөн гадуур гарч олон хүнтэй танилцан харилцаатай байхыг цаанаасаа л шаардаад байна. Бархасбадь гаригийн нөлөөгөөр шинэ танилуудыг өөртөө татаж, хүрээлэл чинь өргөснө.

Сарын эхний хорь хоногт урлаг соёлын арга хэмжээ, тэмцээнд оролцвол амжилттай байна. Ажлаа цаг тухайд нь хариуцлагатайгаар хөтлөн явуулахгүй бол албан тушаал буурч мэднэ. Орлого хэт өсөхгүй ч бас багасахгүй. Дулаан орон руу аяллаар явах боломж гарвал бүү алдаарай. Ажил мөнгөний асуудлаар хэн нэгний явуулгад өртөж мэднэ. Энэ үед буруугүй байсан ч зүгээр суулгүйгээр өөрийгөө батлавал сайн. Үгүй бол байдал буруу тийш эргэж магадгүй. Эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд маш сайн байна. Ямар нэг санаа зовохоор хүнд асуудал үүсэхгүй. Гэнэтийн ослоос болгоомжилж байвал илүүдэхгүй. Сарын сүүлийн хагаст ходоод гэдэс хямрахаас сэргийлээрэй.

Хумх

8 сарын 28-наас 10 сарын 15 хүртэл хамгийн дэврүүн Ангараг гараг чиний хайр дурлалын орд дээр буудаллана. Ангараг гараг очсон газар болгондоо сонирхолтой үйл явдал, арга хэмжээнүүдийг аваачдаг. Аз сорьсон, хүсэл оргилсон мөчүүдэд бэлтгэлтэй байх болжээ

Хумх минь! Үг яриа чинь шулуухан, зан араншин чинь нээлттэй, үйл хөдлөл чинь санаачлагатай байх болно. Чи төрж байгаа мэдрэмжээ дотогшоо хадгалах биш, гадагшаа харуулна. Тиймээс ч чамайг эрч хүчээр дүүрэн, анхаарал татахуйц, хурц тод хүмүүс тойрон хүрээлэх бололтой. Сарын хоёрдугаар хагаст чамд ямар нэг гайхмаар, санаанд оромгүй зүйл тохиолдох юм уу эерэг дэвшил ирэх болно.

Гэхдээ Ангараг гарагт түрэмгий, хүчтэй, хэрцгий, хэт сэтгэл хөдлөлтэй тал байдаг гэдгийг бүү март. Үүнийг санаж эхний өдрүүдэд хамжааргатай байсан нь чамд өлзийтэй. Санчир, Бархасбадь, Далайн ван гарагс чиний ажил мэргэжлийг ивээж, урам зориг төрүүлэхээ зогсоохгүй. Ялангуяа Далайн ван гараг нь чамд бүтээлч чадвараа ашиглан сонирхолтой замаар мөнгө олох боломжийг харуулах болно. Бүхнээ дайчлан ажиллах эрч хүч, нөөц бололцоо, тав тухаар бүрэн хангагдсан байх энэ сард чи эргэн тойрноосоо найдаж болохуйц, өрсөлдөх чадвар сайтай гэсэн үнэлгээг авна. Гэхдээ үүнийгээ дагаад чиний хариуцлага өндөрсөж, илүү сайн ажиллах шаардлагатай тулгарна.

Энэ 9 дүгээр сарын 11-нээс яаруу, адгуу, хатуухан ажлууд зөөлөрч, арай уян хатан болох төлөвтэй. Тиймээс чи энэ үеэс эхлэн ажил хэрэгч найрсаг яриа, сайн хамтын ажиллагаагаараа дамжуулан амжилт олох магадлалтай болно.

11-нээс 15-ны хооронд чи 9 сарын хамгийн чухал, том ажлыг хийж гүйцэтгэнэ. 18-ны үеэр маш чухал үйл явдлын урилга ирнэ шүү. Эрүүл мэндийн хувьд ч гомдоллох гонсойх шалтгаан байхгүй. Тактиктай байж, бусдын үгийг анхаарснаар сарын турш чи ямар ч асуудалд унахгүй.

Загас

Загасны ордны хайр дурлалын талбар дээр Бархасбадь гараг нөлөөллөө тусгаж байгаа. 2022 оны зун хүртэл байрлах энэ гарагийн нөлөө чиний амьдралд шинэ догдлол, шинэ баяр баясгаланг авчрах болно. Эсрэг хүйстнээ татах чадвартаа итгэлтэй байдал чинь хайр дурлалд шинэ адал явдал хайхаас буцахгүй болтол чинь эрчимжүүлнэ. Сэтгэл зүрхний дотно холбоо чинь аялал юм уу, ажил мэргэжилтэй холбогдож магадгүй. Чам руу очиж яваа хайрыг тосож авахын тулд чи сонирхолтой газруудад очиж, соёлын мэдлэгээ дээшлүүлэх хэрэгтэй.

7, 14-нд чамд сайхан дурсамжтай үйл явдал тохиох болно. Одод ажил хэргийн тал дээр ч чиний талд байна. Одооноос 10 сарын дунд үе хүртэл чи нилээн завгүй байх төлөвтэй. Шахуу хуваарь, яаралтай дуусгах ажлууд ар араасаа ундарч, зориг, шийдэмгий байдал, түргэн хөдөлгөөн шаардсан үйл явдлууд чамд багийн удирдагч гэдгээ батлан харуулах боломжийг нээнэ. Тийм ч амархан байхгүй л дээ, гэхдээ чиний энэ сард гаргах хүч хөдөлмөр эргээд сайхан хариуг авчрах болно гэдэгт итгээрэй. Угаас хөдөлмөрч зан, итгэл найдвар, аз хийморийн гарагс чамайг тойрон хүрээлж байна.

Ажил чинь орлого сайтай байна. 9 дүгээр сарын эхний өдрүүд санхүүгийн тал дээр хямарч магадгүй ч, бүх зүйл тун удахгүй хэвийн байдалдаа орох учраас санаа зовох хэрэггүй. Сарын хоёрдугаар долоо хоногт гэнэтийн орлого орж ирэх төлөвтэй. Дархлаагаа сайжруулахгүй бол аливаа юмнаас халдвар авах, үрэвсэх, шархдах магадлалтай байна. Ажилдаа улайраад эрүүл мэндээ гаргуунд нь гаргаж болохгүй, бие чинь төмөр биш гэдгийг үргэлж санаж яваарай.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!