Мэдээ

Хүн aмархан турж болно. Гол нь эрүүлээр 7 хоногийн дотор турах арга

  1. Согтууруулах ундаанаас татгалз
    Согтууруулах ундаа нь харин ч эсрэгээрээ хүнийг эрчимтэйгээр таргалуулж, харвин нэмэгдүүлдэг. Ганцхан хундага архи, шарайраг нь таны 5 өглөөний эрчимтэй дасгал, эсвэл гүйлтийг юу ч үгүй болгож орхидог.
  2. Яаж ч өлссөн оройны 7 цагаас хойш юу ч битгий ид
    Бид бүхэн ихэвчлэн шөнийн 12 цагаас унтах гээд байдаг муу зуршилтай. Уг нь ном ёсоороо бол хүн оройны 9 цагт орондоо орж, 10 гэхэд бүрэн унтсан байх ёстой гэнэ. Гэвч шөнө орой унтаж байгаа хүмүүс унтах хүртлээ их бага ямар нэгэн хэмжээгээр хоол идсээр байгаад унтдаг. Тэр нь таны биед шингэж чадалгүй, илүүдэл жин болон тогтдог бөгөөд ходоодыг асар ихээр өвчлүүлдэг. Тиймээс яаж ч өлссөн оройн 7 цагаас хойш ус, хоол алийг нь ч тэр битгий ууж идээрэй.
  3. Илүү их ус уу
    За энэ бол 7 хоног ч биш амьдралдаа усыг хамгийн сайн найзаа болгоорой гэж хэлмээр байна. Усыг нэг дор их хэмжээгээр ууснаас илүүтэй, бага багаар шимж уух нь биед шингэж сайн нөлөөг үзүүлдэг. Хэрвээ танд өлсөх мэдрэмж төрвөл юун түрүүнд нэг аяга ус уу. Харин дараа нь хоолоо идвэл хэмжээгээ мэдэж, хэтрүүлэн идэхээс сэргийлдэг.
  4. Хангалттай нойр ав
    Энэ бас хамгийн чухал хэсэг. Хүн унтаж байхдаа жин хасдаг гэвэл та итгэх үү? Сонин байгаа биз. Гэхдээ л үнэн.
    Та өдөрт дунджаар 8 цагаас багагүй хугацааг унтаж өнгөрүүлэх хэрэгтэй.
  5. Аль болох хөдөлгөөнтэй бай
    Турна гэхээрээ л заавал спорт заал руу гүйхийн нэр биш юм. Та гэртээ ч, ажил дээрээ ч, аль болох хөдөлгөөнтэй байхыг хичээх хэрэгтэй. Гэртээ байхдаа цэвэрлэгээ хийнгээ цоглог хэмнэлтэй дуун дээр түргэн, эрч хүчтэй хөдөлж, аль болох их хөлс гаргах нь бидний зорилго юм.
  6. Кофе уу
    Кофе нь цусан дахь сахарын хэмжээг бууруулж, тураах үйлчилгээг үзүүлдэг. Гэхдээ мэдээж органик хар кофе шүү дээ. Гэхдээ өдөрт 2 аягаас илүүгүй хэмжээний хар кофег уух хэрэгтэй. Мөн хоолны дуршлыг ч бууруулдаг юм.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!