Гэр ахуйЭрүүл мэнд

Сонгино хадгалах арга

Шар, ягаан, ногоон гээд бидний өдөр тутмын хэрэглээнд сонгино зайлшгүй багтдаг.

ХАДГАЛАЛТ

Сонгиныг мөн л хуурай, харанхуй, сэрүүн газар хадгална. Ойролцоогоор 4-10 хэмд хамгийн тохиромжтой гэж үздэг. Мөөгөнцөр болон ялзрахаас сэргийлэхийн тулд агаарын солилцоо сайн байх хэрэгтэй. Тиймээс битүү уут, саванд хийж хадгалаж болохгүй. Дээр үед айлууд шилэн триконд хийж хадгалдаг байсан даа.
Хөргөгчинд хадгалахгүй байх хэрэгтэй. Хөргөгчинд хийвэл чийгийн тэнцвэр нь алдагдаж хэт чийгтэнэ гэсэн үг.
Харин хальсалсан сонгиныг хөргөгчинд битүү саванд хийж хадгална.
Харин НОГООН сонгиныг үндэс хэсгээр усанд дүрж хадгалахаас гадна усыг өдөр бүр сольж өгнө. Мөн хэрчээд агаар орхооргүй савлаад шууд хөлдөөж хэрэглэж болно. Зайлшгүй хөргөгчинд хийх шаардлагатай бол үндэс хэсгийг цаасаар эсвэл даавуугаар ороож өгвөл чийгээ хурдан алдахаас сэргийлнэ. Хэрчсэн тохиолдолд битүү саванд хийнэ.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!