Ордууд

Эдгээр үгийг тэдэнд хэзээ ч битгий хэлээрэй: зурхайн ордууд ямар үгийг сонсох хамгийн дургүй вэ?

Үг бүр хор хөнөөлтэй байдаг нь нууц биш. Ихэвчлэн хүмүүс сэтгэл хөдлөлөөсөө болж, ууртайгаар дайрч, давшилсан үг хэрэглэдэг ба ингэхгүй байхыг хэдийгээр хүсдэг боловч харамсалтай нь энэ нь боломжгүй зүйл юм. Дараа нь хэн нэгнээс уучлалт гуйх эсвэл асуудлыг арай илүү зөөллөхийн тулд хичээх хэрэгтэй болдог. Мэдээж хэрэг дайрч давшилсан үгийг сонсох нь ямар ч хүний хувьд таагүй санагдана, гэхдээ тухайн хүн ямар зурхайн ордод төрснөөс шалтгаалж зарим нэг үгийг сонсох туйлын дургүй байдаг байна. Хэрэв тэдэнд сонсох дургүй үгийг нь хэлэх юм бол тэд үнэнгээсээ депрессийн золиос болно. Тэгэхээр ямар ордод юу гэж хэлж болохгүй болохыг танд хүргэе.

Хонь (03/21-04/19) – Тайвшир Хамгийн гол утга учир бол энэ үг хонинуудыг маш ихээр уурлаж, бухимдахад хүргэдэг. Хэрэв та хонинд туслахыг хүсэж байвал түүнийг өөр байдлаар тайвшруулах хэрэгтэй, гэхдээ ямар нэгэн үг хэлээд хэрэггүй л болов уу!

Үхэр (04/20-05/20)Тэр юу ч биш Үхрийн ордын хамтрагч түүнд өөр эмэгтэй/эрэгтэйн талаар сэтгэгдлээ илэрхийлэхээс зайлсхийх хэрэгтэй. Хэрэв та түүнийг бусдаас гоо үзэсгэлэнтэй болохыг хэлэхийг хүсэж байвал, хэн нэгэнтэй бүү харьцуул, зүгээр л түүнд өөрт нь магтаалын үгийг сонсгоорой, түүний дэргэд өөр нэгний талаар ярьж, маргалдах хэрэггүй!

Ихэр (05/21-06/20) – Тэнэг сонсогдож байна Ихрийн ордынхонд энэ үгийг хэзээ ч бүү хэл, яагаад гэвэл энэ үг тэдний өөртөө итгэх итгэл, бие даасан байдалд харшилна. Энэ ордод төрсөн хүмүүс өөрийгөө ухаалаг, нөөц бололцоотой болон сонирхолтой харилцан яриа өрнүүлэгч гэдгийг мэддэг, тэгэхээр ийм үг сонсвол тэд үнэн сэтгэлээсээ маш их уурлана!

Мэлхий (06/21-07/22) – Намайг ганцааранг минь орхи, чи үнэхээр ядаргаатай юм аа Цөөхөн хүн л энэ үгийг тоохгүй байж мэднэ, харин мэлхийнүүд энэ үгийг сонсох үедээ ухаан нь балартаж эхэлдэг. Тэд бусдад сэтгэл санаагаа нээхдээ тийм ч сайн хүмүүс биш, иймд хэрэв хэн нэгэн түүнд дээрх үгийг хэлэх юм бол энэ нь мэлхийнүүдэд маш хүнд тусах болно.

Арслан (07/23-08/22) Чи сайхан харагдахгүй байна Арслангууд өөртөө үнэхээр их халамж анхаарал тавьдаг, үргэлж бусдын дээр байхыг хүсдэг. Энэ бол яагаад тэдний гадаад төрхийнхөө талаар бусдаас онцгүй үг сонсох дургүй байдаг болохын гол шалтгаан юм. Хэрэв та арсланг уурлуулахыг хүсэхгүй байгаа бол дээрх үгийг түүний чихэнд бүү сонсгоорой.

Охин (08/23-09/22) – Бид яагаад тэдэн шиг биш юм бэ? Хэрэв охины ордын хамтрагч өөрсдийнхөө харилцааг бусад гэр бүл, хосуудтай харьцуулж эхэлбэл энэ нь охины ордынхонд асуудал болж хувирна. Яагаад гэвэл энэ ордынхон иймэрхүү зүйл болоход, харилцаанд асуудал үүсчихлээ гэж маш их санаа зовж, бодолд автдаг байна.

Жинлүүр (09/23-10/22) – Надад чиний найзууд таалагдахгүй байна Хэрэв жинлүүрүүд энэ үгийг хамтрагчаасаа сонсох юм бол жинхэнэ өвдөлтийг мэдэрнэ. Яагаад гэвэл найз гэдэг бол тэдний хувьд хамгийн чухал хүмүүс байдаг ба дээрх үг нь жинлүүрүүдэд эрхэм хүмүүсийг нь үл хүндэтгэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ.

Хилэнц (10/23-11/22) – Миний экс… Ямар ч хүн өөрийгөө хамтрагчийнхаа экстэй нь харьцуулж ярихад таатай байхгүй, тэр тусмаа хилэнцүүдэд энэ нь жинхэнэ эмгэнэл гэсэн үг. Яагаад гэвэл тэд маш их хайртай. Хэрэв та энэ ордынхонд өмнө нь үерхэж байсан хэн нэгнийхээ талаар ярих юм бол та хоёрын харилцаа нэг хэсэгтээ хөндийрнө.

Нум (11/22-12/21) – Чи бол галзуу Нумын ордынхон энэ үгийг хүндээр хүлээж авах нь бий. Тэд энэ талаар нухацтай бодолцож үзэх ба сэтгэл санаагаар унахыг ч үгүйсгэхгүй. Тиймээс энэ үгийг тоглоомоор ч бай, жинхнээсээ ч бай, энэ ордынхонд бүү хэлээрэй!

Матар (12/22-01/19) – Аав ээжид маань чи таалагддаггүй Энэ ордынхон бүх хүмүүстэй найрсаг харилцаатай байхыг хичээдэг. Хэрэв матрын ордын хамтрагч түүнд эцэг эхэд нь таалагдаагүй талаар хэлэх юм бол тэр таныг гэсэн сэтгэлээ татаж авч мэдэх юм!

Хумх (01/20-02/19) – Чи яг ээж шигээ юм аа Мэдээж хэрэг хумхууд ээждээ хайртай, гэхдээ тэд энэ үгийг сонсох юм бол өөрийнхөө алдаж, оносон талаар бодолд автахад хүрнэ. Яагаад гэвэл тэд өөрийгөө хэн ч байсан бай хамаагүй, бусадтай харьцуулах үнэхээр дургүй.

Загас (02/20-03/20) – Чамд олон асуудал байна Энэ ордын хүмүүс сэтгэл хөдлөл ихтэй учир өөрийнхөө асуудлын талаар сонсоод таатай байх нь юу л бол. Тэр тусмаа хамтрагчаасаа дээрх үгийг сонсохыг хэзээ ч хүсэхгүй! Хайртай хүн нь түүнд ингэж хэлэх юм бол түүний урам нь маш их хугарах болно.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!